Ганбатын Ариунзаяа

Ганбатын Ариунзаяа Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ганбатын АРИУНЗАЯА

- Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн тайлан мэдээлэл
- Залуучуудыг байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагаа, оролцоо
- Олон нийтийн ажил, сайн дурын үйл ажиллагаа
- Хувь хүний үзэл бодол, байр суурь

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын МАН-ын  гишүүд дэмжигчдийн нэгдсэн шинэ жилийн цэнгүүн /2025.12.28/ өргөн дэлгэр сайх...
28/12/2025

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын МАН-ын гишүүд дэмжигчдийн нэгдсэн шинэ жилийн цэнгүүн /2025.12.28/ өргөн дэлгэр сайхан боллоо.

Цэнгүүнд 2000 гаруй намын гишүүд дэмжигчид оролцож, дуу хуур, дурсамж, аз од дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.

МАН-ын Бага хурлын гишүүн, аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, Өвөрхангай аймгийн SDY-ны дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд дэмжиж оролцлоо.

Хүрэлцэн ирсэн нийт намын гишүүд дэмжигчиддээ БАЯРЛАЛАА.

12/12/2025
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 10-Р ХУРАЛДААНААР ДАРААХ 20 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА. 1. Аймгийн Засаг даргын 2024-2028 ...
27/11/2025

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 10-Р ХУРАЛДААНААР ДАРААХ 20 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА.

1. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилт, үр дүнгийн тухай;
2. Өвөрхангай аймгийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тухай;
3. Аймгийн 2025 оны газар өмчлөлийн тайлан, аймгийн хэмжээнд 2026 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ тогтоох тухай;
4. Аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагаа, үр дүнгийн тухай;
5. Нийгмийн халамжийн зорилтот бүлэгт үзүүлж буй хүнсний талон олгох үйлчилгээ, үр дүнгийн тухай;
6. “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үр дүнгийн тухай;
7. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн сургалт, нийгмийн баталгааг дэмжих орон нутгийн хөтөлбөр батлах тухай асуудлыг өнөөдөр /2025-11-27/ хэлэлцлээ.

Маргааш /2025-11-28/ үргэлжлүүлэн:
8. Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хэрэгжилтийн тухай;
9. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газруудын нөхөн сэргээлтийн талаарх аймгийн Засаг даргын илтгэл мэдээллийн тухай;
10. 2025 онд ойгоос бэлтгэсэн модны гүйцэтгэл, 2026 онд ойгоос бэлтгэх модны тоо, хэмжээ тогтоох тухай;
11. Өмч хөрөнгө шийдвэрлэх тухай;
12. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив шинэчлэн батлах тухай;
13 Өвөрхангай аймагт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн танилцуулга, цаашдын зорилт, үйл ажиллагааны тухай;
14 Аймгийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хийгдсэн зарим төсөл арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн санал дүгнэлтийн тухай;
15. БОЭТ-ийн төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлгийн гадна фасадын засварын ажлын явцад хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн санал дүгнэлтийн тухай;
16. Ажлын хэсгийн санал дүгнэлтийн тухай (“Хан баян уул“ хайрхныг төрийн тахилгат болгох талаар);
17. Хурлын дарга болон Зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай;
18. Аймгийн 2025 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2026 оны төсвийн төслийн тухай;
19. Хуралдааны дэгт өөрчлөлт оруулах тухай;
20. Төлөөлөгч чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9-р хуралдаан үргэлжилж байна. Өчигдөр /2025.09.29/ хороодын хурал, бүлгийн хурал ...
30/09/2025

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9-р хуралдаан үргэлжилж байна.

Өчигдөр /2025.09.29/ хороодын хурал, бүлгийн хурал болсон бол өнөөдөр /2025.09.30/ Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаан болж одоо ч /21:26/ үргэлжилж байна.

Төлөөлөгчийн үндсэн үүрэг бол хуралдаа оролцох, иргэдээ төлөөлөх, хуралдах, хэлэлцэх, Гэтэл хурлын ирц хангалтгүй байгаа нь харамсалтай.

Иргэдийн хурлын төлөөлөгч бол суурин бөгөөд байнгын үйл ажиллагаа биш тул зарим төлөөлөгч өөр өөр хот, сууринд ажил эрхэлж буй ч зориод ирдэг. Харин зарим төлөөлөгч нар байшингаас байшингийн хооронд, өрөөнөөс өрөөний хооронд орж ирээд ирцээ бүрдүүлж, оролцохгүй байгаа нь тун харамсалтай.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчлийн хурлын дарга Narangarav Tuvaandorj цаашдаа төлөөлөгчдийн ирцийн мэдээллийн хурал бүрээр олон нийтэд танилцуулж байх нь зүйтэй гэсэн санал гаргаж байна.

Өвөрхангай аймгийн ИТХ-ын 9-р хуралдаан үргэлжилж байна.
30/09/2025

Өвөрхангай аймгийн ИТХ-ын 9-р хуралдаан үргэлжилж байна.

ТӨЛӨӨЛӨГЧ Г.АРИУНЗАЯА: ХҮҮХДИЙН АВТОБУС ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ 🚌

- Аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах үеэр Арвайхээр хотод Сурагчийн автобус явуулах санал тавьж дэмжигдсэн. Гэвч тендерт аж ахуй нэгж ороогүй гэх шалтгаанаар ажил хэрэг болоогүй. Энэ санал 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд дахин тусгагдаж байна.

Айл бүр автомашинтай биш, аав, ээж бүр хүүхдээ хүргэж өгдөггүй. Зарим хүүхдүүд 1-2 км алхаж сургуульдаа очдог. Хөл хөдөлгөөн ихтэй, улсын чанартай авто замаар хараа хяналтгүй гардаг. Гэтэл хүүхдийн суурь эрх нь хамгаалуулах, аюулгүй байдалд өсөж хөгжих шүү дээ.

Тиймээс хүүхдийн автобус явуулахыг ажил хэрэг болгоод худалдан авалтыг илүү нээлттэй, ил тод байлгахад анхаарч ажиллах шаардлага байна.

Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо тэнхим болон цахимаар хуралдаж байна.Хурлаар Өвөрхангай аймгийн хөгжлийн 2026 оны...
29/09/2025

Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо тэнхим болон цахимаар хуралдаж байна.

Хурлаар Өвөрхангай аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай төслийн 2-р бүлгийн Хүний хөгжлийн бодлогод хамаарах асуудлыг хэлэлцэн, санал дүгнэлтээ нэгтгэх юм.

Аймгийн ИТХ-ын хурал 2025.09.30-нд болно.

26/08/2025
22/07/2025

Address

Arvayheer

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ганбатын Ариунзаяа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ганбатын Ариунзаяа:

Share

Category