Арын сайхан хангай

Арын сайхан хангай Арын сайхан хангайн талаарх мэдээ мэдээлэл, гэрэл зураг, бичлэг, түүх, дурсамж...

Архангай аймагтай холбоотой мэдээ мэдээлэл, түүх соёл, зураг, дүрс бичлэг, санал сэтгэгдэл, дурсамж.

Амбан ноёныг сөгдүүлсэнАлдарт Цагаан даваагаарАянчид жуулчид хөвөрсөөр...
15/07/2025

Амбан ноёныг сөгдүүлсэн
Алдарт Цагаан даваагаар
Аянчид жуулчид хөвөрсөөр...

Хоргын тогооноос Тэрхийн Цагаан нуур ингэж харагддаг
13/07/2025

Хоргын тогооноос Тэрхийн Цагаан нуур ингэж харагддаг

ЦЭЭРЛЭЛ БАГАДАХ ГУТАМШИГЯаж сэтгэхээрээ Төрт ёсний их баяр наадмаар нь мал сүргээр баян Монгол хүнийг тэргэнд хөллөж. Яа...
11/07/2025

ЦЭЭРЛЭЛ БАГАДАХ ГУТАМШИГ

Яаж сэтгэхээрээ Төрт ёсний их баяр наадмаар нь мал сүргээр баян Монгол хүнийг тэргэнд хөллөж. Яаж доромжлохоороо наран бэлэгдэлт хорол тооноор тэргийн дугуй хийж гутааж чаддаг байна аа!!! Монгол Манжийн дарлалд байсан үедээ ч нэн ядуус нь өөрийгөө тэргэнд хөллөдөггүй байсан шүү!!!
МОНГОЛ ЯНХАНЛАГ БАРУУН БИШ
Энэ малууд бүүр самуурч дууслаа. Монголчууд төрийн далбаагаараа бандааш хөхөвч хийдэг завхарсан, завхай баруун биш. Бидний соёл өөр. Бидний бардамнал өөр. Бидний эрхэмлэл сүсэглэл өөр. Төрийн далбаагаар шалдан биеэ ороосон энэ өлөгчинг. Ийм сэтгэмжтэй зураг авч түгээсэн зурагчин, студийг олж арга хэмжээ ав. Төрийн нүүр ийм нялцгар нялуун байвал үүнээс ч их доромжлолыг бид цааш үзэх бололтой. Эртхэн дээр нь энэ мунхаглалуудыг таслан зогсоо!!!
Адагт хэлэхэд ТӨРИЙН ИХ НААДМАА ДӨМӨГХӨН НАЙРУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛ АРЫН САЙХАН ХАНГАЙ АРА КОМПЛЕКСТ БОЛЖ БАЙГАА НААДМААС ҮЛГЭР ЖИШЭЭ АВ!
ГУТАРЧ ҮХМЭЭР, ЖИГШИЖ ҮХМЭЭР, ИЧИЖ ҮХМЭЭР ТӨРИЙН НААДМИЙН НЭЭЛТ БАЙВ. #төрийннаадам

10/07/2025

Үндэсний дархлаа болсон дэлхийд ганц МОНГОЛ НААДМААРАА сайхан наадаарай!
Бөх нь хүчтэй
Морь нь хурдан
Харваач нь мэргэн байх болтугай!

Намхаан хээр адуу хүртэл гүйгээд очих нутагтай байталНамгийн алтан мэлхий ч гэлээ уяран дуулах цөөрөмтэй байталУул уулсы...
09/07/2025

Намхаан хээр адуу хүртэл гүйгээд очих нутагтай байтал
Намгийн алтан мэлхий ч гэлээ уяран дуулах цөөрөмтэй байтал
Уул уулсыг давуулан уураг мөөмөөрөө хурайлсан
Уйлаад л золгох ижийгүй хүний үр л хөөрхий
Цэвцгэр шаргал үүлс хүртэл нүүгээд очих уултай байтал
Цэнгийн мөнгөн цуваа ч гэлээ шуугиад очих устай байтал
Ус усыг гатлан уураг цай нь үнэртсэн
Утаат бор үүртэй хүний үр л хөөрхий
Хонгортох халиун намрын сэмбэрүү цагаан исгэрээ
Хоргодон нөмөрсөн буданг урагдтал үлээх юм, ээж ээ
Алтанхан зоо нь хяруутай намрын халтар буга
Аюулхай цээжний минь мананг эврээрээ сэжлэх юм, ээж ээ...

АРЫН САЙХАН ХАНГАЙ ЧУЛУУТ СУМААС ШИНЭХЭН МУ-ын гавъяат жүжигчин төрлөө.🎖️Тайхар нэгдэл, циркийн тэнцвэрийн жүжигчин Эрдэ...
08/07/2025

АРЫН САЙХАН ХАНГАЙ ЧУЛУУТ СУМААС ШИНЭХЭН МУ-ын гавъяат жүжигчин төрлөө.🎖️

Тайхар нэгдэл, циркийн тэнцвэрийн жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очиртоо Монгол Улсын гавъяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан явдалд
халуун баяр хүргэе. 🔥🔥🔥

Сүлдэт баганын дэргэдэх ширхэгийн чулуунаасСүхбаатарын талбай хүртэл эх орон минь бийСая ардын итгэл багтсан Сүхийн их т...
08/07/2025

Сүлдэт баганын дэргэдэх ширхэгийн чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Тэртээх хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий
Эх орноо хамгаалсан хилийн дархан харуул
Эр цэргийн сэтгэлд эх орон нь багтнам
Элэг буруу дайсан ширхэг чулуунд санаархвал
Эгэл би чигээрээ чулуунд хувилах билээ
Торойх баганын дэргэдэх ширхэгийн чулуунаас
Тохой хүрэхгүй зайнд Дархан хилийн шугам
Торгоны нандин зах шиг сэмлэж болохгүй ариунаар
Тормойх түмэн мэлмий шиг намайг ширтэн байна
Эр цэрэгт тэгэхлээр ухрах газар байдаггүй юм
Эх орныхоо алхам бүрд амины хайртай байдаг юм
Сүлдэт баганын дэргэдэх энэхэн ширхэг чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь байна
Сая ардын сэтгэл багтсан Сүхбаатарын талбайгаас
Саяын ширхэг чулуу хүртэл энхрий орон минь байнам
Монгол Улсын хөдөлмөрийн баатар яруу найрагч П.Бадарч

ХҮН ТӨРӨЛХТӨН ЭД ХӨРӨНГӨӨР БИШ ЭРҮҮЛ ЗӨВ АМЬДРАЛААРАА ЗИНДААРХДАГ ҮЕ АЙСУЙ!1. Оройн хоолыг март, 06:30-д ганц салат л ид...
06/07/2025

ХҮН ТӨРӨЛХТӨН ЭД ХӨРӨНГӨӨР БИШ ЭРҮҮЛ ЗӨВ АМЬДРАЛААРАА ЗИНДААРХДАГ ҮЕ АЙСУЙ!

1. Оройн хоолыг март, 06:30-д ганц салат л ид...
2. Орой 19.00-өөс хойш бүү юм ид, өлсөөд байвал жимс ногооны шэйк найруулж уу, ходоод амарна...
3. Орой 22.00-23.00-аас өмнө унт, тархи амарна...
4. Өглөө бүр үе мөч халаах дасгал заавал хий, үе мөчөө асаа.
5. Цаг тутам 200мл бүлээн ус уу!
7. Орой 20.00-аас хойш зөвхөн цангасан үедээ 1 балга ус уу! Бөөр амарна...
8. Өглөө бүр 640 мл бүлээн ус ууж ходоодоо асаа...
9. Булчингийн дасгалыг зөвхөн өдөр хий...
10. Өдөрт өглөө, оройдоо 1-2 минут планк барь...
11. Хоолыг 32 удаа зажилж ид...
12. Нэг аяга эсвэл нэг таваг хоол л идэж хэвш...
13. Хоолны дараа битгий газтай ундаа уу...
14. Цагаан гурил 7 хоногт 1 л удаа хэрэглэ...
15. Овъёосыг орой битгий ид, гэдэс хөөнө
16. Хоол идээд гэдсээ битгий дааруул, цанхайна...
17. Өлөн битгий дасгал хий, өөх биш булчин алдана...
18. Өдөр унтмаар үедээ унт...
19. Буларсан үедээ битгий дасгал хий, булчингаа амраа, хөөж эдгэх боломж өг...
20. Битгий залхтал дасгал хий, кортизол гормон ялгарч булчин нурна..

Үүр цайж нэгэн сайхан гэрэлт өглөө амьдралд айлчлав.ТЭРХИЙН ЦАГААН НУУР 2025.07.05
04/07/2025

Үүр цайж нэгэн сайхан гэрэлт өглөө амьдралд айлчлав.
ТЭРХИЙН ЦАГААН НУУР 2025.07.05

04/07/2025

АРЫН ХАНГАЙН ХҮҮХНҮҮД
Ааль төрх нь өнгөлөг
Ажил хөдөлмөрд шунаг
Амраглан учрахад янаг
Аваад суухад намбалаг
Итгэл нь Тайхар шиг
Инээмсэглэл нь Тамир шиг
Сэтгэл нь Хайрхан шиг ээ
Сэтгэлгээ нь Тоглохын тал шиг
Төрх галбир нь тасархай
Төрмөл зан нь наалинхай
Саар мууд гярхай
Сайн сайханд шуурхай...

Address

Улаанбаатар

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Арын сайхан хангай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share