Fact.mn МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ШУУРХАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ www.fact.mn

19/07/2025
Ц.Хулан: Би төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй. Миний дансаар нэг ч төгрөг, доллар, юань, рубль ороогүй шүү ‼️Ерөнхийлө...
19/07/2025

Ц.Хулан: Би төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй. Миний дансаар нэг ч төгрөг, доллар, юань, рубль ороогүй шүү ‼️

Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан яруу найрагч Ц.Хулан цахим хуудастаа “САЙН СУУЦГААЖ БАЙВ УУ, Та нар минь?!

Сайхан наадав уу? Надад санаа зовж, хүлээж чадсан хүн бүхэнд хязгааргүй баярлалаа! Зохиолчид, найрагчид, театрынхан гээд ерөөс соёл урлагийнхан бүгд, сэтгүүлчид, хот хөдөө суугаа миний анд нөхөд, гадаадад байгаа элэг нэгтнүүд ...навсайж савсайж явахад минь намайгаа хаана ч таньдаг нийслэлчүүд...та бүхнийхээ итгэл хайр халамжаар хэцүү бэрх цагийг даван тууллаа.

Ц.Хулан төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй, миний дансаар нэг ч төгрөг доллар юань рубль ороогүй юм шүү. Нэг сэтгүүлч ( олны дэндүү сайн танил) Хулан дансан дахь 2 тэрбумаа л тайлбарлачих хэрэгтэй гэж бичиж олон түмнийг айхтар муухай төөрөгдүүлсэн, юун тэрэнтэй зарга хийх манатай өнгөрөөснөө одоо л хэлье ээ.

НАДАД ГАР СУНГАСАН ТӨРИЙН ТЭРГҮҮНДЭЭ БАЯРЛАЛАА. Бүтэн 2 жил хагас бичиг цаас өргөж, учрыг нь олоосой гэж гүрийж, итгэж байсны хэрэг гарав. Гэмт хэрэгтнийг суллав гэж Ерөнхийлөгчийг зэмлэх ганц нэг хүн байна гэсэн, бүү тэг л дээ... Төр нь иргэндээ гар сунгасан сайн тохиолууд үргэлжилсээр байг! Мөн Хүний эрхийн зөрчилтэй Эрүүгийн хуулиуд өнгөрөгч саруудад УИХ-аар нэг бус удаа хэлэлцэгдэж, цөөнгүй хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь Төрийн тэргүүнд урам зориг өгсөн гэж хувьдаа бодож байна. Би Ерөнхийлөгчид хандахаас өөрөөр тэндээс суллагдах хууль эрх зүй үнэхээр байгаагүй.
За ингээд түр болъё. Ээж намайг наад амаа мэд! Битгий олон юм ярьж бай!!!! гэж шувт загнаад ккк Сайхан уран бүтээлээрээ эргэн уулзая, удахгүй” гэжээ.

19/07/2025
Монгол улсын шигшээ баг хагас финалд шалгарлаа🇲🇳
19/07/2025

Монгол улсын шигшээ баг хагас финалд шалгарлаа🇲🇳

19/07/2025
 #Иргэн:  Моточин залуусаа, охид хөвгүүдээ та нараасаа ганцхан зүйлийг чин сэтгэлээсээ гуйж байна аа. Зам дээгүүр явахда...
19/07/2025

#Иргэн: Моточин залуусаа, охид хөвгүүдээ та нараасаа ганцхан зүйлийг чин сэтгэлээсээ гуйж байна аа.

Зам дээгүүр явахдаа шаардлаггүй сул хаазалж, өндөр дуутай орилуулж явахаа болиочээ.🚨🔇

Машины цонх нээлттэй хаалттай ямарч ялгаагүй мото хаазлаад өнгөрөхөд л нярай хүүхдүүд цочиж айж уйлж, зүгээр үед хүртэл гэнэт уйлж сэрдэг болчихлоо.🥺😭

Та нарыг огт дэмждэггүй биш. Их хотын нэг чимэг болгон харж, нэг машины бөглөө хасаж явдагт талархан нарийн замдээр хүртэл аль болох зам тавьж өгдөг билээ. Мотогоо боль гэж хэлээгүй ээ.

Зүгээр яндангаа стандартын дагуу дуу намасгагчтай нь унаж, үйлдвэр төрлөөсөө шалтгаалсан чанга дуутай бол намасгах арга хэмжээ аваад хөдөлгөөнд оролцоочээ гэж чин сэтгэлээсээ гуйж байна аа. 🙏🏻🙏🏻

Танар минь гоё харагдаж байгаа шигээ дүү нараа, эмээ өвөөгөө бодсон гоё сэтгэлтэй байгаачээ..

#ТЦА яаралтайгаар зохицуулах шинэ журам гаргаж дагаж мөрдүүлэх хэрэгтэй байна аа.🚨🚨🚨

УЛСЫН ЗААН Ж.ГАНБОЛД ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД ХООЛ “ШАХДАГ” ‼️        Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Улсы...
19/07/2025

УЛСЫН ЗААН Ж.ГАНБОЛД ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД ХООЛ “ШАХДАГ” ‼️

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Улсын заан Жамбалын Ганболд Нийслэлийн биеийн тамир, спортын газрын даргаар ажилладаг. Тэрбээр 1.0 тэрбум төгрөгийн хоёр барилгатай, 750 хонь, 290 ямаа буюу 218 сая төгрөгийн малтай, 1.1 тэрбум төгрөгийн газартай, “Монгол спорт” ХХК, “Хан хөхий зам” ХХК, “Хаппи дрийм” ХХК, “Сумо бургер” ХХК гэх дөрвөн компанитай зэргээр бэлтэй бөхчүүдийн эхний эгнээнд бичигддэг. ‼️

Хамгийн гол нь, Улсын заан Ж.Ганболдын компаниуд төрд шахаа хийдгээрээ зартай. Жишээ нь, Ж.Ганболдын “Монгол спорт” ХХК нь нэгэн үе “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т их хэмжээний шахаа хийдэг байсан гэдгээрээ зартай. “Монгол спорт” ХХК нь 2005 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлж эхэлсэн гэдэг. Гэвч 39.8 мянган ам.долларын тоног төхөөрөмж, сэлбэр хэрэгсэл, бараагаа нийлүүлээгүй гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Монгол спорт” ХХК-ийг хар жагсаалтдаа оруулж, дахин тендер өгөхгүй хэмээн зарлаж байв. Мөн түүний төрсөн дүү нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ган бөмбөлөг шахсан гэх дуулиан дэгдэж байлаа. ‼️

Улсын заан Ж.Ганболдын “Сумо бургер” ХХК нь ресторан болон спортын бэлтгэлийн бааз ажиллуулдаг. Хамгийн гол нь энэ бизнесээрээ Үндэсний шигшээ багийн тамирчдын байр болон хоолыг улсын зардлаар хангаж, ашиг олдог ажээ. Тодруулбал, “Сумобургер” ХХК нь Биеийн тамир, спортын улсын хороотой хамтарч ажилладаг бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчдын байр хоолны зардлыг нэг хүний хоногийн 60 мянган төгрөгөөр тооцож гэрээ байгуулдаг ажээ. ‼️

Жишээ нь, Бокс, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдад хоол нийлүүлэх гэрээ байгуулж, 19.7 сая төгрөг, ҮШБ-гийн зургаан тамирчныг хоол, байраар хангах зардалд 9.0 сая төгрөг зэргээр авсан баримтууд нь байна. ‼️

19/07/2025

Монгол улсын эмэгтэй шигшээ баг “FIBA Women's Asia Cup 2025 Division B”-д Казахстаны шигшээ багийг хожиж, хагас финалд шалгарлаа

Монголын сагсны эмэгтэй шигшээ баг Казахтсаныг 78:70 аар хожин түүхэн дээд амжилт тогтоож Азийн Аваргын Б дивизионы шилдэг 4-т ийнхүү шалгарч байна.
Тэдний дараагийн өрсөлдөгч хагас шигшээд Ази тивдээ 6-д бичигддэг, дэлхийд 39-т эрэмблэгддэг Тайваний хүчтэй баг байна.

19/07/2025

#ИРГЭН: Яруу найрагч Ц.Хуланг “Гадаадын тагнуулын албатай хууль бусаар хамтран ажилласан” хэмээн үзэж 8 жил 1 сарын хорих ял оноосон байдаг. Харин түүнд наадмын өмнө Ерөнхийлөгч уучлал үзүүлж, суллагдсан. Төрийн тэргүүн уучлал үзүүлнэ гэдэг нь өөрийнхөө гэм бурууг энэ хүн хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Гэтэл Ц.Хулан найрагч өнөөдөр би ямар ч буруугүй байсан шүү гэж мэдэгдлээ. Ингээд хууль, шүүхийнхэн хийгээгүй хэргийг нь үүрүүлсэн болж таарав. Бас өөрийг нь цагаатгах хууль, эрх зүйн орчин байгаагүй учраас уучлал хүсэхээс өөр аргагүй байсан гэдэг утга илэрхийлжээ.

Тагнуул, шүүхийн ажил ингээд талаар нэг болж байгаа юм. Олны танил нь энэ хүн болохоос адил зүйл ангиар яллагдаж байгаа өчнөөн хүн бий шүү дээ. Хамгийн гол нь эх орноосоо уравсан гэдэг нь “батлагдсан” гээ биз дээ!

Нэмээд “зүгээр нэг яруу найрагч ямар юмных нь төрийн нууц задруулсан, тагнуул нтэр байх вэ” гээд байгаа хүмүүсээ энэ хүн чинь Ерөнхийлөгчийн зөвлөх байсан юм шүү дээ!

18/07/2025
18/07/2025

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when Fact.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share