Цахим номын сан

Цахим номын сан Цахим номын сан

— Эрдэм ном ч та нар улсынхаа буянаар бишгүйдээ л сурч байна. Түүнийгээ олны зүтгээд байгаа их үйлст л харамгүй бүрэн зо...
27/10/2025

— Эрдэм ном ч та нар улсынхаа буянаар бишгүйдээ л сурч байна. Түүнийгээ олны зүтгээд байгаа их үйлст л харамгүй бүрэн зориулах учиртайг юу эс анд аа аж... Мань мэт нь ч яах вэ их төлөв хар муйхраар л яваа улс. Би ч хувьдаа, миний хийж яваагийн зиндааны албыг чамлахгүй хүн болно гэж чамд итгэдэг шүү. Эдийн засаг сайхан мэргэжил, тэгэх тусмаа бүр нэгдлийн эдийн засаг судалж үзвэл бүр сонин доо гэлээ. Энэ нь надад нэгэн шинэ санамж болох нь илэрхий.

Миний нүдний өмнө талийгаач эцгийн минь дүр тодрох шиг боллоо. Өрнөх даргын үг сургамж надад аавын минь сургаал шиг элгэмсэг халуун санагдана. Төрүүлж өсгөсөн эцгийнхээ ачийг хариулж чадаагүйн адил даргынхаа ачийг хариулаагүй л явна. Хариулах учиртай юм шүү...

Миний нүдний өмнө талийгаач эцгийн минь дүр тодрох шиг боллоо. Өрнөх даргын үг сургамж надад аавын минь сургаал шиг элгэмсэг халуун санагдана. Төрүүлж өсгөсөн эцги...

Үгүй, үгүй намайг уучлаарай, аав минь! Би хувь заяандаа гомддоггүй. Надад хэлэх их юм алга. Тэрнийхээ тухай л бодож явья...
26/10/2025

Үгүй, үгүй намайг уучлаарай, аав минь! Би хувь заяандаа гомддоггүй. Надад хэлэх их юм алга. Тэрнийхээ тухай л бодож явья. Энэ чинь их хүсэл биш шүү дээ. Ертөнцөд амьдрах нас минь богинохон байх биз. Миний биед хураагдсан амьсгалыг гаргаж сэнгэнэм зөөлөн салхи болгож тэр хархүүг минь сэрүүцүүлнэ гэвэл би яасан дуртай үхье гэж байх бол. Залуу насныхаа сайхан бүхнийг ганц түүндээ л зориулна... Талд ургасан сарнайг тэр минь гишгэчихэд тэр сарнай баярлана уу гэхээс биш гомдохгүй дээ. Надад өөр юу ч хэрэггүй шүү аав аа! Бяцхан хорхой шавж нарны элчинд биеэ ээхийг хүсэхэд ихэмсэг сайхан нар тэрнийг зэмлэж шийтгэхгүй юм байгаа биз дээ...

Луиза — Аав минь, таны санааг би ойлгож байна. Та намайг хэчнээн зэмлэсэн ч би одоо өнгөрсөн. Багын ариун сайхан санаа, одоо надад байхгүй шүү, аав аа! Фердинанд, тэн....

Тарас бульба— Баатар зоригтон минь, чи сэтгэлээ бүү хуур, намайгаа ч бүү хуур, би мэдэж байна. Гай болж би мэдэж байна. ...
23/10/2025

Тарас бульба

— Баатар зоригтон минь, чи сэтгэлээ бүү хуур, намайгаа ч бүү хуур, би мэдэж байна. Гай болж би мэдэж байна. Чи надад дурлаж болохгүй шүү дээ, би чиний гүйцэтгэх чин журмыг мэдэж байна шүү. Чамд хойно чинь эцэг чинь, нөхөд чинь, эх орон чинь байна шүү. Би бол чиний дайсан хүн биш үү? гэж сайхан толгойгоо ганхуулж тэр охины хэлэхэд Андрий агшин зуур толгойгоо сэгсрэн, голын улиангар шиг шулуун нуруугаа тэнийлгээд;

— Эцэг нөхөд, эх орноор би юугаа хийдэг юм бэ. Хэрэв тиймд хүрвэл, надад тийм юм юу ч хэрэггүй, юу ч байхгүй гэж гараа занган хэлэх хоолойн байдлыг үзэхэд өөр хүний зорьшгүй бэрх юмыг зориглон шийдсэн хасаг эрийн байдал шинж бүрдэж, миний эх оронг Украйн гэж хэн хэлсэн бил ээ? Хэн түүнийг миний эх орон болгож өгсөн бил ээ? Эх орон гэж хүний сэтгэл зүрхний хүсдэг юмыг хэлдэг юм биш үү? Хүний сэтгэл зүрхэнд хамгийн хайртай юмыг эх орон гэдэг юм биш үү? Миний эх орон болбол чи байна! Чи миний эх орон байна! Насныхаа хэмжээ хүртэл би эх орон болсон чамайгаа сэтгэл зүрхэндээ хадгалж явна. Хасагуудын хэн нь миний эх орон болсон чамайг сэтгэл зүрхнээс минь сугалахыг би үзье! Ийм эх орны төлөө би юугаа ч хайрлахгүй өгнө, худалдаж өгнө! гэж хэлэхэд нь тэр охин босоо сайхан хөрөг мэт, гайхан нэгэн агшин хөдлөлгүй зогсоод нүд өөд нь хараад, гэнэтэд уяран уйлж, сэтгэлийн сайхан хөдөлгөөний хувь төгс, учир зүйг бодож нягталдаггүй сайхан сэтгэлт эмс охидын бахтай хурдан хөдөлгөөнөөр Андрийг хүзүүдэн цас мэт цагаан сайхан гараараа тэврээд цурхиртал уйлжээ. Тэр хооронд гудамжинд бүрээ, цангийн чимээ, амьтны хашхиралдан шуугилдах нь сонсдовч, Андрий огт сонссонгүй, сайхан охины амнаас хүжсийн үнэрт халуун амьсгал нүүрт нь тусаж, гялалзсан мяндсан сайхан үс нь Андрийг нөмөрч охины нулимс нь булгийн ус шиг, нүүр дээр нь унан урсахаас өөр юуг ч хэдийнэ мэдэхээ байжээ...

үүнийг монгол болгож уншигч олон авгай нарт толилуулах сан гэж 25 жил хүсэн эрмэлзсээр холбон найруулж хөрвүүлэн орчуулъя даанч хатуу гэж хүч хүрэн ядаж байснаа но....

Агвандампилын байдлыг анхаарч сонсогтунАман төдий номлох нь элбэгээс элбэгАхиж сонсох суралцах нь чухгаас чухагАжиглаж с...
22/10/2025

Агвандампилын байдлыг анхаарч сонсогтун
Аман төдий номлох нь элбэгээс элбэг
Ахиж сонсох суралцах нь чухгаас чухаг
Ажиглаж сайн үзвэл инээдтэйгээс инээдтэй
Санд мэнд явдал нь олноос олон
Сайн учралд багтах нь цөөнөөс цөөн
Сайхан цайнд дуртай нь үлэмжээс үлэмж
Санаа амарч хэвтэх нь ихээс их
Бурхад дээдсийн байдалд адилаас адил
Бурангуй доодсын баширт чөтгөрөөс чөтгөр
Бусдад харагдах байдал нь гоёмсгоос гоёмсог
Булай дотоод санаа нь муухайгаас муухай
Арьс бие нь даарахдаа амархнаас амархан
Атгаг сэтгэлийн бадрал чангаас чанга
Алмай бандийн санваар сулаас сул
Ачит эцэг эхдээ ширүүнээс ширүүн
Заваан идээ юманд дуртайгаас дуртай
Замд морилон явах нь олноос олон
Заарт үнэгний адил хэсэхээс хэснэ
Зан ааш байдал нь тугалганаас дороос дор
Эд юм бүхэнд шуналтайгаас шуналтай
Элдэв хэрэггүй юманд яаралтайгаас яаралтай
Эрхэм чухал хэрэгт залхуугаас залхуу
Эргүү согтуу үг нь дэмийгээс дэмий
Элдэв хүнд хэлсэн нь үгүйгээс үгүй
Алс хязгаарын би өөрөө өөртөө хэлсэн юм
Амьтны инээд хүрсэн миний энэ намтрыг
Ай хөөрхий, та нар үзвэл үз дээ
Базаахгүй юм надад олон байгаа боловч
Бараглан хэлэхэд товч нь энэ байна
Багш дээдэс минь доод намайг өршөөж
Балагт явдлыг тэвчүүлж адисалж соёрх...

АНГЛИ АРДЫН ДУУҮҮЛЭН ЭЛЧХЯТАДЫН ТАН УЛСЫН ҮЕИЙН БААТАР ЭМЭГТЭЙ МУ ЛАНЫ ДУУСУВОРОВАгвандампилын байдлыг анхаарч сонсогтун...ОМТГОЙРОН ГУДАМЖНЫ ҮЙМЭЭНД ЯВАВЧӨВЛИЙ...

Хүн юманд сониуч, хүрч боломжгүй газар очиж хөндлөнгийн сонинг төнхөж үзэхийг хичээдэг. Гэтэл хязгааргүйд орох хаалга ха...
21/10/2025

Хүн юманд сониуч, хүрч боломжгүй газар очиж хөндлөнгийн сонинг төнхөж үзэхийг хичээдэг. Гэтэл хязгааргүйд орох хаалга хаалттай. Хязгааргүй уудам хаалттай шиг байдаг нь хуурамч. Хүний хөл гишгэж болдоггүй газар луу нүднийхээ харааг шигтгэж болно шүү дээ. Хараа хүрч боломгүй газарт ухаанаар нэвтэрч болно. Хүн хэдий ядуу өчүүхэн өөдгүй мэт боловч огторгуйн нууцыг мэдэхгүй суух гэж ховор. Хүн бүр харилцан адилгүй. Зарим нэг нь шөнийн учрыг ойлгоё гэж байхад зарим хэсэг нь ажаад сууж байдаг юм. Зарим нэгэнд нь саад тотгор болдог байхад нөгөөд нь жуулчлах уудам болдог. Харанхуйн уудамд харж таниагүй зүйл үй түм.

Шөнө саруулхан байвч гүн гүнзгий нууцтай. Аянга буулгах аюултай боловч ус нь уур болох учрал бий. Хязгааргүйн нэг хэсгийг танин мэдэхэд нөгөө нь нууц хэвээр үлддэг юм. Хязгааргүй харанхуй шөнө тоогүй олон гялтганах оддоос учиргүй их. Тэнд гэрэл туяа, од мичид байна. Учир утгатай олон зүйл огторгуйн уудамд оршино. Тэр олон нууц хүнийг уриалан дуудаж уулзаж танилцъя гэх мэт байдаг. Огторгуйн нэг хэсгийг нээж мэдлээ гэхэд цаана нь бас олон нууц үлддэг. Өнөө нэгийг мэдээд авлаа гэхэд дараа нь бас бөөн нууц юм далд үлддэг. Өчүүхэн жижиг цэгт хүрвэл цаад талд улам олон гялгар цэг алсад манаран байх жишээтэй юм. Харахад өчүүхэн мэт байвч хавьтаад очихын үед цаана нь од, одонд ойртвол цаана нь нар, наранд хүрвэл тэртээд алсад бүхэл ертөнц байх мэтчилэн хязгааргүй үргэлжилнэ. Бидний мэддэг тоог хязгааргүйтэй зүйрлүүлбэл хов хоосон шахуу байна...

Виктор Хюго «Зоригт далайчид» гэдэг романаа «Шоовдор хүмүүс» гэдэг номынхоо хэвлэгдэн гарсны дараа 1864 оны дөрөвдүгээр сарын дөрвөнөөс 1865 оны дөрөвдүгээр сарын 29 ...

Нисгэгч хүн өгүүлрүүн:— Нөхрийн дээд сэрэмж мөн боловчБагш, эцэг, эх гурван ачтанаа бүү хард.Эрдмийн дээд эв мөн боловчХ...
19/10/2025

Нисгэгч хүн өгүүлрүүн:

— Нөхрийн дээд сэрэмж мөн боловч
Багш, эцэг, эх гурван ачтанаа бүү хард.

Эрдмийн дээд эв мөн боловч
Хилэнцэт нөхөртэй бүү нөхөц.

Учраад хэлэлцдэг жам мөн боловч
Хэмжээгүй үг бүү ярь.

Бурхнаас илүү аврал үгүй тул
Сүжиглээд дамжиг бүү үйлд.

Номоос илүү эрдэм үгүй тул
Суралцаад омог бүү үүсгэ.

Хуврагаас илүү өмөг үгүй тул
Хүндлээд гэм бүү эр.

Маныг хорлогч нисваанис мөн тул
Сэтгэлийг харуулдаж хориг тавь...

Гурван эрдэнэд итгэнэ. Хязгаар газрын нэгэн хүн төр гэрэлтийн тавдугаар оны Барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь:Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна.Тэр цагт ....

— Чи тэнэж явдаг юм уу? Энэ чинь сайн. Чи ч аятайхан зам олж авч дээ, шонхор минь. Тэгэх л ёстой, тэнээд, үзээд, ханаад,...
18/10/2025

— Чи тэнэж явдаг юм уу? Энэ чинь сайн. Чи ч аятайхан зам олж авч дээ, шонхор минь. Тэгэх л ёстой, тэнээд, үзээд, ханаад, тэгээд, хэвтээд үхчихвэл гүйцэх нь тэр!
«Тэгэх л ёстой» гэж түүний хэлснийг татгалзахыг минь дурамжхан сонсоод;
— Амьдрал уу? Бусад хүн үү? Яршиг даа! Тэр чамд ямар хамаа байна! Чи өөрөө амьдрал биш үү? Бусад хүн чамгүйгээр амьдарч байна. Чамгүй ч амьдарна шүү дээ. Чи өөрийгөө хэнд хэрэгтэй гэж бодож байна вэ? Чи идэх хоол биш, тулах таяг биш болохоор хэнд ч хэрэг алга...

ГОРЬКИЙ ХҮҮХЭД ХОЁР САЛХИЧ ШУВУУНЫ ДУУНШОНХРЫН ДУУНПЕПЕӨГЛӨӨХӨВҮҮНМИША«БЭЭЛИЙНХЭН ЧИНЭЭ!»ХУДАЛЧ АЛТАН ЖИГҮҮР, ҮНЭНЧ ШУДАРГА ТОНШУУЛ ХОЁРЫН ТУХАЙПАРМЫН ХҮҮХДҮҮ....

Ханбогд сумын «Галбын хөгжил» нэгдлийн гишүүн Балжийн Сүндий гуай, Ноён хутагтын холбогдолтой олон домгуудыг ярьсан байн...
17/10/2025

Ханбогд сумын «Галбын хөгжил» нэгдлийн гишүүн Балжийн Сүндий гуай, Ноён хутагтын холбогдолтой олон домгуудыг ярьсан байна. Сүндий гуай «Таван тахил» гэдэг дууны тухай ярихдаа «Энэ дууг одоо «Үлэмжийн чанар» хэмээх нэртэй дуулдаг. Уг нь «Толь», «Хөг дуу», «Үнэртэн», «Амттан», «Хадаг» энэ таван зүйлийг магтсан дуу гэдэг. Энэ дууг 5-р ноён хутагт зохиосон» гэж ярьжээ. Бас «Дэмчиг», «Цагаан толгой», «Улаан сахиусны» хийдүүдийг 6 жилийн дотор багтаан байгуулсан юм. «Дэмчиг»-ийг байгуулж гүйцээд «Гэлэгжамц» хэмээх равнай хурж, дараа нь найр хийхэд 5-р ноён хутагт «Шашны түмэн эх» буюу «Эрдэнэт эзэн богд» хэмээх дууг зохиосон гэж ярьжээ. Сүндий гуай 1920-иод оны үед «Цагаан толгойн» хийдэд «Саран хөхөө» тоглоход хөшиг татагч байжээ.

ОРШИЛ   Зохиолын байдлыг авч үзвэл   Зохиолын зохиомж уран дүрслэлийн байдал   Хэвлэлд бэлтгэсэн тухай   РАВЖААГИЙН ТУХАЙ СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛЭЭС  (Д. Ц

Эрт балар цагт хүний мах иддэг махчин, мангас хэмээх хоёр аймшигтай амьтан байжээ. Хүмүүс махчин, мангасгүй энх амгалан ...
14/10/2025

Эрт балар цагт хүний мах иддэг махчин, мангас хэмээх хоёр аймшигтай амьтан байжээ. Хүмүүс махчин, мангасгүй энх амгалан амьдрахыг ихэд хүсдэг байв. Тэгээд махчин, мангасгүй тайван сайхан уу? гэж мэндчилгээндээ оруулах ёс тогтжээ. Тэр амьтад ч дарагдаж эхэлжээ. Яваандаа махчин, мангас гэж хэлэхийг цээрлэж сонин, сайхан гэсэн хоёр үгээр сольж мэндийн үгээ засамжлах болов. Тийм аймшигт амьтад байдгийг мартахгүй байх бас түүнийг бүх хүний гарт атгуулж номхруулахаар хөөргийн хоёр мөрөнд махчин, мангас хоёр буюу сонин, сайхан гэдэг хоёр амьтны дүрийг дуурайлган сийлсэн гэнэ.

Гарчиг:   ӨМНӨХ ҮГ   ОРШИЛ   УГСААТНЫ ЗҮЙН ДОМОГ    ХӨХДЭЙ МЭРГЭН   ҮХЭРТ НОХОЙ ӨШИРХДӨГ БОЛСОН НЬ   АРВАН ХОЁР ЖИЛИЙН ДОМОГ   Э

Энэ мөчөөс эхлэн бусдад сэтгэлтэй болсноо нуун далдлахын тулд Эмма янз бүрийн зохиомол, худал зүйлийг эцэс төгсгөлгүйгээ...
13/10/2025

Энэ мөчөөс эхлэн бусдад сэтгэлтэй болсноо нуун далдлахын тулд Эмма янз бүрийн зохиомол, худал зүйлийг эцэс төгсгөлгүйгээр ярих болж, түүний амьдрал тэр аяараа хууран мэхэлсэн худал ярьсан амьдрал болон хувирав.
Хуурч мэхлэх явдал Эммагийн амьдралын шаардлага болж бүр сүүлдээ худал ярихын донтой болжээ. Эмма хэрэв өчигдөр баруунтаагаар явлаа гэж ярьсан байвал баруун талаар биш харин зүүн талаар явсан байх нь гэж ойлгох жишээтэй болжээ.
Эмма нэгэн удаа...

Энэ өдрөөс эхлэн Эмма, Леон хоёр тэдний хайр дурлалын тухай биш өөр төрлийн сэдвээр өөр хоорондоо ярилцах болов. Эмма Леонд захидал бичихдээ цэцгийн тухай, шүлэг, я....

Гярхай Буд гэхээр Улзын голынхон анддаггүй юм. Будынх өглөө эртэч, үдэш оройчоороо алдартай. Алдуул малын тухай сураг га...
12/10/2025

Гярхай Буд гэхээр Улзын голынхон анддаггүй юм. Будынх өглөө эртэч, үдэш оройчоороо алдартай. Алдуул малын тухай сураг гаргая гэвэл Будтай л уулзана. Буд хэнийх хэдэн тооны ямар зүсний үхэртэй, хэний адуу хаа яваа, хэний мал өсөж хэд хүрч, хэний малаас хэд үхэж хорж байна гэдгийг бараг тоо толгойгоор нь мэдэж байдаг учраас, нутгийнхан Будыг гярхай, хүнд тусч гэж үнэлдэг тал байвч, зарим нь Буд дэндүү саваагүй, үзсэн харсан бүхнээ тоолж тогтоож явдаг илүү зантай гэж ад үздэг ч тал бий. Будын энэ занд эхнэр Мажид нь бас дургүй. «Хэний хэдэн мал хаа явж байна, чамд ямар хамаатай. Чиний энэ нүдэндээ үзэгдсэн бүхнийг тоолж тогтоож явдаг зан уу, нэг л гай болно шүү» гэж үглэдэг боловч Будын өсөхөөсөө өдий хүрсэн дадал хэвээрээ л байжээ.

1939 оны хавар юм сан...

Гярхай Буд гэхээр Улзын голынхон анддаггүй юм. Будынх өглөө эртэч, үдэш оройчоороо алдартай. Алдуул малын тухай сураг гаргая гэвэл Будтай л уулзана. Буд хэнийх хэдэ...

Родольф хайр дурлал шиг хамгийн амархан юманд будилаан байх ёсгүй гэж үздэг байв. Гэтэл Эмма бүхнийг учир шалтгаантай үү...
11/10/2025

Родольф хайр дурлал шиг хамгийн амархан юманд будилаан байх ёсгүй гэж үздэг байв. Гэтэл Эмма бүхнийг учир шалтгаантай үүсдэг хөгждөг, хайр дурлалыг харж дэмжиж байхгүй бол болохгүй гэж үздэг байв.

Эмма нөхрөөсөө жигших тутмаа Родольфт хайртай боллоо. Хайрт хүндээ ойртох бүр нөхрөө улам үзэн яддаг болов. Бүдүүлэг ухаантай, бүдүүн хуруутай, олиггүй авиртай энэ Шарль Эммагийн сэтгэлд Родольфтой танилцаж хоёулхнаа учрах болсноос хойш тун зэвүүн санагдах болов. Зан сайт гэргийн дүр үзүүлэгч Эмма Родольфийн борлосон магнайг бүрхсэн хар үс, махлаг гуалиг нуруу, хашир суусан, хамгийг мөрөөдөгч энэ хүнийг бодох бүрдээ баясан хөөрдөг байв. Родольфт сайхан харагдах гэхээс л Эмма урлагийн хүн шиг нямбайгаар хумсаа засаж, тос гамналгүй түрхэж, арьсаа зөөлрүүлж, үнэртнийг элбэг хэрэглэдэг болов. Бөлзөг, бугуйвч, хоолойвчоор биеэ чимнэ. Түүнийг ирэхэд Эмма хоёр том цэнхэр шилэн тавиурт сарнай хийж тавиад тасалгаагаа өөрийн биеэр ордны хатан, хаан хүү ирэхэд бэлтгэн буй адил цэвэрлэн нүүр гараа угаадаг байв...

Хоног өдөр өнгөрөхөд Родольфтой адил Эмма бас айх боллоо. Эмма анхны үед дурлалд автагдаад ондоо юу ч бодохгүй айхыг ч мэдэхгүй явдаг байжээ. Яваандаа энэ дурлал нь...

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахим номын сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цахим номын сан:

Share