Нээлттэй Баянхонгор

Нээлттэй Баянхонгор Open Bayankhongor
(1)

Алтан цом I тойргийн барилдаанд Улсын арслан Э.Батмагнай 5 барилдаж 5 давлаа.
26/10/2025

Алтан цом I тойргийн барилдаанд Улсын арслан Э.Батмагнай 5 барилдаж 5 давлаа.

26/10/2025

Н.ЗОЛБОО /Улсын харцага/: Аливаа тэмцээн уралдаанд тэвчээр гаргасан нь ялдаг...

Эх сурвалж: @Монголын үндэсний бөхийн холбоо

“АЛТАН ЦОМ" 🏆 НЭГДҮГЭЭР ТОЙРГИЙН БАРИЛДААНД УЛСЫН АРСЛАН Э.БАТМАГНАЙН ТЭРГҮҮЛСЭН  "MCS-ЭНЕРЖИ” БАГ ЯЛЛАА
26/10/2025

“АЛТАН ЦОМ" 🏆 НЭГДҮГЭЭР ТОЙРГИЙН БАРИЛДААНД УЛСЫН АРСЛАН Э.БАТМАГНАЙН ТЭРГҮҮЛСЭН "MCS-ЭНЕРЖИ” БАГ ЯЛЛАА

26/10/2025
Алтан цом 2025-2026 барилдаанд MCS Energy баг уран мэхийг уралдуулан хүчийг үзэхэд бэлэн боллоо.- Монгол Улсын Арслан Эн...
26/10/2025

Алтан цом 2025-2026 барилдаанд MCS Energy баг уран мэхийг уралдуулан хүчийг үзэхэд бэлэн боллоо.

- Монгол Улсын Арслан Энхтүвшингийн Батмагнай Э. Батмагнай
- Монгол улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо Natsagsuren Zolboo
- Монгол улсын Харцага Цэдэндоржийн Мөнхбаяр Мөнхбаяр Цэдэндорж
- Монгол улсын Начин Хутагийн Цогтгэрэл
- Аймгийн Хурц Арслан Даваасүрэнгийн Алтанцоож Altantsooj Tsooj
- Аймгийн арслан Цэвээнпүрэвийн Төмөрцоож Ц. Төмөрцоож
- Аймгийн арслан Чинбатын Алтангэрэл Ч. Алтангэрэл
- Аймгийн Арслан Даваасүрэнгийн Аззаяа

Ази тивийн Шатрын сурагчдын АШТ-нд Баянхонгор аймгаас гурван шатарчин оролцож байна. Тодруулбал,  Баян-Ойт цогцолбор сур...
26/10/2025

Ази тивийн Шатрын сурагчдын АШТ-нд Баянхонгор аймгаас гурван шатарчин оролцож байна.

Тодруулбал, Баян-Ойт цогцолбор сургуулийн 4г ангийн сурагч Х.Тэмүүлэн болон
Баян-Ойт цогцолбор сургуулийн 3г ангийн сурагч Э. Э.Оюунбилэг
Баян-Ойт цогцолбор сургуулийн 2а
ангийн сурагч Э.Оюунжаргал нарын эгч дүү шатарчид оролцож байна.

Тус тэмцээнд 16 орны 670 гаруй шатарчид оролцож буй аж.

Хонгор нутгийн бяцхан шатарчид даа амжилт хүсье.

ШАТРЫН СУРАГЧДЫН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН  МОНГОЛ УЛСАД БОЛЖ БАЙНА Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод шатрын...
25/10/2025

ШАТРЫН СУРАГЧДЫН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛ УЛСАД БОЛЖ БАЙНА

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод шатрын сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 19 дэх удаагийн тэмцээнд 16 орны 677 шатарчин стандарт, блиц, рапид төрлөөр 432 медалийн төлөө өрсөлдөх болно. Тус тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар оролцлоо.

Тэмцээнийг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Энэ тэмцээн оюун ухааныг дээдэлсэн спортын үнэт уламжлалыг дэлгэрүүлэх, тивийн сурагчдын нөхөрлөлийг бэхжүүлэх, ирээдүйн оюунлаг иргэдийг төлөвшүүлэх онцгой ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар оюун ухааны спортыг дэмжих, шатрын сургалтыг сургалтын хөтөлбөрт өргөжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай залуу шатарчдыг бэлтгэх бодлогыг цаашид ч тууштай хэрэгжүүлнэ” хэмээн онцлов.

Шатрын сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн анх алтан медаль хүртсэн монгол тамирчин бол Олон улсын матер Б.Чингүүн (стандарт), Их мастер Б.Билгүүн (блиц) нар ба тэд ах дүү шатарчид юм.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР УИХ-ЫН ГИШҮҮН БАТТӨМӨРИЙН ЭНХБАЯРЫГ ТОМИЛЛООМонгол Улсын Ерөнхий сайд Г.ЗанданшатарҮнд...
24/10/2025

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР УИХ-ЫН ГИШҮҮН БАТТӨМӨРИЙН ЭНХБАЯРЫГ ТОМИЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар
Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо.

✅Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ. ✅Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгий...
24/10/2025

✅Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ.

✅Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2026 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн болно. Уг тогтоолын төсөл УИХ-аар батлагдсанаар эмч, багш нарын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг шаардлагатай түвшинд хүртэл нэмэгдүүлэх, мөн бусад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх нөхцөл боломжийг нээнэ.

✅Ард түмний баялгийг хулгайлсан аливаа үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэж, нууж хаасан үнэнийг илчлэн дэлгэж, ард түмний хатуу хараа хяналтыг тогтоон дархлахын төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.

✅Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж үг хэллээ.

https://mongolia.gov.mn/news/view/27353

ЖАМБАЛЫН ӨЛЗИЙБАТ ТӨРИЙН ДЭЭД АЛТАНГАДАС ОДОНГООР ШАГНАГДАВБаянхонгор аймаг дахь " Өлзий Арвижих" тавилгын үйлдвэрлэл эр...
24/10/2025

ЖАМБАЛЫН ӨЛЗИЙБАТ ТӨРИЙН ДЭЭД АЛТАНГАДАС ОДОНГООР ШАГНАГДАВ

Баянхонгор аймаг дахь " Өлзий Арвижих" тавилгын үйлдвэрлэл эрхлэгч Жамбалын Өлзийбат Монголын Худалдаа аж үйлвэрийн танхимын 65 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Төрийн дээд алтан гадас одонгоор шагнагдав.

Баяр хүргэе.

Address

Nomgon
Bayanhongor

Alerts

Be the first to know and let us send you an email when Нээлттэй Баянхонгор posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share