Suda: Journey to the West

Suda: Journey to the West Be Alive - Cmedia.top

Америкт Төгсөгчдийн Үндэсний 7 дугаар бага хуралд оролцож, MASA-ийн гишүүд, олон салбарын хүмүүстэй танилцлаа.2024 онд I...
19/01/2025

Америкт Төгсөгчдийн Үндэсний 7 дугаар бага хуралд оролцож, MASA-ийн гишүүд, олон салбарын хүмүүстэй танилцлаа.

2024 онд International Visitor Leadership Program (IVLP) хөтөлбөрт хамрагдан, АНУ-ын таван муж улсаар явахдаа“Sharing is caring” концепт, бусдад өгөх, бусадтай хуваалцах нийтлэг соёлыг танилцсан хүн бүрээсээ, очсон газар болгоноосоо мэдэрч байсан, би хувьдаа.

Америкт Төгсөгчдийн Монголын Холбоо (MASA)-ны ерөнхийлөгчид Jargal Defacto, agvaanluvsan, Bulgantuya Khurelbaatar, Bilguun Erdene, myagmarjav нар яриандаа “Volunteerism” сайн дураар нийгэмд үйлчлэх үзэл санааны чухлыг онцолж байв.

Америкт Төгсөгчдийн Монголын Холбоо 2007 онд байгуулагджээ. 18 жилийн турш ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хүртээмжтэй боловсролыг түгээх, нийгмийн тэгш боломжийг уриалах зорилготой сайн дурын олон ажил хийсээр ирсэнд жирийн иргэний хувьд талархаж байна.

Энэ холбооны нийт гишүүд, U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia хамт олон болон АНУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Буанган нарт баярлалаа.

Хүндэтгэсэн

Эрдэнэсувд
2024 төгсөгч
Өмнөговь, Даланзадгад

[Enlish translation]

I had a great time at the 7th National Conference of Mongolian Association of State Alumni, where I had the opportunity to mingle with members of MASA and folks from all walks of life.

In 2024, while I was part of the International Visitor Leadership Program (IVLP) and traveling through five states in the U.S., I really came to appreciate the concept of "Sharing is caring." This spirit of generosity and community was evident in all the people I met and the places I visited.

The Presidents of the Mongolian Association of States Alumni (MASA), including Jargal Defacto, Undraa Agvaanluvsan, Bulgantuya Khurelbaatar, Bilguun Erdenebat, and Gantsetseg Myagmarjav, all spoke passionately about the value of volunteerism.

MASA, which was set up in 2007, has been doing amazing work for the past 18 years. As an everyday person, I'm grateful for their commitment to enhancing democratic governance, promoting accessible education, and advocating for social equality in Mongolia.

A big thank you to all the members of MASA, the team at the U.S. Embassy in Mongolia, and the U.S. Ambassador to Mongolia, Mr. Buangan. Your hard work and dedication are truly inspiring.

Best wishes,

Erdenesuvd Enkhtaivan
Participant of IVLP 2024
Dalanzadgad, Omnogobi

Маргах аргагүй, мэтгэх үндэсгүйДэлхийн 40 орны хоёр сая орчим хүнийг хамруулсан нэгэн судалгаанаас англичуудыг хошин шог...
19/01/2025

Маргах аргагүй, мэтгэх үндэсгүй
Дэлхийн 40 орны хоёр сая орчим хүнийг хамруулсан нэгэн судалгаанаас англичуудыг хошин шогийн мэдрэмж хамгийн өндөр хэмээн дүгнэжээ. 1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат Их Британид айлчлах үеэр түүний хошин шогийн мэдрэмжийг англичууд биширсэн талаар Баабар “Дори идэр дүүдээ хандах нь” номондоо дурдсан бий.

П.Очирбат Ерөнхийлөгч балет үзэх үеэр бие хамгаалагч нь унтаж, бүр хурхирч эхлэхэд англичууд “Энэ хүнийг чинь сэрээчих үү” гэхэд хариуд нь Ерөнхийлөгч “Хэрэггүй, хэрэггүй. Энэ хүнийг сэрээхгүй гэж танай бүжигчид хүртэл өлмий дээрээ цөмцөгнөж байгааг харж байгаа биз дээ” гэснийг нь Лондоны бүх сонин нийтэлж, Монголын Ерөнхийлөгчийн шогийн мэдрэмжийг биширсэн гэдэг.

Ингэж алиа хошноороо алдартай англичуудыг хүртэл торгон мэдрэмж, гүйлгээ ухаанаараа алмайруулж явсан Ерөнхийлөгч маань бурхан зүгээ морилжээ. Хувь хүн хийгээд улс үндэстний хувь тавилан, туулж өнгөрүүлснийг сургамж авахын үүднээс алдаа оноог нь шүүн тунгаах, хэлэлцэж зөвлөлдөх нь буруугүй байх. Харин өөлж гоолох, шүүж шүүмжлэх нь зохист бус санагдана. Ардчилсан улсын анхны Ерөнхийлөгчөө хүний ёсоор хүндэтгэлтэй үдэж мордуулахыг нийтээрээ нэг бодвол алдас унал бага байх юм биз ээ.

"Монгол мандсан 1206 он, Монгол сэргэсэн 1911 он, Монгол сэрсэн 1990 он. Цагийн уртад хөх толбот Монгол хүнд ээл ивээлээ хайрласан гурван их он цаг. Энэ их гурвалын нэгэнтэй яах аргагүй нэр нь холбоотой үлдэх эрхэм бол Пунсалмаагийн Очирбат. 1990 оныг тэрбээр "Тэнгэрийн Цаг" гэж нэрлэсэн юм. Дэлхийд Монголын аюулгүй байдлын баталгааг, Монголдоо ардчилсан Үндсэн хуулийг Та гардаж авч үлдээсэн" гэж Цахийгийн Элбэгдорж нүүр номдоо дурсан бичжээ.

Алдаатай эндүүтэй, зөрүүтэй буруутай ч болог, ямар боловч "Тэнгэрийн цаг"-ийг эхлүүлэх үндсийн үндсийг Ардчилсан төрийн анхны Ерөнхийлөгч П.Очирбат тавих хувьтай байжээ. Маргах аргагүй, мэтгэх үндэсгүй үнэн гэвэл тэр юм. Монгол хүн бүрийн сэтгэлд үргэлж дотно инээмсэглэл, эрхэмсэг дүрээрээ буудаг ардчилсан улсын анхны Тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа болон үр хүүхдүүд, ач зээ нар, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдэх болтугай.

Хүндэтгэсэн,
Даян хааны нутгаас
Эрдэнэсувд

19/01/2025
АНУ-ын Элчин Сайдын Яам, Америкт төгсөгчдийн Холбооноос шинэ жилийн гоёмсог ил захидал хүлээж авлаа. 2024 он миний ажил ...
28/12/2024

АНУ-ын Элчин Сайдын Яам, Америкт төгсөгчдийн Холбооноос шинэ жилийн гоёмсог ил захидал хүлээж авлаа. 2024 он миний ажил амьдралын түүхэнд онцгой нэгэн жил байлаа. Америкийн олон улсын зочин манлайллын хөтөлбөр - IVLP хөтөлбөрт өрсөлдөн шалгарч, АНУ-ын таван муж улсаар дэлхийн 23 орноос ирсэн залуу бүсгүйчүүддээ хамт аялж, Америкийн нийгэм, соёл боловсрол, эдийн засгийн талаар ойлгож авсан минь мартагдашгүй дурсамжтай үйл явдал болов. Ялангуяа олон орны эмэгтэй бизнес эрхлэгчидтэй уулзан танилцах боломжийг олгосон явдалд гүнээ талархаж байна. 2025 онд та бүхэн маань ажлын амжилтаар дүүрэн, амьдралын аз жаргалаар цалгиж, гэр хотлоороо эрүүл энх байх болтугай. Та бүгдэд шинэ оны халуун мэндийг өргөн дэвшүүлж байна.

I received a beautiful New Year's postcard from the U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia and the – Mongolian Association of State Alumni last week. 2024 was a special year in my career and life. I was selected for the International Visitor Leadership Program (IVLP), and I traveled to five states in the United States with energetic women leaders from 23 countries around the world, which was an unforgettable and life-changing experience. I am especially grateful for the opportunity to meet and get to know women entrepreneurs from many countries. May you all be successful in your work, happy in life, and healthy in your hometown in 2025. I extend my warmest New Year greetings to all of you.

Darisuren Purevsuren
Tony Tserendagva

Хөтөлбөрт чиглүүлэгч багш нарын нэгээр ажиллаж байгаа шүү.   хөтөлбөрийн үеэр сурч мэдсэн зүйлсээ түгээж байгаадаа баярт...
16/12/2024

Хөтөлбөрт чиглүүлэгч багш нарын нэгээр ажиллаж байгаа шүү. хөтөлбөрийн үеэр сурч мэдсэн зүйлсээ түгээж байгаадаа баяртай байна.

16/12/2024

“Олон улсын зочин манлайллын хөтөлбөр” эмэгтэй манлайлагчдыг чадавхжуулав 🌟

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй “Олон улсын зочин манлайллын хөтөлбөр”-т оролцсон бахархам гурван эмэгтэйн гайхалтай амжилтыг онцолж буйдаа бид баяртай байна. Дагва-Очирын Бумдарь "Улс төр ба иргэний нийгэм дэх эмэгтэйчүүд", Туулын Солонго "Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарын манлайлагч эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь", Энхтайваны Эрдэнэсувд "Эмэгтэйчүүд ба бизнес эрхлэлт: Жижиг бизнес" зэрэг хөтөлбөрүүдэд тус тус хамрагдсан юм.

Эдгээр гайхалтай эмэгтэйчүүд маань саяхан ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакстай уулзаж, төгсөгчийн гэрчилгээгээ гардан авлаа. Манлайлагчийн ур чадвараа улам ахиулсан тэднээр их бахархахын сацуу тэднийг нийгэм, хамт олондоо эерэг өөрчлөлтүүд авчрахыг хүлээж байна. “Олон улсын зочин манлайллын хөтөлбөр” нь АНУ-ын Төрийн департаментын Олон улсын зочдын албанаас зохицуулдаг мэргэжлийн солилцооны хөтөлбөр юм. Харилцан ойлголцлыг бий болгож, хоёр талын харилцааг бэхжүүлдэг уг хөтөлбөрт 500 гаруй монгол хүн оролцсон байна.

Empowering Women Leaders through IVLP 🌟

We are thrilled to celebrate the incredible achievements of three inspiring women who recently participated in the U.S. Government-funded International Visitor Leadership Program (IVLP): Ms. Bumdari Dagva-Ochir, who focused on "Women in Politics and Civil Society"; Ms. Solongo Tuul, who engaged in "Empowering Women Leaders in STEM (Science, Technology, Engineering, and Mathematics)"; and Ms. Erdenesuvd Enkhtaivan, who dedicated her efforts to "Women and Entrepreneurship: Small Business."

These remarkable women leaders recently met with Emma Lomax, the Political Section chief at the U.S. Embassy, and received certificates of participation. We are proud to support their journeys and look forward to seeing the positive transformations they will bring to their communities and beyond. The IVLP is a professional exchange program coordinated by the U.S. Department of State's Office of International Visitors. Over 500 Mongolians have participated in the IVLP, which fosters mutual understanding and strengthens bilateral relationships.

29/11/2024
27/11/2024

EMPOWERING GIRLS in STEM - Охидод зориулсан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хөтөлбөрийн Шинжлэх ухааны сонирхолтой хичээлийг Цахим говь ТББ / Digital Gobi NGO Үүсгэн байгуулагч, Women in Tech Ази Номхон далайн орнуудын 2022 оны шагналт Erdenesuvd Enkhtaivan заах болно.

Хөтөлбөрт хамрагдах 30 охин 2 сарын хугацаанд
👩‍💻 Өөрийн гараар физикийн сонирхолтой туршилтыг хийж
👩‍💻 Робот угсарч, код бичиж
👩‍💻 Цахим орчин, мэдээллийн аюулгүй байдлын ойлголттой болж
👩‍💻 Дижитал бүтээгдэхүүн хамтдаа бүтээж
👩‍💻 Бүтээсэн бүтээлээрээ хоорондоо өрсөлдөж
👩‍💻 Олон улсад мэргэшсэн мэргэжлийн менторуудтай уулзаж
👩‍💻 Монголын томоохон бүтээн байгуулагч компаниудаар зочлох болно.

Хөтөлбөрт хамрагдахын тулд
🧚‍♀️ Улаанбаатар хотод амьдардаг
🧚‍♀️ Хичээлд 12 сарын 15 өдрөөс 2 сар дуустал өөрийн биеэр ирж оролцох боломжтой
🧚‍♀️ 11, 12 ангийн сурагч
🧚‍♀️ Шинжлэх ухаан, технологи, математик, инженерчлэлд тун сонирхолтой
🧚‍♀️ Ирээдүйд энэ чиглэлээр дэлхийд үнэлэгдэх хүн болох чин хүсэлтэй байхад болно.

Харин энэ жил бид ердөө 30 охинд хүрч ажиллах боломжтой учир сонгон шалгаруулах болно. Үүний тулд
1️⃣ https://forms.office.com/r/LmBPQg1SFN холбоосоор бүртгүүлнэ.
2️⃣ Бид эхний шатанд тэнцсэн охид руугаа холбогдох болно.
3️⃣ Шалгарсан эсэхийг бид 12 сарын 8 өдөр имэйлээр мэдэгдэнэ.

Мэдээллийн технологийн салбарт олон улсаас шагнал хүртсэн, Монголдоо амжилттай ажиллаж байгаа олон мундаг эмэгтэй энэ хөтөлбөрт багшилж, чиглүүлж, уулзаж, зөвлөх учир энэ боломжийг битгий алдаарай.

Удахгүй хөтөлбөрөөрөө уулзацгаая.

Улаанбаатарынхан азтай шүү. Нацагдоржийн номын сан дахь Америкийн Соёл Мэдээллийн Төв дээр STEM сургалт тогтмол зохион б...
22/11/2024

Улаанбаатарынхан азтай шүү. Нацагдоржийн номын сан дахь Америкийн Соёл Мэдээллийн Төв дээр STEM сургалт тогтмол зохион байгуулдаг ийм сайхан газар байдаг. Удахгүй болох сургалтуудыг нь анхаараарай. Үнэ төлбөргүй.

American Corner & MakeUspace, Ulaanbaatar U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia

22/11/2024

Охидод ээлтэй Шинжлэх ухаан, технологийн туршилтууд хөтөлбөрийг Цахим говь ТББ / Digital Gobi NGO маань санаачлан хөгжүүлж байна. The "Girls-Friendly Science and Technology Classroom" project is being developed by the Digital Gobi NGO.

Өнөөдөр миний бие өөрийн бизнесийн амжилтын түүхийг АНУ-ын Элчин Сайдын Яамнаас зохион байгуулсан “Эмэгтэй энтрепренерүү...
19/11/2024

Өнөөдөр миний бие өөрийн бизнесийн амжилтын түүхийг АНУ-ын Элчин Сайдын Яамнаас зохион байгуулсан “Эмэгтэй энтрепренерүүдийг дэмжих нь" сэдэвт өдөрлөгт оролцож, Монгол Улсын өнцөг булан бүрээс хуран цугласан 100 орчим эмэгтэйд хуваалцлаа. Ийм боломжийг олгосон U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia хамт олонд Маш их баярлалаа.

Тус өдөрлөг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сайншанд, Улаангом дахь Америкийн төвүүдэд нэгэн зэрэг болж байгаагаараа онцлогтой. Элчин сайд Буанган нээж үг хэлсэн бөгөөд урам зориг өгсөн амжилтын түүхүүд, санхүүгийн ухаалаг зөвлөгөө, бизнесийн стратегийн практик сургалт гэсэн хэсгүүдтэй байв.

Монголын эмэгтэй энтрепренёруудыг ямагт дэмжиж ирсэн АНУ-ын ЭСЯ болон бусад бүх байгууллагад талархал илэрхийлье. Миний түүхээс урам зориг авсанаа илэрхийлж, намайг мөн эрч хүчээр тэтгэж дэмжсэн бизнес эрхлэгч, энтрепренёр бүсгүйчүүддээ баярлалаа. Сурах дуртай, мэдэх дуртай, сурч мэдсэнээ хуваалцах бүр дуртай.

American corner, Dornogovi American Corner in Uvs American Corner & MakeUspace, Ulaanbaatar American Corner, Darkhan American Corner, Erdenet

Бүгдэд амжилт!
Даланзадгад руу буцаж байна.

Address

Left Block, Building Of Information Communication And Internet (ICI) Company In Dalanzadgad Soum
Dalandzadgad
46000

Telephone

+97691114190

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Suda: Journey to the West posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Suda: Journey to the West:

Share