05/10/2025
🍁Өсвөрийн сэтгүүлчид “Намрын ногоон өдрүүд-2025” арга хэмжээнээс сурвалжиллаа
🍂Дархан хотын Найрамдал талбайд 2025 оны 10 дугаар сарын 3-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Төвийн бүсийн түншлэл – “Намрын ногоон өдрүүд-2025” арга хэмжээнд
Өсвөрийн сэтгүүлч дугуйлангийн сурагчид оролцож, сурвалжилга хийлээ.
🍁Арга хэмжээнд Хөвсгөл, Архангай, Завхан, Дархан, Орхон аймгийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, нутгийн онцлог бүтээгдэхүүн, инновац шийдэл, шинэ санаачилгаа танилцуулсан юм.
Сурагчид оролцогчидтой ярилцлага хийж, фото болон видео сурвалжилга бэлтгэн ажиллав.
✏️ Мэдээг бэлтгэсэн: Өсвөрийн сэтгүүлчид Хулан, Надежда