Баянхонгор хот мэдээлэл

Баянхонгор хот мэдээлэл Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын албан ёсны пэйж хуудас

18/10/2025
ЭХ ОРНЫ ХӨВГҮҮД ЭР ЦЭРГИЙН АЛБАНДАА МОРДЛОО Хонгор нутгийн хөвгүүд Улаанбаатар хот, Өвөрхангай, Говь-Алтай аймаг болон Д...
17/10/2025

ЭХ ОРНЫ ХӨВГҮҮД ЭР ЦЭРГИЙН АЛБАНДАА МОРДЛОО

Хонгор нутгийн хөвгүүд Улаанбаатар хот, Өвөрхангай, Говь-Алтай аймаг болон Дотоодын цэргийн ангиудад хугацаат цэргийн албаа хаах юм.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэхээр албандаа мордсон залуусдаа эцэг эх, төрөлх нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж явахыг ерөөе.

"Бид залилуулахгүй" аян үргэлжилж байнаБаянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Баянхонгор сумын Засаг даргын Тамгы...
17/10/2025

"Бид залилуулахгүй" аян үргэлжилж байна

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран хэрэгжүүлж буй “Бид залилуулахгүй ээ” аяны хүрээнд ерөнхий боловсролын Номгон сургууль, 5 дугаар сургуулийн ахлах ангийн 125 сурагчдад "Мэдэх эрх" сургалт, мэдээллийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

👩‍💻 Сургалтаар сурагчдын цахим орчны аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, цахим орчинд өөрийгөө хамгаалах, цахим залиланд өртөхөөс урьдчилан сэргийлэх дадлыг төлөвшүүлэхийг зорьлоо.

17/10/2025

БАЯНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРТ ӨВӨЛ, ЗУНЫ ИЖ БҮРЭН ХУВЦАС ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

17/10/2025

Мод сөөгний үзэсгэлэн худалдаанд Сум дундын ойн анги, дэлгэрэх нөхөрлөл, хот тохижилт ОНӨААТҮГ оролцож байна. Та бүхэн мэргэжлийн хүмүүсээс мод тарих технологийн зөвлөмж аваарай

16/10/2025

Тог тасарсантай холбогдуулан уурын зуухнуудаар шалгалт хийж байна.

“БИД ЗАЛИЛУУЛАХГҮЙ ЭЭ" АЯНЫ НЭЭЛТ, ӨДӨРЛӨГ, СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.          Баянхо...
16/10/2025

“БИД ЗАЛИЛУУЛАХГҮЙ ЭЭ" АЯНЫ НЭЭЛТ, ӨДӨРЛӨГ, СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран "Бид залилуулахгүй ээ" аяны нээлтийн хүрээнд "Мэдэх эрх" сургалт, өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Баянхонгор сумын 9 багийн 120 гаруй иргэд хамрагдаж, аймгийн Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагууд оролцож иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө мэдээллийг өгөв.
!!!

Цагдаагийн Ерөнхий Газар мэдээлж байнаӨдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна❗️🔺Монгол хүний гэнэн, бусдад итгэм...
16/10/2025

Цагдаагийн Ерөнхий Газар мэдээлж байна

Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна❗️

🔺Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр

-35 настай, эмэгтэй “Ж” “Телеграмаар мөнгө өсгөх зорилгоор нийт 17,000,000 төгрөг залилууллаа”;
-34 настай, эрэгтэй “А” “Телеграмаар даалгавар биелүүлэх зарчмаар 41.000.000 төгрөг шилжүүлж залилуулчихлаа”;
-37 настай, эмэгтэй “Б” “Tik Tok creative center хөгжүүлж мөнгө өсгөх зорилгоор 13,631,995 төгрөг шилжүүлж залилуулсан”;
-18 настай, эмэгтэй “Б” “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэх зурвасаар холбогдож 4 сая 900 төгрөг тус тус залилуулсан байна.

📌Энэ мэт “залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт 25-30 бүртгэгдэж байна.

Амар хялбар аргаар мөнгөө өсгөх боломжгүй, харин ариун цагаан хөдөлмөрөөр хүссэнээ авах боломжтой. Хэн нэгэн танд цахимаар сайхан санал тавьж байвал түүний цаана гэмт этгээд ч байх эрсдэлтэй юм шүү.
#бидзалилуулахгүйээ аян

📌Ажлын зар
16/10/2025

📌Ажлын зар

15/10/2025

📢 “БИД ЗАЛИЛУУЛАХГҮЙ ЭЭ” аяны нээлт, өдөрлөгт урьж байна! 🛡️

🗓 2025 оны 10-р сарын 16-ны өдөр
🕙 10:00 цагаас
📍 Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд

🚫 Залилагчид боломж бүү олго!

#БидЗалилуулахгүйЭэ #СэрэмжтэйБай #ЗалилагчидБоломжБүүОлго #Баянхонгор

Мөнгөө яаран шилжүүлэхээсээ өмнө заавал найдвартай эсэхийг шалгаж хэвшээрэй.
15/10/2025

Мөнгөө яаран шилжүүлэхээсээ өмнө заавал найдвартай эсэхийг шалгаж хэвшээрэй.

Address

Баянхонгор аймаг
Bayanhongor
640001

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянхонгор хот мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Баянхонгор хот мэдээлэл:

Share