
26/06/2024
Түүнийг хэн дэмждэг вэ? 🤔🤔🤔
Эх орон газар нутагтаа хайртай, үзэл бодлоо хэнээр ч заалгахгүй, саналаа худалдахгүй эгэл жирийн иргэд, хөдөлмөрчид...👍👍👍
Монгол хүн байхын утга учир, Монгол улс оршин тогтнохын үндэс язгуур болсон нүүдэлчин ахуй, үндэсний өв соёлоо тээж, өвлүүлж, уламжилж яваа МАЛЧИН ТҮМЭН...❤️💙❤️
Өнөөдрөөс илүү маргаашийг хүсэж, аав ээж ахан дүүсийнхээ амьдран суугаа төрөлх нутгаа, эх орноо хөгжүүлэх, өөрсдийн оролцоо, өөрсдийн хүчээр ирээдүйгээ бүтээх хүсэл зорилготой хэнээс ч хараат бус залуу үеийнхэн... 💪💪💪
Өнгөрсөн 30 жилийн турш хэн юу хийснийг, хэн нь хэн байсныг хамгийн тод санаж, харьцуулан дүгнэж чадах ахмад, дунд үеийнхэн... 👍👍👍
Эрүүлээр сэтгэж, эрээн барааныг шүүн тунгааж ялгаж салгаж чаддаг эрдэм боловсролыг эрхэмлэж, эзэмшсэн мэргэжил, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээрээ нийгэм соёлыг бүтээлцэж яваа эмч, багш, инженер, салбар бүрийн мэргэжилтнүүд 🙏🙏🙏
Аймаг сум, улс хотынхоо хөгжилд хамгийн үнэтэй хувь нэмрээ оруулж, ажил хөдөлмөрийнхөө үр шимээр баялаг бүтээж яваа жижиг дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид...👍👍👍
Түүнийг хэн дэмжихгүй вэ?
Унаган байгаль төрөлх нутгийг маань ухаж хөндөхийн эсрэг байж уул урхайг тууштай эсэргүүцсэнийх нь төлөө “Мөнгө улаан, нүд цагаан болсон шуналтнууд... 👎👎👎
Гадныхны гар хөл болж худалдагдсан, улс орныхоо эрх ашгийн эсрэг кноп дардаг, газар нутаг, байгалийн баялагаа зарж бэлэглэж чадах урвагчид... 👎👎👎
Ард түмэнд хор хөнөөлтэй, өөрсдөд нь ашигтай хууль журам батлуулахаар санаархагчид, түүнийг нь удаа дараа
таслан зогсоосонд байж ядан бачимдагсад...👎👎👎
Шударга бус бүхнийг танил тал, нам бүлэг харгалзахгүй шулуун шударгаар шүүмжилж няцааж байсанд нь эгдүүцэн зэвүүрхэгч улс төрийн мөнгөтэй, хүчтэй бүлэглэлүүд...👎👎👎
Хаалтын гэрээ байгуулж, шантаажинд нь ороогүйн төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр далайлгасан ашгийн төлөө ард иргэдийг худал хуурмаг мэдээллээр бөмбөгддөг мэргэжлийн бус сэтгүүлч нэртнүүд...👎👎👎
Ард түмний итгэлийг дааж чаддаггүй, амласнаа биелүүлдэггүй, амжилтаараа гүйцэж түрүүлж чаддаггүй өрсөлдөгчид, араас нь дагаж амны зоргоор муулж явдаг, сонгогчдын саналыг мөнгөөр худалдаад авчихна гэж итгэдэг "жижиг" улс төрчид...👎👎👎
Тэд ямар арга хэрэглэдэг вэ?
Гүтгэнэ, доромжилно, харлуулна, эвлүүлнэ, хуурамч хаягуудаар дайралтууд хийнэ, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг нь “БИ” хийсэн гэж худлаа ярьж ч үзнэ... 🙈🙉🙊
Энэ юу хийсэн юм бэ, одоо болно ш дээ гэхээс өөрөөр арга чаргаа барна... 😅😅😅
Үнэхээр юу хийснийг нь мэдмээр байвал, юу хэлж, ямар байр суурь илэрхийлж, юуны эсрэг яаж тэмцсэнийг нь мэдмээр байвал хэлсэн үг, иргэд сонгогчдоо төлөөлсөн дуу хоолой нь интернетээр дүүрэн л байна. 👀
Хийсэн ажил, батлуулсан хууль тогтоомж, хөөцөлдөж бүтээсэн хөрөнгө оруулалт, төсөвт тусгуулсан бүтээн байгуулалтууд нь сум бүрт байж л байна.👏👏👏
Гэвч эцэст нь МӨНГӨ хүчтэй ч АРД ТҮМЭН ИЛҮҮ хүчтэй.
ШУДАРГА ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛДАГ ЖАМТАЙ. 💪💪💪
Улс төрд хөл тавьснаасаа эхлэн өнөөдрийг хүртэл иргэд сонгогчид, нутгийн зон олныхоо итгэл дэмжлэгийн хүчээр ялалт байгуулсаар ирсэн ч түүндээ эрдэж бардалгүй, ихэмсэж ямбархалгүй, энгийн эгэл байж, эхлүүлснээ үргэлжлүүлж, хэлснээ хийж, БУРУУ бүхний эсрэг ХАТУУ зогссоор л байна. 👍👍👍
Цаг хугацаа, туулсан замнал, үлдээсэн мөр, үзэл бодол, үйл хэрэг нь энэ хүнийг хангалттай гэрчлэх биз ээ...
Эрдэнэт, Булган, Хөвсгөлд суугаа ах дүүс найзууддаа уриалж байна. Цэрэнпилийн Даваасүрэнг дэмжээрэй 🇲🇳🇲🇳🇲🇳
Үг үнэн байх сайхан...
Хүн энгийн байх сайхан...