09/10/2025
Times Higher Education байгууллагын Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2026-д МУИС дахин багтлаа.
Монгол Улсын Их Сургууль 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр World University Ranking-2026 жагсаалтад дахин багтаж 1501+ интервалд харгалзан жагслаа.
Үзүүлэлтүүдийн хувьд үнэлгээний 5 том багц шалгуур бүрээр өссөн үзүүлэлттэй буюу өмнөх онтой харьцуулахад Сургалт 14.7%-с 15.6%, Судалгааны орчин 9.2%-с 9.4%, Судалгааны чанар 12,5%-с 15.5%, Үйлдвэрлэлд оруулсан хувь нэмэр 20.6%-с 21.7%, Гадаад хамтын ажиллагаа 51%-с 55.4% гүйцэтгэлтэй болж өссөн байна.
Дэлгэрэнгүй: https://news.num.edu.mn/?p=112200
#МУИС
#ДэлхийнИхСургуулиудынЭрэмбэ2026