Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар Mongolia, Arvaikheer

03/01/2026

НИЙТ НУТГИЙН 74 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт нутгийн 74 хувьд цастай байгаагаас цасны зузаан хамгийн ихдээ Увсын Ховд, Завханы Цэцэн-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдын нутгаар 30-40 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар багассан байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Сэлэнгийн Хушаат, Орхонтуул, Өвөрхангайн Төгрөг, Гучин-Ус, Баянголд (2 аймаг 5 сум) цагаан зудтай, Увсын Өндөрхангай, Завханы Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Баянхонгорын Жаргалант, Булганы Баяннуур, Хангал, Рашаант, Гурванбулаг, Өвөрхангайн Сант, Есөнзүйл, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Түшиг, Төвийн Цээл, Угтаалцайдам, Дархан-Уулын Орхон, Хонгор, Шарынгол, Дорнодын Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чулуунхороотод (10 аймаг 27 сум) цагаанаар зудархуу байна.

Эх сурвалж: ЦУОШГ

02/01/2026

🌨️Цас орж, явган шуурга шуурна💨

02/01/2026
02/01/2026
02/01/2026

МӨСНИЙ ЗУЗААН 2025 ОНЫ МӨН ҮЕ БОЛОН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 5-50 СМ НИМГЭН БАЙНА

Нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нэмэгдэж, 20-120 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан 2025 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна.
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

02/01/2026

ӨНДӨРЖҮҮЛСЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭН ХУГАЦААНД НИЙТ 20 ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЭВ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бэлэн байдлыг хангах зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 1426 алба хаагч, 680 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэв.

Дээрх хугацаанд улсын хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэлийн нийт 20 удаагийн дуудлага мэдээлэл бүргтгэгдсэн ба төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангав. Нийт дуудлагын ихэнх хувь нь буюу 19 нь объектын гал түймрийн дуудлага байна.

🎄🎁 ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ –АЙЛ БҮРД ИНЭЭМСЭГЛЭЛ 🎁🎄Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагч...
31/12/2025

🎄🎁 ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ –АЙЛ БҮРД ИНЭЭМСЭГЛЭЛ 🎁🎄

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид өөрсдийн санаачилгаар өвлийн өвгөн, цасан охин болон ойн амьтдын дүрд хувиран, алба хаагчдынхаа бяцхан хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулж, баяр баясал, инээд хөөр дүүрэн дурсамжийг бэлэглэлээ.
Энэхүү үйл ажиллагаа нь алба хаагчдын гэр бүл, үр хүүхдүүдэд баярын уур амьсгал мэдрүүлэхийн зэрэгцээ, байгууллагын хамт олны эв нэгдэл, халуун дулаан уур амьсгалыг илэрхийлсэн сайхан санаачилга боллоо.
❤ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОНЦГОЙ ❤
🎉 Бяцхан үрсийнхээ инээд хөөр, баяр баяслаар дамжуулан шинэ оны мэндийг хүргэе! 🎉

Address

5-1
Arvayheer

Alerts

Be the first to know and let us send you an email when Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар:

Share