Golden Bloom

Golden Bloom “Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг.”

11/05/2025
11/05/2025

ОЛНЫ ӨМНӨ ЯРИХ АЙДСАА ДАВАН ТУУЛАХ 7 ЗӨВЛӨМЖ

Forbes сэтгүүл дээр нийтлэгдсэнээр хүмүүсийн 74% нь олны өмнө үг хэлэх айдастай байдаг бөгөөд тэдний ихэнх нь үхлээс илүүтэйгээр олон нийтийн өмнө үг хэлэхээс айдаг хэмээн онцолжээ. Бидний нийт амьдралын туршид олны өмнө ярих зайлшгүй шаардлага заавал тулгардаг. Танд ч мөн адил олны өмнө ярихад бүх бие дагжин чичрэх, биеийн хөлс гарах, юу ярих гэж байгаагаа мартах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол та олны өмнө ярих айдастай байна гэсэн үг юм.

Та ямар бизнес эрхэлдэг, байгууллагадаа ямар үүрэг оролцоотой байхаас үл хамааран өөртөө итгэлтэй байх нь хамгийн чухал юм. Та олны анхаарлын төвд орох, ярихаас эмээж зайлсхийдэг бол өөрийнхөө ирээдүйн өсөлт хөгжлийг үгүй хийж байгаа явдал юм.
Хэрхэн олны өмнө ярих айдсаа даван туулж, хүн бүрийн хүндэтгэлийг хүлээх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үр дүнгээ сайжруулахад тань туслах зөвлөгөөг хүргэж байна.

1. Гол зорилгоо тодорхойл

Сэтгэлээс гарсан бүхэн зүрхэнд хүрдэг. Таны ярьж буй үгс сонсож буй хүмүүст шууд бусаар нөлөөлж байдаг. Та өөрийнхөө авьяас чадварыг бусдад харуулахын тулд өөрийнхөө “зөв, бусдын “буруу” гэсэн ойлголтыг төрүүлэхгүй байх ёстойг санаарай. Харин тэдэнд урагшлах урмыг төрүүлэх ёстой.

Хэрэв таны яриа зөвхөн бардамнал, ихэрхүү зан эсвэл эго-гоос үүдэлтэй бол энэ таны зорилгод нийцэхгүй бөгөөд харин сонсогчдын сөрөг хариу үйлдлийг өдөөх болно.

2. Эмх цэгцтэй гол санаа

Энгийн бай. Хүмүүс зөвхөн товч тодорхой мэдээллийг өөртөө шингээж авдаг. Таны хүмүүст хүргэхийг хүсч буй гол санаа, үйл явдал юу вэ? Хүргэхийг хүсч буй гол санаагаа хэт сунжруу бус цөөхөн, эмх цэгцтэйгээр хүргэ. Хэрэв та Slide бэлтгэсэн бол бүтэн нүүр дүүрэн текст оруулахаас татгалзаж харин энгийн байдлаар нэг нүүрэнд нэг санаа буюу цөөхөн текст оруулахаар тооцоорой.

3. Зөвхөн хэлэх бус харуул

Хэдэн сарын өмнө би нэгэн найзынхаа нөхөртэй танилцсан юм. Тэрээр намайг хараад шууд л “Бид өмнө нь уулзаж байсан юм байна. Чи манай компанийн борлуулалтын хурлын нээлтийг хийсэн илтгэгч байна шүү дээ. Би чиний ярьсан ахын чинь мотоциклын ослын түүхийг маш сайн санаж байна” гэж хэлсэн юм. Тэрхүү ярьсан түүх маань түүнд төлөвлөөгүй саад бэрхшээлийг хэрхэн даван туулах, дахин өөрийгөө бүтээх хичээлийг ойлгуулсан хэмээсэн юм.

Гол санаа нь хүмүүс статистик бус түүхийг санадаг. Магадгүй би шинжлэх ухааны талаар ярьсан бол хүмүүс миний ярьсан гол санааг аль хэдийн мартчихсан байна шүү дээ.Тиймээс өөрийн болон бусдын түүхийг хуваалцаарай, шаардлагатай бол хошин яриа ч өрнүүлж болно.

4. Даруухан бөгөөд үнэн бай

Хүмүүс таны яриаг юу гэж бодохоо шийдэхээс өмнө, таны талаар юу гэж бодохоо шийддэг. Бид хожил, ялалт гэхээсээ илүү алдаа оноотой байдал, түүхээрээ бусадтай илүү гүнзгий холбогдож, бусдад нөлөөлж чаддаг. Өөрийнхөө онцлох үйл явдлыг хар бараантай нь, амжилтыг бүтэлгүйтэлтэй нь, баяр хөөрөө шаргуу хөдөлмөртэйгөө тэнцүүл.

5. Зөн совин

Танхимыг уншиж сурах нь нэлээн цаг хугацаа шаарддаг чадвар юм. Тэдний оронд өөрийгөө тавьж, ертөнцийг тэдний нүдээр харж, мэдрэх “6 дахь мэдрэхүй”-г та өөрийн орон зайг хуваалцах замаар бий болгодог. Тэдний оюун санаанд юу нөлөөлж байна вэ? Ямар яриа өрнөөгүй болох? Тэд ямар сэтгэл хөдлөлтэй байна вэ? Тэдэнд ямар хангагдаагүй хэрэгцээ, бухимдал, айдас байна вэ?

6. Нэр хүндийг өөртөө шингээ

Таны оршихуй таны ярианаас илүү чанга ярьдаг. Тиймээс тайзан дээр гарч ирэхээс эхлээд бусдад хэрхэн харагдах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Таны физиологи таны сэтгэлзүйд нөлөөлдөг. Гүнзгий амьсгаа авч биеийн хэлэмжээ ашигла. Тайзыг чөлөөтэй эзэгнэ. Бусадтай нүдээрээ харилцаа тогтоохдоо царайгаа зөөлрүүлж, нүдээрээ инээмсэглэ. Дараа нь тайван бөгөөд өөртөө итгэлтэй хоолойгоор ярьж өөрийгөө болон бусдыг хүндэтгэж буйгаа илэрхийл.

7. Өөрийгөө сайжруулахын тулд өөртөө зөвшөөрөл олго

Олны өмнө ярих замаар сонсогчдыг татах, тэдэнд нөлөөлөх гэдэг нь маш том чадвар юм. Бусад чадварын адилаар дадлага, туршлагаар эзэмшиж хөгжүүлэх боломжтой. Та Тони Роббинс шиг хүчтэй, Билл клинтон шиг харизмтай, Опра шиг тод томруун 100% итгэлтэй ярьдаг болохоо хүлээх хэрэггүй. Харилцан яриа, PPT-д зууралдахгүй байхаас гадна зүгээр л тэднээс илүү сайн болох зөвшөөрлийг өөртөө олго.

Таны дуу хоолой чухал. Таны үзэл бодол чухал. Өөртөө эргэлзэх хэрэггүй. Гүнзгий амьсгаа ав, өөртөө итгэ тэгээд бусдад зөвлө, бусдад урам өг.

💪💪💪💪
09/05/2025

💪💪💪💪

Сэтгэл зүйн хувьд хүчирхэг хүмүүсийн 7 нийтлэг зуршил

1. Мэдрэмжээ үгүйсгэдэггүй, харин ойлгож удирддаг
Хүчтэй хүн уйлдаггүй биш харин уйлсны дараа юу хийхээ мэддэг.

2. Бүх зүйлийг хянах гэж оролддоггүй
Юуг өөрчилж болох, юуг зүгээр хүлээн зөвшөөрөх ёстойгоо ялгаж чаддаг.

3. Өөрийгөө өрөвдөхдөө удаан саатдаггүй
Сэтгэлээр унах эрхтэй ч, тэндээ амьдрахгүй. Тэд нөхцөл байдалтайгаа нүүр тулдаг.

4. Харьцуулалт бус ахицад төвлөрдөг
Өөрийгөө бусадтай биш, өмнөх өөртэйгөө харьцуулж үздэг.

5. Эмзэг байхаас айдаггүй
Тэд хүчирхэг гэдгээ бусдаас нуух гэж биш, эмзэг мэдрэмжээ зөв цагт илэрхийлж сурсан байдаг.

6. Тууштай байдал нь сэтгэл хөдлөлөөс давж гардаг
Өнөөдрийн урам зориг маргаашийн сахилга батыг орлож чаддаггүйг мэддэг.

7. Зөвшөөрөгдөх бус, өөрийгөө үнэлэх дээр төвлөрдөг
Хүн бүрт таалагдах гэж биш өөрийн үнэ цэнийг дотроосоо барьж явдаг.

Сэтгэл зүйгээр бат бөх байна гэдэг төгс болохыг биш, хүнд үед хэрхэн босохоо мэддэг байхыг хэлдэг.

Ядрах тусам үсээ янзалжХэцүү байх тусам цэвэрч нямбай бай!!!Чиний туулсан бэрхшээлНүүрэн дээр чинь үрчлээ болжНүдний чин...
07/05/2025

Ядрах тусам үсээ янзалж
Хэцүү байх тусам цэвэрч нямбай бай!!!
Чиний туулсан бэрхшээл
Нүүрэн дээр чинь үрчлээ болж
Нүдний чинь цогыг унтраах ёсгүй
Хүчтэй бай!!!
Хүний тээж явдаг хамгийн хүнд ачаа бол
БОДОЛ...
Бодол сөрөг байх тусам амьдрал гунигтай
Бодол эерэг байх тусам амьдрал гэгээтэй
Алганд тань аз жаргалын цэцэгс дэлгэрч байг
Амьдралд тань баяр баясалын модод нахиалж байг
Дэргэдээс тань хайрын хүч гэрэлтэж байг
Бүх зүйл амар амгалан байг❤️
Та бүхэн минь өдрийг сайхан өнгрүүлээрэй💝

18/02/2025

👋

🤗
10/03/2024

🤗

21/12/2023
Өглөөний мэнд.Cosrx-n   😍Хүргүүлээд аваарай 😉
23/10/2023

Өглөөний мэнд.
Cosrx-n 😍
Хүргүүлээд аваарай 😉

Address

Улаанбаатар

Telephone

+97688030458

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Golden Bloom posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Golden Bloom:

Share