23/10/2025
ЦООХОР ИРВЭСИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Жил бүрийн 10 дугаар сарын 23-н “Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр”. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Ирвэс хамгаалах сан” хамтран байгаль орчин, ховор амьтныг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Гэрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, “Ирвэс хамгаалах сан”-гийн Гүйцэтгэх захирал Л.Пүрэвжав нар гарын үсэг зурж, дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
• Ирвэстэй нутагт мал болон ирвэс хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх;
• Ирвэс болон чононд бариулсан малын хохирлыг барагдуулж, малчдад нөхөн төлбөр олгох;
• Малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх, уламжлалт мал аж ахуй хадгалан үлдэхэд хувь нэмэр оруулах;
• Ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтдад үзүүлэх хүний нөлөөллийг бууруулах, мэдээлэл сургалт сурталчилгаа;
• Хөдөө орон нутагт хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Цоохор ирвэс нь амьдарч буй тархац нутгийнхаа идэш тэжээлийн суваргын оройд байрладаг бөгөөд экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлдэг. Дэлхийн 12 улсад тархан амьдардаг энэхүү ховор амьтны 20 орчим хувь нь Монгол орны өндөр уулын бүсэд амьдардаг.
ОРОЛЦ + МЭД + ХАМГААЛ