30/09/2025
🍁Намрын улиралд бөөс нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг:
1. Хүмүүсийн ойр дотно харилцаа нэмэгдэх
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хүүхдүүд цэцэрлэг, сургуульд олноороо цуглардаг. Энэ үед бөөс толгойгоор дамжин шууд хүрэлцэх замаар амархан тархдаг.
2. Уур амьсгалын өөрчлөлт
Намрын сэрүүн, хуурай агаар нь бөөс үржихэд таатай нөхцөл болж өгдөг. Хэт халуун ч биш, маш хүйтэн ч биш улиралд бөөс амьдрах, үржих боломжтой.
3. Малгай, ороолт зүүх
Намар хүмүүс малгай, ороолт гэх мэт толгойтой ойрхон хувцас илүү өмсдөг. Эдгээр хувцас нь бөөс дамжих нэмэлт зам болж өгдөг.
4. Анзаарагдахгүй уддаг
Намрын эхэн үед хүмүүс зуны амралтаас ирээд шууд сургууль, ажилдаа ордог тул анхны шинж тэмдгийг (загатнах, улайх) тэр болгон анзаарахгүй орхих нь бөөс амархан тархах нөхцөлийг бүрдүүлдэг.
📍Хэрвээ таны ойр дотны хүн бөөстсөн бол та цаг алдалгүй өөрт ойр байрлах эмийн сангаас ХИГИЯ шампунийг авч, асуудлаасаа хялбар аргаар салах боломжтой.