Yellow.mn

Yellow.mn This is the official page Yellow.mn website.

Улсын аварга Г.Эрхэмбаярын эхнэр: 23 жил ханилж 3 хүүхдийг нь төрүүлсний хариуд гуйлгачин шиг нохой шиг хөөгдлөө…Ийм зүй...
31/07/2025

Улсын аварга Г.Эрхэмбаярын эхнэр: 23 жил ханилж 3 хүүхдийг нь төрүүлсний хариуд гуйлгачин шиг нохой шиг хөөгдлөө…

Ийм зүйл бичих болсондоо харамсаж байна. Гэхдээ надад өөр арга үнэхээр үлдсэнгүй ээ. 23 жил ханилж 3 хүүхдийг нь төрүүлсний хариуд байгуулсан амралтын газраасаа гуйлгачин шиг нохой шиг хөөгдөж, 3 4 тансаг байрнаас нь ганцад нь ч ороод ч амьдрах эрхгүй гудамжинд гардаг юм байжээ.
Бөх хүний эхнэр болно гэдэг өндөр дээд хувь заяа, азтай хүн бэ чи гэж олон хүнээс олон жил сонсож явлаа. Гэхдээ тэр азыг нь би өөрөө тэр хүнд бүтээж өгсөн шүү дээ. Өндөр цолтой байхад нь гэрлэсэн бол сонгогдсон аз гэхсэн. Бүхнээ хаяад өөрийгөө бүтэн зориулж бүтээлцсэн болохоор азтай хүн гэж хэлүүлэх дургүй ээ. Бөх гэдэг жилд нэг болдог улсын наадмаар бүтэн жилийн хөлс хүч хөдөлмөрөө үнэлүүлдэг амаргүй ажил. Тамирчин хүнийх нь хувьд ярих юмгүй ээ сайн бөх. Тэр хүний хөдөлмөр амжилтын цаана мэдээж олон хүний сэтгэл зүтгэл мөнгө санхүү дэмжлэг байдаг. Гэхдээ хамгийн чухал хамгийн хэцүү хэрнээ нэг их үнэлэгддэггүй нэлээн хүнд ажил ар гэр эхнэрт нь л оногддог гэдгийг баргийн хүмүүс мэдэхгүй зөвхөн аз гэж л хардаг. Бөх хүн амжилт гаргахын тулд хажуудах хань нь ажлаа хойш тавьж ар гэртээ анхаарч хоол унд нойр бэлтгэлийг нь зохицууулж тайван байлгах үүрэгтэй. Нярай хүүхдээ уйлуулж болохгүй маргааш нь барилдаантай, гадуур хамт явж болохгүй маргааш нь барилдаантай, уурлаж гомдсон ч хэлж болохгүй бас л маргааш нь барилдаантай. Хүүхэд өвдсөн ч 2 3 аар нь ганцаараа сахиж эмнэлэгт хэвтэх, ус ч ууж чадахгүй жирэмсний хордлоготой ч өдөржин чанах адууны махны үнэрийг нь авч чадахгүй өдөржин бөөлжиж хэвтэх, тогоо шиг том гэдэстэй ч хүнсээ зөөж хүүхдээ сургуульд нь байнга хүргэх, тоглож наадах хүүхдүүдээ томоотой бай гэж дууг нь байнга хорих, үхдэггүй сэхдэггүйгээрээ дуудуулж ад үзэгдэн өвдөж хэвтэх. Үгээ тэвчсээр үнэндээ ганц бие мэт бүх зүйлээ өөрөө зохицуулна. Эхлээд ядрана шантрана гомдоно уйлна тэгсгээд аяндаа дасна чадна бүгдийг болгоно. Ажил карьер залуу нас мөрөөдөл бүгдийг нь мартана, зөвхөн тэр хүний мөрөөдлийн төлөө тэр хүний амжилтын төлөө өөрийгөө мартана хаяна хамтдаа зүтгэнэ. Арайхийж хүссэн оргилд нь хүргэлээ алдар нэр хөрөнгө мөнгө аажмаар хүнийг эвдэж эхлэнэ. Хаан болсон мэт санаж харц зарц шигээ харьцаж эхлэнэ хамаг зүйлээ нууж урд нь байдгаасаа ч илүү харамч нарийн болж өөрийнх нь гарын аясаар байгаад бах нь ханаж өчүүхэн мөнгө хүртэл хармалдаг болно. Бүх зүйлийг чинь өөчилж муулж үргэлж доош нь хийж хэмлэх болно. Архи дарс авгай хүүхэн мөрийтэй тоглоом зугаа нь болно. Агсан согтуу тавьж амар тайван байлгахаа ч болино. Эд хөрөнгө байр сав мөнгө төгрөг бүгдийг нь ээж дүү нарынхаа нэр лүү шилжүүлж эхлэнэ. Хамт байхад хэний ч нэр дээр байсан яахав дээ гээд хэнэггүй байсных гор нь одоо гарч гурван хүүхэдтэйгээ гудамжинд гарах дээрээ тулж иржээ. Олон жил бүх муу муухай хортой занг нь түмнээс нууж тэвчсээр сүүлдээ амиа хорлохоос өөр бодолгүй болтлоо туйлдаж аргаа бараад салах шийдвэрт хүрсэн. Гэр бүлд амсаж болох бүх муухай зүйлийг амссан надад тэвчээр маань ихэдсэн үү гэхээс дутаагүй байхаа. Шүүхээрээ заргалдаад үз надад юу ч байхгүй гэх Хэн ч энэ хорвоод амьд үлдэхгүй. Тэр хүүхдүүдээсээ харамласан тансаг зэрэглэлийн 3 4 байр, өөрийн гараар бүтээлцсэн овоо хөөрхөн амралтын газрыг маань хүртэл ах дүү ээж хамаатан садныхаа нэр лүү бүгдийг нь шилжүүлсэн юм гэнээ. Би хэлснээр нь гуйлгачин болоод үлдэх нь тодорхой болжээ. Өнөөдөр хамгаалалтын алба хөлслөөд хөөж гаргаж байна. Гэхдээ зүгээрээ алдсан залуу нас ажил мэргэжил карьер цаг хугацаагаа бэрд шиг сэтгэлд чинь бэлэг болгоод хандивлчихья. Хэлснээр чинь гуйлгачин болчихгүй байхаа хэний охин билээ дээ😇 Хортой харилцаа хүний үнэргүй зангаас чинь хүүхдүүддээ үзүүлж сургамааргүй байна. Олон жил бодож тунгааж хүмүүн бусын их тэвчээр гаргаж байсан ч тэвчээр хүртэл дуусдаг юм билээ. Хуулийн цоорхойгоор би хохироод үлдэж байгаа ч дахиж өөр хүмүүс ийм байдалд битгий ороосой. Охидууд дүү нар минь өөрийгөө гээтлээ хүсэл мөрөөдлөө хаятлаа хүнд битгий тултал нь зориулаарай бүтнээр нь . Сайн муутай хорвоо шүү санаанд оромгүй зүйл их болдог юм байна. Эцэст нь өөртөө баяр хүргэж байна. Бүтэн амьсгалахын аргагүй хортой хөндүүр зовиуртай харилцаанаас гарахын тулд чамайг тэр хөгийн эд хөрөнгөнүүд хөөрхийлөлттэй зан авир өс хонзонтой чинь үлдээж байна. Нэлээн өндөр үнээр олдсон эрх чөлөөтэй амьдралдаа үлдсэн насаа зориулж харамсах зүйлгүй тайван туулах болноо. Гэгээрэх болтугай.
Жич: гэр бүлийн хэрүүл аахар шаахар зүйлийг дэлгэж булайгаа дэлгэмээргүй байна өө. Жичийн жич: банк санхүүгээр төгссөн гэхдээ зэвэрсэн боловч амралтын газар эсвэл ресторан зоогийн газарт зб сайн хийж чадах хүн байна шүү Ажил сонирхож байна ккк Пм бичээрэй маш сайн ажиллаж чадна шүү

07/07/2025
📌БГД-ийн 13 дугаар хороо, 13 дугаар сургуулийн урд талыг тохижууллаа
25/06/2025

📌БГД-ийн 13 дугаар хороо, 13 дугаар сургуулийн урд талыг тохижууллаа

📌БГД-ийн 5 дугаар хорооны цогцолбор байрны урд талд тоглоомын талбай байгууллаа
25/06/2025

📌БГД-ийн 5 дугаар хорооны цогцолбор байрны урд талд тоглоомын талбай байгууллаа

📍 Баянгол дүүргийн 33 дугаар хороо, 64, 65 дугаар байрны урд талд тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, авто зогсоо...
25/06/2025

📍 Баянгол дүүргийн 33 дугаар хороо, 64, 65 дугаар байрны урд талд тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, авто зогсоол бүхий тохижилтын ажлыг хийж дууслаа

“Теле камерын хяналтын дэд төв” нь дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж ха...
24/06/2025

“Теле камерын хяналтын дэд төв” нь дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий том ханан дэлгэц, стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүртэй бөгөөд одоогоор 346 камерыг холбоод байгаа юм.

“Ухаалаг хот” концепци, “Цахим шилжилт”-ийн хүрээнд өнөөдөр “Нийслэлийн теле камерын нэгдсэн төв” болон нийслэлийн есөн дүүргийн “Теле камерын хяналтын дэд т....

📍 Баянгол дүүргийн 17-р хороо, 41-р байрны баруун талд тоглоомын талбай, тохижилтын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалт...
18/06/2025

📍 Баянгол дүүргийн 17-р хороо, 41-р байрны баруун талд тоглоомын талбай, тохижилтын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хийж гүйцэтгэлээ.

🇲🇳 Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Даяар дуурсагдах дархан аварга Ж.Мөнхбат ...
03/06/2025

🇲🇳 Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Даяар дуурсагдах дархан аварга Ж.Мөнхбат агсны гэгээн дурсгалд зориулж, түүний гэрэлт хөшөөг Төв цэнгэлдэхэд заллаа.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Миний бие энэ Их Хуралд Гишүүн байх хугацаандаа ганц л хууль санаачилж ард түмэндээ буян...
03/06/2025

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Миний бие энэ Их Хуралд Гишүүн байх хугацаандаа ганц л хууль санаачилж ард түмэндээ буян болоод бууя гэж шийдлээ!

“Их Хурлын Гишүүнийг Эргүүлэн Татах” тухай хууль!

Энэ хуулиар улсаа тоногчдийн гар хөл болсон гишүүдээ ч татдаг байг, бүдүүн бүдүүлэг манийгаа ч татдаг байг!

М.НАРАНТУЯА НАРА: Энэ хуралд ирцээ бүртгүүлсэн гишүүдийг иргэд сайн хараад аваасай. Ирцээ бүртгүүлээгүй гишүүд ацан шала...
02/06/2025

М.НАРАНТУЯА НАРА: Энэ хуралд ирцээ бүртгүүлсэн гишүүдийг иргэд сайн хараад аваасай. Ирцээ бүртгүүлээгүй гишүүд ацан шалаатай, аль ч талд ороогүй алцаганасан гишүүд байгаа. Хоёрдугаарт, би энэ танхимд орж ирсэндээ харамсаж байна. Энэ танхимд орж ирээд би алаад өгнө гэж бодсон. Гэтэл энэ танхимд багцалсан, улсаа тонон дээрэмддэг, мафи бүлэглэлийн гар хөл болсон, тэднээс хандив мөнгөөр орж ирдэг газар байсан байна. Би өнөөдөр өдөртөө олдог мөнгийг хоёр хувааж, авчихаад "хулгайч" болчихоод байж байна.

Өнгөрсөн хугацаанд МАН дангаараа засагласан. Та нар бүгд ЖДҮ, тендер, концесс юу байдгийн бүгдийг нь хувааж авсан. Өнөөдөр гадаа болж байгаа жагсаал та нарын хувааж авах гэсэн атгаг санаа. Хэн чинь ажлаа албаа гүйлгээд уул уурхай, зам тээвэр, боловсролын сайдаар очих гээд байгаа. Монголын ард түмэн татвараа төлж чадахгүй байхад М-Си-Эс орд баялаг эзэмшигчид яахаараа хуулийн хийдлээр НӨАТ-ын татвараас тэглүүлээд байдаг юм бэ. Тэгсэн хэрнээ бүгдээрээ энэ эрх ашгийг хамгаалж байж дандаа ард түмний эрх ашгийг ярина. Би хэний ч дэмжлэгээр орж ирээгүй учраас шударга хэлж байгаа юм.

Энэхүү санхүүжилт нь тендерийн хуулийг зөрчсөн байж болзошгүй байгаа бөгөөд “ашиг сонирхлын зөрчил”, “төсвийн мөнгөний ш...
16/05/2025

Энэхүү санхүүжилт нь тендерийн хуулийг зөрчсөн байж болзошгүй байгаа бөгөөд “ашиг сонирхлын зөрчил”, “төсвийн мөнгөний шамшигдуулалт” гэх асуудлуудыг араасаа дагуулж болзошгүй байна.

Санхүүжилтийн баримтууд

Эдийн засаг, хөгжлийн яамнаас: 1,556,701,067.82 төгрөг
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас: 1,068,498,661.00 төгрөг
Нийт: 2,625,199,728.82 төгрөг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэр бүлд холбогдох тансаг хэрэглээ олон нийтийн шүүмжлэл дагуулж буй энэ үед татвар төлөгчдийн мөнгө төрийн өндөр албан ....

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үндэслэлүүд: 1. Инфляц, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй. Сүүлийн ж...
14/05/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үндэслэлүүд:

1. Инфляц, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөн. Тухайлбал, шатахууны үнэ, мах, гурил, сүү зэрэг үндсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ 2023–2025 онд тогтмол нэмэгдсэн.
2. Ажилгүйдэл, ядуурал буураагүй. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг өсгөнө гэж амласан ч, ялангуяа хөдөө орон нутаг, дунд орлоготой өрхүүдийн орлого нэмэгдээгүй. НҮБ-ын болон ҮСХ-ны судалгаагаар ядуурлын түвшин 27% орчимд тогтож байна.

3. Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус байна. 2025 оны улсын төсөв 29.6 их наяд төгрөг болсон нь өмнөх оноос 30%-аар өссөн хэдий ч төсвийн зарцуулалт ил тод биш байна. Хуулийн дагуу ЗГ УИХ-ын өмнө ажлаа тайлагнах үүрэгтэй ч олон нийтэд болон парламентад зориулсан ЗГ-ын тайлангууд тодорхой бус, бөгөөд ЕС гишүүдийн асуултад бүрэн дүүрэн хариулт өгдөггүй. Түүнчлэн хамтарсан засгийн газар 2024 оны УИХ-ын сонгуулийн амлалтаа биелүүлж татвар бууруулаагүй.

4. Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан. Хамтарсан засгийн газар нь Парламентын хяналтыг сулруулж нь иргэдийн сонголтыг гажуудуулж улмаар парламентын хяналт тэнцэлийг алдагдуулсан.

5. Ардчилалын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн. “DEMOCRACY REPORT 2025” тайланд дурдсанаар 2024 оны байдлаар 45 орон автократ дэглэмд шилжиж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь Монгол улс юм. Түүнчлэн манай улсын хувьд “Сонгуулийн автократ” буюу “Electoral Autocracy” ангилалд багтсан бөгөөд V-Dem-ийн мэдээллээр энэ ангилалд орсон улсууд нь “Сонгуулийн ардчилал” буюу “electoral democracy”-ийн хамгийн анхдагч шаардлагыг хангахгүй болсон гэж дүгнэсэн юм.

6. Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан. Олон нийтийг санаатайгаар талцуулах, хагаралдуулах зорилготой зохион байгуулалттай худал мэдээлэл түгээх болсон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг ижил агуулгатай, Засгийн газрыг магтсан мэдээлэл системтэйгээр цацагдсан. 2024 оны байдлаар 2 сэтгүүлчийг цагдан хорьсон, Үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн “Ноорог медиа” болон бусад хүмүүсийг цагдаагийн байгууллагаас дуудан шалгах, дарамтлах айлган сүрдүүлэх үйлдэл удаа дараа гарсан. Улмаар Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө хумигдсан.

7. УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан гэж олон нийт, улс төрийн хүрээнд хүчтэй шүүмжлэл дагуулсан.

8. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй. Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хүү, түүний найз бүсгүйн хэрэглээ нь албан ёсны орлоготой нийцэхгүй байгаа зэрэг нь Ерөнхий Сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байна.

Та бүхэн энэ бүх үндэслэлтэй нэгдэж байвал

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөл -д доорх линкээр дарж орж гарын үсэг зураарай. 👇👇👇

https://www.uih.mn/petition/view/188?fbclid=IwY2xjawKRC3NleHRuA2FlbQIxMABicmlkETFVS2ZnQ2drVUVxQVBYd0lvAR4xO4ivBr24FNOUre0f_tgX9iW6ZMlZNf4j-ZiWBYY7x1mXMjUS1QVwbfFKLA_aem_g081TM80Ob86YV6y2Lf_JA

Address

Ulaanbaatar

Telephone

+97688311212

Alerts

Be the first to know and let us send you an email when Yellow.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Yellow.mn:

Share


Other Ulaanbaatar media companies

Show All