Булган сум Дорнод www.choibalsan.mn

Булган сум Дорнод www.choibalsan.mn ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

26/07/2025
25/07/2025
25/07/2025

Д.Бум-Очир: Монгол бол угсаатан, зөвхөн үндэстэн биш гэж бичсэн нь хамгийн аюултай

25/07/2025
Д.Амарбаясгалан: Банкууд хажуудаа ББСБ-тай болчихсон. ББСБ-иуд банкнаас 20-24 хувийн хүүтэй зээл аваад иргэдэд 36-50 хув...
24/07/2025

Д.Амарбаясгалан: Банкууд хажуудаа ББСБ-тай болчихсон. ББСБ-иуд банкнаас 20-24 хувийн хүүтэй зээл аваад иргэдэд 36-50 хувийн хүүтэй зээлж, мөнгө хүүлдэг. Цаашаа ломбардуудад өшөө өндөр хүүтэй эргэлдүүлдэг. Банкуудаас зээл авсан ББСБ-иудын зээлийн дүн 700 тэрбум хүрсэн. Энэ асуудлыг УИХ-ын түвшинд цэгцэлнэ

Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. Өнөө орой Улаанбаатар хотод давхар солонго татлаа. Сайн цаг ирээсэй. ...
24/07/2025

Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.

Өнөө орой Улаанбаатар хотод давхар солонго татлаа. Сайн цаг ирээсэй. Сайд дарга, УИХ-н гишүүн асан, мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд 25-настай нэг хүүг бүлэглэн зодож дэвсэлж нүүрэнд нь хугараагүй яс үгүй болтол нь зэрэмдэглэлээ. Тус үйлдэл баримт нотлогоо бичлэгтэй. Асуудлыг анх гаргаж тавьсан гол хүн нь хохирогч хүүгийн АНУ-д амьдардаг эгч нь сэтгүүлч мэргэжилтэй. Түймэр эх сурвалж эндээс эхэлсэн. Эрх мэдэлтнүүд экс гишүүд яг сонгууль намын технологоо тус хэрэг дээр ашиглах гээд бүтэлгүйтэв. Жишээ нь бичлэг дээр бүх зүйл тодорхой байхад тус зодооныг 40-50 хүний нийтийн үймээн болгох гэж оролдов. Зодчихоод зугтах гэж байхад нь барьж хорьж болиулж цагдаад өгсөн бичлэгийг бүх муудалцааны эхлэл шалтгаан болгох гэж оролдож сэвж үзэв. Дунд нь нэг сошиал охин байсныг гол дүр болгож сэвэх гэж оролдов. Заа тэгээд ноорогын хэрэг, орлогоо нотло, амундра энэ тэр гээд байж болох бүх сенсаацыг төлбөртэй бодлоготой идэвхижүүлж зөвхөн зодооны хэргийг сарниулах гэж оролдов. Гэхдээ бүтсэнгүй. Органикаараа сошиал хүчтэй байв, байсаар байна. Хүмүүс сошиал хэрсүүжсээр байна. Аав нь хүүгийнхээ биеийн байдлын талаар мэдээлэл өгсөн. Цагдаа "Сайнгүй байгаа" гэсэн бол аав нь "Нүүрэнд нь хугараагүй нэг ч яс үлдээгүй" гэж хэлэв. Тэр аав юу туулж байгааг таашгүй. Гэхдээ асаж цамнасангүй, түрүүлж сошиалдсангүй, өөрөө хуулийн хүн хууль шүүхээ хүндэтгэн маш тэвчээртэй байсан. Гэтэл 2 яргачинг суллах тийшээ хандах үед тэвчээрийн утас тасарч шүүх хуульд итгэл алдарч байгаагаа хэлэв. Суллах хүсэлтийг прокурор зөвшөөрөөгүй буцаасан өнөө шөнөдөө нэг талдаа гарах байх. Тэр прокурорт баярлалаа. Заа тэгээд 450 саяар тохирьё гэсэн гэнэ, яасан ийсэн гээд маш олон мэдээлэл явж байгаа. Голчилж тоймловол дээрхи зүйлс. Миний маш их анхаарал өгсөн хэсэг бол хэрэгтнүүд даруй 20 гаруй зөрчлийн давтан хэрэгтэй гэдэг хэсэг. Тэд сурчихаж, гаршчихаж, тэгээд л мөнгөөр амыг нь хаагаад л зөрчлийн хэргээ тоогоо нэмээд яваад байдаг бүлэг яргачид үүсэж. Яг одоо энэ хэрэг дээр л цэг тавих ёстой. Тийм учраас төр төмөр нүүрээ, хууль шударга зарчмаа айлын хүүхдийг алагчилахгүй энэ хэрэг дээр харуулмаар байна. Үүнийг л олноороо шаардах нь зөв юм болов уу. Занданшатар хүчирхийллийн эсрэг үндэсний зөвлөл ч гэнэ үү аймар юм сүржин зарлалаа. Энэ зөвлөлөө амжилттай явуулья гэж бодож л байгаа бол яг энэ хэргээс эхлэх ёстой шүү. Энэ бол хүчирхийлэл яргалал дээд жишээ шүү. Занданшатар гарчихсан би хүн алсан ч яах ч үгүй гэж хорвоогоор нэг орилж байна гэсэн мэдээллийг маш олон гэрч сонссон гэсэн шүү. Угаасаа ер нь бичлэг харахад энэ хэрэг 40-50 хүний зодоон биш 40-50 гэрчтэй яаж ч бултахад хэцүү юм байна лээ. Цаашдаа иймэрхүү зүйлийг хараад зогсдог биш хүү хаа гэж таван талаас нь татаж чангаагаад зогсоодог болох ёстой. Сүүлд хүн алчихсан хойно нь тэр үед нь дараад авахгүй яав даа гээд бас нэг айлын хүүгийн амийг алдахаасаа өмнө бүгд өөрийн хүү мэт тэр 25-настай хүүг бодон энэ хэрэг дээр хэн ч амаа үдүүлэхгүй дор бүрнээ тэмцвэл ялна. Нар буцаад нэг сар боллоо. Намар болоход нэг сар үлдлээ. Хорвоогийн бор хоногууд өнгөрч л байна. Бор ч бай шар ч бай амьд явах эрүүл байх нь аз жаргал юм. Чи яаж ч хичээгээд сайн байгаад зүгээр л ингээд эрэмдэглүүлж орхивол энэ амьдрал, энэ нийгэмд ямар логик итгэл найдвар байх вэ дээ. За тэгээд ийм хэрэг хүртэл мөнгэтэй, эрх мэдэлтэй талдаа үйлчилвэл ардчилал, шүүх засаглал, эрх чөлөө, шударга ёс гэдэг үгнүүдээ Монгол улсын үгсийн сангаас бүр аваад хаячихвал таарна тийм биз дээ ? За уучлаарай нээх товч мэдээ бол байсангүй. Чухамдаа нэг иймэрхүү зүйл боллоо хөө, оройны солонго гоё байсан шүү, төв нутгаар гантай байсан сайхан бороо байгаль дэлхий газар хөрсийг чийглэлээ. Нийгмийн үзэл санааны ган тайлагдаж, үнэн шударгын бороо цутгаасай амаа ангайгаад тэнгэр луу харж хэвтэхсэн. Ам руу гахтал нь чихүүлцэн хэдэн сайт, тролуудтай 260.000 дагагчидтайгаа нийлээд чадлаараа л үзлээ, шудрага ёсыг эрлээ. Би тэр хүү мүүг таних ч үгүй, мэдэх ч үгүй, ирээдүйд миний 3 хүүг ийм хувь тавилан битгий дайраасай гэсэндээ өнөөдрөөс чадлаараа дуугарлаа.
2025.07.22

Г.Занданшатар: Гар хүндрүүлэхгүй бол ажил явдаггүй, даргын үзэмжээр хэн нэгнийг шагнадаг, улстөржсөн, хуучинсаг байдлыг ...
24/07/2025

Г.Занданшатар: Гар хүндрүүлэхгүй бол ажил явдаггүй, даргын үзэмжээр хэн нэгнийг шагнадаг, улстөржсөн, хуучинсаг байдлыг төрийн албанаас халах цаг нь болсон.

Address

Choibalsan

Website

http://choibalsan.mn/

Alerts

Be the first to know and let us send you an email when Булган сум Дорнод www.choibalsan.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Булган сум Дорнод www.choibalsan.mn:

Share