TV6 ТВ6 ТЕЛЕВИЗЭД ИРҮҮЛЭХ САНАЛ, ГОМДЛЫН ТВ6 ТЕЛЕВИЗИЙН БАЙ
(1)

Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр Дорнод аймагт олон улсын стандартын 20х40-ийн харьцаатай мини хөлбөмбөгий...
03/09/2026

Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр Дорнод аймагт олон улсын стандартын 20х40-ийн харьцаатай мини хөлбөмбөгийн иж бүрэн талбай ашиглалтад орж, анхны тэмцээнээ зохион байгууллаа.

Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн 4 жилд “Хүн болох багаасаа” спортын төслийн хүрээнд давхардсан тоогоор 900 гаруй хүүхэд хамрагдаж байна. Үүнээс охид, хөвгүүдийн шигшээ багуудад 100 гаруй хүүхэд хичээллэж тогтмол аймгаа төлөөлөн тэмцээн, уралдаанд амжилттай оролцсоор байна.

Дорнод аймагт хөлбөмбөгийн спортыг дэмжиж аймгийн төсвөөс Өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ багтай ажиллах дасгалжуулагчийн цалинд 36 сая, Монголын Хөлбөмбөгийн холбооны дэргэдэх Хүүхдийн Хөлбөмбөгийн Академид суралцах 4 хүүхдийн сургалтын зардалд 50 сая, “Багийн спортыг хөгжүүлэх, дэмжих зардал”-аас Хөлбөмбөгийн багийн спортод зориулж 10 сая, нийт 120,9 сая төгрөгийг тус тус дэмжлэг үзүүлж байна.

Нээлтэд аймгийн Засаг дарга Ш.Ёл, УИХ-ын гишүүн, Азийн Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар, Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч С.Жаргалсайхан, Хэнтий аймгийн Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Жанцан-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Алтан-Эрдэнэ нар оролцлоо.

Монголын Пауэрлифтингийн түүхэнд анх удаа нийлбэр дүнгээр манлайлж, анхны Дэлхийн аварга болсон, спортын мастер Баярмааг...
03/09/2026

Монголын Пауэрлифтингийн түүхэнд анх удаа нийлбэр дүнгээр манлайлж, анхны Дэлхийн аварга болсон, спортын мастер Баярмаагийн Баяржаргалд 10 сая төгрөгөөр шагнан урамшуулж байна. #Дорнод

03/09/2026

#Эмчийнүг Иоджуулсан бүтээгдэхүүний төрлийг нэмж #Иод дутагдлаас сэргийлээрэй.

13А МАЯГТ ШААРДАХГҮЙГЭЭР ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙБОЭТ -д ЭМДҮЗ-ийн 07 дугаар тогтоолын дагуу 13А маягт...
03/09/2026

13А МАЯГТ ШААРДАХГҮЙГЭЭР ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ

БОЭТ -д ЭМДҮЗ-ийн 07 дугаар тогтоолын дагуу 13А маягт шаардахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ үзүүлж эхэлж байна.

Уг тогтоол 2027 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэл мөрдөгдөнө.

01/09/2026

Энэ хичээлийн жилээс Хэрлэн сумын 1 болон 12 дугаар сургуулиудад "Сурагчийн дуу хоолой" төслийн хүрээнд " ажиллаж эхэллээ.

01/09/2026

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД
28650 ХҮҮХЭД СУРАЛЦАНА #Дорнод

2026-2027 оны хичээлийн жилд Дорнод аймгийн сургуулийн өмнөх боловсролын 32 байгууллагад 6960, ерөнхий боловсролын 27 сургуульд 21690 суралцагч, үүнээс нэгдүгээр ангид 1902 хүүхэд элсэн суралцах бол Дорнод Политехникийн коллежид 320 суралцагч, МУИС-ийн Зүүн бүсийн сургуульд 310 оюутан тус тус суралцаж, боловсролын байгууллагуудад нийт 1280 багш, 1520 ажилтан ажиллана.

Шинэ хичээлийн жилийн баярын мэнд дэвшүүлье!Засаг даргын мэндчилгээ🇲🇳 Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ, ажилт...
01/09/2026

Шинэ хичээлийн жилийн баярын мэнд дэвшүүлье!

Засаг даргын мэндчилгээ
🇲🇳 Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ, ажилтан албан хаагчид аа
Эрдэм номоо сурахаар мордож буй энхрий бяцхан үрс, оюутан залуус аа
Намар цагийн урин дулаан өдрүүдтэй зэрэгцэн эрдэм мэдлэг, амжилт бүтээлийн шинэ хуудас нээгдэж, 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг Та бүхэндээ дэвшүүлж байна.

2026-2027 оны хичээлийн жилд Манай аймгийн сургуулийн өмнөх боловсролын 32 байгууллагад 6960, ерөнхий боловсролын 27 сургуульд 21690 суралцагч, үүнээс нэгдүгээр ангид 1902 хүүхэд элсэн суралцах бол Дорнод Политехникийн коллежид 320 суралцагч, МУИС-ийн Зүүн бүсийн сургуульд 310 оюутан суралцаж, боловсролын байгууллагуудад нийт 1280 багш, 1520 ажилтан ажиллана.

Энэ онд улс, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар #боловсролын салбарт 5 сургуулийн барилга, 2 цэцэрлэгийн барилга, 3 дотуур байр, 1 спорт заалыг шинээр барьж байгаагаас энэ хичээлийн жилд #Баянтүмэн сумын спорт заалны барилгыг ашиглалтад орууллаа.

Үргэлжлүүлэн #Сэргэлэн сумын 160 хүүхдийн сургуулийн барилга, Хэрлэн сумын сургуулийн бага сургуулийн барилга, суманд 150 хүүхдийн дотуур байр ашиглалтад орох бол #шинээр Булган суманд дотуур байрны барилга, Матад, Дашбалбар сумдад хүүхдийн цэцэрлэгийн барилга, 11-р сургуулийн барилга шинээр барих ажлууд хэрэгжиж байгааг дуулгахад таатай байна.

Дорнод нутгийн маань ирээдүй болсон хүүхэд багачуудын маань эрдмийн аян өрнүүн, багш сурган хүмүүжүүлэгчдийн маань ажил үйлс нь бүтэмжтэй, амжилт бүтээл арвин байх болтугай.

Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ЭХНИЙ ӨДӨР 2-8 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД 3 ЦАГ ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНОДорнод аймгийн Зас...
31/08/2026

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ЭХНИЙ ӨДӨР 2-8 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД 3 ЦАГ ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

Дорнод аймгийн Засаг даргын 2025 оныА/445 дугаар захирамжаар: Хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангаж ажиллах хүрээнд 2-8 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарт жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр 3 хүртэл цагийн цалинтай чөлөө олгохыг бүх сумын Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагуудад даалгаж байна.

Мөн тус шийдвэрийг дэмжиж, хэрэгжүүлэх ажилд идэвх санаачилгатай ажиллахыг хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад уриалж байна.

31/08/2026

#Дорнод аймагт ирлээ!
✨ Аарцаг, нурууны бариа
✨ Аарцагны тэнцвэр, байрлал засах
✨ Хүзүү, мөрний хөшилт суллах
✨ Үе мөчний хөдөлгөөнийг дэмжих
✨ Булчин суллах
✨ Спортын бариа

📍 Чойбалсан хот, Дорнод аймаг
📞 9987-9742

Биеийн тэнцвэр, зөв байрлалд анхаарсан Yumeiho Therapy уламжлалт бариа заслаар биеэ зөв аргаар сэргээж, хөдөлгөөнөө илүү хөнгөн болгоорой. 🌿

Жавхлант бариа засал — биеийн тэнцвэр, зөв хөдөлгөөнд тань анхаарна.

28/08/2026

Боловсон хүчиндээ хөрөнгө оруулсон Дорнодын бодлого 8 дахь жилдээ үргэлжилж байна...

Address

Хэрлэн сум 9-р баг City Center төвийн 5-р давхарт 508-тоот
Choibalsan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 16:00

Telephone

+97696095313

Alerts

Be the first to know and let us send you an email when TV6 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TV6:

Shortcuts

Share