Dornod News

Dornod News Дорнод аймгийн нэгдсэн мэдээллийн сүлжээ Дорнод аймгийн мэдээллийн нэгдсэн сүлжээ.

25/09/2024
12/09/2024

Тайлбар: энэ эрэгтэйн эхнэр нь жирэмсэн ус нь гараад эмнэлэгт хүргэх гэтэл энэ уулыг тойрож гарах хэрэгтэй болно. Үүнээс болж эхнэр нь үхсэн. Тэгээд нөхөр нь маш их гашуудан миний эхнэр шиг явдлаар бусад хүмүүс битгий үхээсэй гэж энэ уулыг хоёр хуваасан юм

11/09/2024
Иргэн: Цэцэрлэгт хүрээлэнд  нэг ээж хоёр ихэр хүүхдээ унтуулчихаад өөрөө хажууд нь унтаж байхыг хараад  их хөөрхөн санаг...
10/09/2024

Иргэн: Цэцэрлэгт хүрээлэнд нэг ээж хоёр ихэр хүүхдээ унтуулчихаад өөрөө хажууд нь унтаж байхыг хараад их хөөрхөн санагдлаа😊🥰
Иймэрхүү ногоон байгууламж энд тэндгүй байдагсан бол хичнээн сайхан

Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэгэн гайхамшигтай, дахин давтагдашгүй шахам нэгэн түүхийг Анагаахын Шинжлэх Ухааны И...
03/09/2024

Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэгэн гайхамшигтай, дахин давтагдашгүй шахам нэгэн түүхийг Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургуулийн 2017 оны төгсөгч Нүүр амны согог заслын Их эмч Цэгмид овогтой Баттулга бүтээж чадлаа.
Эрүүл мэндийн салбараар хязгаарлалгүй эх орон нь түүнээр бахархсан өдрүүд байлаа. Тэрбээр Паралимпийн Бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнээс Мөнгөн медалийг гуядаж авлаа хэмээн АШУИС-ийн хамт олон нь бичсэн байна.

“Парис 2024” паралимпын наадмын Таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн K44 ангилалд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн...
30/08/2024

“Парис 2024” паралимпын наадмын Таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн K44 ангилалд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт ОУХМ У.Сүрэнжав алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Гэрэл зургийг Ж.Адилбиш

Олимпын мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн тамирчин Б.Баасанхүү “Сэтгэл зүйч, хоол зүйчтэйгээ цахимаар холбогдож мэдээ...
14/08/2024

Олимпын мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн тамирчин Б.Баасанхүү “Сэтгэл зүйч, хоол зүйчтэйгээ цахимаар холбогдож мэдээлэл авч байсан” гэж хэлж шүгэл үлээсэн юм. Улмаар олон нийт Монголын Үндэсний Олимпын хороог шүүмжилсээр байна. Тэгвэл энэ асуудалтай холбоотой зохиолч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа ийн бичив.

Тэрбээр,“За одоо баримттай ярина аа. Тулга, Лхагвагэрэл нарын сэтгэлзүйч багшаар МУБИС-ийг спортын сэтгэлзүйгээр төгссөн У.Чулуунчимэг сүүлийн долоон жил ажиллажээ. 2018 оны Унгарт болсон ДАШТ-нээс эхлээд гэр бүлийнхээ санхүүгээс хугаслан, өөрөө зардал мөнгө, бүр зарим тохиолдолд мандатаа хүртэл худалдаж аваад хоёр тамирчнаа дагаад явдаг байсан аж. Лхагвагэрэл багадаа ээжийгээ алдсан болохоор ээжийн минь оронд ээж гэж сэтгэлзүйч багшийгаа хүндэлдэг, хөвгүүдтэй нь зэрэгцэн орж гарсаар ижилдсэн юм байна. Тулга сэтгэлзүйч багштайгаа бүх асуудлаа зөвлөдөг, багш аа, хоёулаа Парист л оччих юм шүү гэж зорьж байжээ. Чулуунчимэг 2018, 2019 оны ДАШТ, 2020 оноос хойших олимпийн эрх олгох тэмцээнүүд, бэлтгэл гээд бүх газарт яаж ийгээд хүрээд очдог багш нь юм. Сэтгэлийн долгионоо итгэж даатгасан багш, шавь хоёрын энэ холбоо долоон жилээр, 20 орчим тэмцээнээр хэмжигдэнэ. Парист Чулуунчимэг ч бас өөрийнхөө зардлаар очжээ. Ирэх, очихын зардал 4.0 сая төгрөг, Парисийн захдуу байрны 10 хоногийн түрээс 1000 евро гээд бүгдийг нөхрийн хамт шийдэж чаджээ. Гэвч түүнд мандат байсангүй. Тамирчид, дасгалжуулагчдын мандатыг зээлэн гурван удаа Шамп Де Махс ордон болон Тамирчдын байрласан хотхонд орж нөгөө хоёрынхоо халуун гарыг атгаж, хэн хэн нь хуримтлагдсан сэтгэлээ хуваалцжээ. Хамгийн сүүлийн, шийдвэрлэх тэмцээн дээр та заавал ирээрэй гэж Лхагвагэрэл, Тулга хоёр хүсч, сэтгэлзүйч багш нь ч уулзаад ганц халуун дулаан үг хэлчих юмсан гэж зүтгэв. Гэвч дахиад л мандат байхгүй. Тулга хүрэл медалийн төлөөх барилдааныхаа өглөө утасдаад

-Багш аа, гараарай, би унаандаа суучихлаа гэж дээ. Чулуунчимэг ч бас унаанд явж байв. Хоёр талаасаа тэгтлээ хичээж, тэгтлээ яарсан боловч Шамп Де Махс ордны гадаа дахиад л мандатгүй учраас орж чадахгүй холхиж, МҮОХ, Чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын улсын хорооноос очсон нэр, зүс мэдэх хүмүүс рүүгээ залгаад чимээ байхгүй. Аргаа бараад хэвлэл мэдээллийг төлөөлж очсон ганц хүн рүү ярихад азаар холбогдож чадсан боловч түүний мандат бэлтгэлийн хэсгээр зорчих эрхгүй байж таарав. Ингээд Тулга маань сэтгэлзүйч рүүгээ хэд дахин залгаад, яаж ч чадалгүй утсаа унтраан, бэлтгэлийн танхимд бие халаахаар орсон байгаа юм. Чулуунчимэг орчих санаатай хүн хүний гар дагуулж хараад, мандатны сураг гаргачих горьдлого тээн бөглөрч зогсоход Бадар-Ууганы эхнэр, Баттүшигийн дагуулууд тэр хаалгаар дээгүүр харан орж, гарцгааж, зэрэг зиндаа гээчийг зэвүүн муухай илэрхийлцгээж байж дээ. Эд нараас гуйвал өгөх болов уу, ойлгох болов уу...Чулуунчимэг ороод очих горьдлогоосоо зүүгдэн, телевизээр ч шавийнхаа барилдааныг үзэж чадахгүй, үүд сахисаар, тэмцээн дууссан хойно нэг эрэгтэй дасгалжуулагчийн мандатыг зүүгээд, туулайчлан орсон байна. За ийм л юм болж дээ, тамирчиддаа сэтгэлзүйч нь ямар их хэрэгтэйг мэддэг зарим дасгалжуулагч мандатаа зүүлгээд азаа үзээд зүтгүүлнэ, баригдвал хоёулаа хөөгдөх байсан ч өөр арга үгүй...дасгалжуулагч багш нар хүртэл мандатаа ээлжилж хэрэглэнэ. Тулга ааа, багш чинь хэлсэн ярьсандаа очсон шүү, Шамп Де Махс ордны гадаа өдрийн турш зогссон, тэр яг бусад тив, дэлхийн тэмцээний үеэр туулайчлаад, эрэгтэй зурагтай мандат хүзүүндээ өлгөчихөөд нүүрээ нууж гилбэлзээд, боломж олдвол мандат худалдаж авч зүтгүүлээд, ямар ч хамаагүй аргаар дэргэд чинь байж л байдагтайгаа адил хичээсэн шүү, гэвч болсонгүй. Парис хүртэл та нарын төлөө нисч чадсан багшид чинь давж хүч хүрэхгүй эрх мэдлийн босго байсан нь мандат юм байна аа. Эрх мэдэлтний эхнэрийн хүзүүнд 20 хоногийн турш санжиганаж, бүх хөнгөлөлт, бүх боломжийг бэлэглэдэг мандат гээч юм чиний ядарсан багшид байсангүй ээ. Зүрх сэтгэлд нь зүглээд очих өөр газар, өөр хаалга байгаагүй болохоор үүдэнд л өнжиж, өөрийгөө хэмлэж зогссон багшийгаа ойлгоорой. Зураг: Лхагвагэрэл, Тулга нарын сэтгэлзүйч багш У. Чулуунчимэг Шамп Де Махс ордны гадаа, тэр шар асар доогуур орчихвол цаана байгаа дугуй дээвэртэй ордонд шавьтайгаа уулзаж, хэрэгтэй байгаа үгсийг хэлж, тэсэрч гаргах гэснийг нь хуваалцах байв. Хэрэгтэй цагт хэлж чадсан ганц үг эргэлтийн тулах цэг болдог нь ийм л учиртай юм, шүүрээд алдсан медалуудын ард ийм л шударга бус байдал нуугдаж байжээ. Ялсан ч, ялагдсан ч тамирчдаа хайрлана, ялзарсан Баттүшиг, Бадар-Ууган нарын МҮОХ дахь мафи ажлаа өг!” гэж нийтэлжээ.

Олимпид 33 тамирчин, 10 дасгалжуулагч болон ямарч хэрэггүй 120 даргын бүрэлдэхүүнтэй явна‼️‼️‼️ арайл бгааз😡😡😡
06/08/2024

Олимпид 33 тамирчин, 10 дасгалжуулагч болон ямарч хэрэггүй 120 даргын бүрэлдэхүүнтэй явна‼️‼️‼️ арайл бгааз😡😡😡

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн Хэрлэн ...
29/07/2024

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн Хэрлэн гол руу үсэрсэн тухай дуудлага долоодугаар сарын 28-ны 21:37 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 1 км зам туулан 21:42 цагт очиход 50 настай эрэгтэй А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэрлэн гол руу орж, голын урд эрэг дээр гарсан байсныг 5 минут ажиллаж, аюулгүй газарт гарган, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

“Чоно” хамтлагийн басс гитарчин Т.Энхбаатар: 100 жилийн ойгоороо сумандаа 1000 мод тарьчихвал 10 жилийн дараанаас шороог...
22/07/2024

“Чоно” хамтлагийн басс гитарчин Т.Энхбаатар: 100 жилийн ойгоороо сумандаа 1000 мод тарьчихвал 10 жилийн дараанаас шороогүй наадам хийж эхэлнэ
Бид нарт одоо мод л хэрэгтэй байна. Цөлжилт аймар байна шүү!

Address

Choibalsan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dornod News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share