Гэрэлт Булган

  • Home
  • Гэрэлт Булган

Гэрэлт Булган ГЭРЭЛТ БУЛГАН
ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ БАЙГ
LIGHT BULGAN

04/08/2025
04/07/2025
 #ТАЛАРХАЛ Ширүүн бороо ба Сэтгэлтэй цагдаа н.Мягмардорж 👮👮👮                       Чин сэтгэлийн талархалӨчигдөр шөнө ну...
09/06/2025

#ТАЛАРХАЛ Ширүүн бороо ба Сэтгэлтэй цагдаа н.Мягмардорж 👮👮👮
Чин сэтгэлийн талархал
Өчигдөр шөнө нутаг руу зорих замд машины дугуй хагарчихлаа. 🚗🌄
Ширүүн бороо орж байсан тул ШТС-ийн ажилтнууд, замд өнгөрсөн жолооч нар туслахыг хүссэнгүй...
Эмэгтэй жолооч, хүүхэдтэй усан бороонд шөнийн 12 цаг өнгөрчихсөн бас л урт шөнө болохоор шинжтэй болоод явчихлаа. 😅😳😓
Дашинчилэн сумын зар дээрээс дугуй засвар, огт танихгүй жолооч нарын утсыг аваад тусламж гуйсан ч амжилт олсонгүй (зарим нь хөдөө, зарим нь амарчихсан байв). 😓😔😰
Бороонд 3 мин тусламж хайж гарахад л өвлийн зузаан куртка шалба норчихоод байсан тул найз нөхөд дүү нараасаа тус суманд тусалж болох хэн байгааг лавлаад бас л арга мухардлаа 😟😬
Гэтэл сумын цагдаа нар ирж, хар шөнөөр олон хүн рүү ярьж байж запас дугуй олж өгөөд, өргөгч, дорцов байхгүй тул дахин явж авч ирээд бүр сольж өгч биднийг аварлаа 🙏🙏🙏
Зүгээр нэг ёс төдий биш өөрийнх нь машины дугуй мэт сэтгэл гарган усан бороонд норон байж тусалж байгаад нь үнэхээр баярлаад хэлэх үг олдохгүй басан 😇😇😇
Хэн ч туслахгүй үед бидний төлөө усан бороонд ч чин сэтгэл гарган туслах сайхан сэтгэлтэй, албандаа хариуцлагатай алба хаагчид байдгийг харуулсанд Дашинчилэн сумын цагдаа:
🌟🌟🌟 дэд ахлагч н.Мягмардорж болон түүний хамтран зүтгэгчид дэд ахлагч н.Жадамба, ахлагч н.Баярхүү нарт чин сэтгэлээсээ талархаж байна. Таньдаг хүмүүс нь mention хийж өгөөрэй 😊😊😊
Бид хэний ч өмнөөс амьдраагүй тул надад тусласангүй гэж хэнд ч гомдох шаардлагагүй. Гэхдээ бидний хүн чанар, мөн чанар маань бидэнтэй хэр ойр байгаа юм бол гэж бодоход хүргэсэн мөн "запастай" амьдрах ёстойг ойлгуулсан ширүүн бороотой шөнөд баярлалаа 😇😇😇
2022.06.07
Д.Мөнхдэлгэр, хүү Д.Цэлмэг

31/12/2024

БУЛГАН АЙМГИЙН 2024 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

14/11/2024

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн Засаг дарга нарыг батламжилсаар байгаа билээ. 2024.11.01ний өдөр болсон Булган аймгийн ИХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Бу....

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль өнөөдөр Улс орон даяар өрнөж байна....
11/10/2024

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль өнөөдөр Улс орон даяар өрнөж байна. Булган аймгийн сонгуулийн хорооноос гаргасан 13:00 цагийн мэдээлэл.
Залуучуудын минь ИРЦ 20 хувьдаа ч хүрээгүй л байна. Залуусын оролцоо, идэвхи сул байна уу даа. Залуучууд бидний ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох, аймаг орон нутгийн минь хөгжил, дэвшлийг шинэ түвшинд гаргах утга учиртай сонгууль юм.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ гэдэг нь товчхондоо иргэдтэй хамгийн ойр хүрч ажиллах, тэдний дуу хоолой болох, амьдарч буй орчин, орон нутгаа хөгжүүлэх чухал үүрэг нөлөөтэй байх иргэд билээ.

Булганчууд бид Сонсдог Түүхийн номтой боллоо 🙏🙏🙏
09/10/2024

Булганчууд бид Сонсдог Түүхийн номтой боллоо 🙏🙏🙏

БУЛГАН АЙМГИЙН ТҮҮХИЙН СОНСДОГ НОМЫН НЭЭЛТАнхдагчдын өлгий "Булган аймгийн түүх" сонсдог ном бүтээгдэж дууслаа. Тус номы...
09/10/2024

БУЛГАН АЙМГИЙН ТҮҮХИЙН СОНСДОГ НОМЫН НЭЭЛТ

Анхдагчдын өлгий "Булган аймгийн түүх" сонсдог ном бүтээгдэж дууслаа.

Тус номын нээлт:
Хаана: Аймгийн Биеийн тамир спортын газарт
Хэзээ: 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагаас болно.

Уг сонсдог номыг “Монголчуудын сонсох ном” ТББ-ын тэргүүн багш Т.Элдэв-Очир, Түүхийн ухааны доктор Н.Батболд, шүлэгч, зохиолч, уран уншигч, зураач зэрэг уран бүтээлчдээс гадна аймгийн ЕБС-ын удирдлагууд, түүхийн багш нар гар бие оролцон бүтээсэн юм.
Булган аймгийн түүх сонсдог ном нь 4 бүлэг 80 хэсгээс бүрдэж аймгийн үүсэл хөгжил, анхдагч алдартнууд, сумд болон аймгийн брэнд бүтээгдэхүүнийг багтаасан байна.

🇲🇳🇫🇷  #Парис2024 | Э.Содномпилжээ МӨНГӨН медаль хүртлээ📸 | Гэрэл зургийг Ж.Адилбиш
08/09/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | Э.Содномпилжээ МӨНГӨН медаль хүртлээ

📸 | Гэрэл зургийг Ж.Адилбиш

БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ШИНХАН ИХ СУРГУУЛИЙН ЭНЭ ОНЫ ЭЛСЭГЧ ОЮУТНУУД ЭРДМИЙН АЯНДАА МОРДЛОО Бүгд найрамдах Солонгос улсын ...
06/09/2024

БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ШИНХАН ИХ СУРГУУЛИЙН ЭНЭ ОНЫ ЭЛСЭГЧ ОЮУТНУУД ЭРДМИЙН АЯНДАА МОРДЛОО
Бүгд найрамдах Солонгос улсын Кёнги аймгийн
Шинхан их сургуульд суралцагчдад Аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон аймгийн удирдлагууд 16 сум, нэг тосгоны Засаг дарга нар сургалтын тэтгэлгийн батламжийг гардуулж, хариуцлагын гэрээг байгуулсан билээ.
Өнөөдөр ийнхүү Шинхан их сургуулийн шинэ оюутнууд БНСУ-руу суралцахаар Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат , аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Ганболд нарын хамтаар зорьж байна.
Хамтын ажиллагааны санамж бичигт дурдсанаар жил бүр Булган аймгийн оюутнууд “Кёнгидо Шинхан” их сургуульд:
✅Aялал жуулчлал,
✅гадаад харилцаа,
✅хөдөө аж ахуй,
✅Соёл урлаг спорт,
✅Эрүүл мэнд,
✅Байгаль орчин,
✅Жижиг дунд үйлдвэрлэл,
✅Бизнес удирдлага, макро эдийн засгийн чиглэлээр суралцуулахаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, тус сургуулийн ерөнхий захирал Жонг Жин Кён нар гарын үсэг зурсаны үр дүнд хоёр дахь жилдээ Булган аймгийн оюутнууд явж байгаа нь энэ юм.
Шинхан их сургуулийн шинэ нийт суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
“🇲🇳Шинэ хөгжлийн зам”мөрийн хөтөлбөр
-“Шинэ ирээдүй” 🇲🇳

Address


00976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэрэлт Булган posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Media Company?

Share