Gerlee's

Gerlee's Төв аймаг

04/09/2026

Япон судлаач Д.ТӨМӨРБААТАР:

Нэг л их, хайрлуулж өрөвдүүлсэн, зүгээр л юм хүртээд байх хүсэлтэй, эсвэл, гадна дотноос хуучин шинэ хамаагүй, юм гуйж авч ирснийг баярлаж аваад л, “Манайд өгөөч” гэж уралдаад л байдаг “СУЛ ДОРОЙ, ГУЙЛГАЧИН СЭТГЭЛГЭЭ-г зогсооё оо!!!
1990-ээд он, 2000-гаад оны эхээр бол хэцүү байсан, энд тэндээс тус дэм “горьдохоос” өөр аргагүй байсан нь үнээн.

Харин өнөөдөр бол өөр шүү, өөрсдөө зүтгэх тэмцэх нөхцөл бололцоо бүрэн дүүрэн байна.
Улс төрчид дарга нар нь “жаргаана” гэж хорлодог, иргэд нь “жаргаагаад өгөөч” гэж хорлогддог явдлыг зогсооё!
Хуучны Хүүхэд залуусын цэцэрлэг хүрээлэнг Рио Тинто гоё болгожээ. Монголоос олсон ашгийнхаа багаахан хэсгээр залхуу монголчуудад зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгч.

Тэгсэн чинь юу вэ, “манай аймагт ийм юм хийгээд өгөөч” гэж гуйж. Энэ бол цэвэр ГУЙЛГАЧИН СЭТГЭЛГЭЭ. Найр наадам хийгээд байгаа мөнгөөрөө, харин Рио Тинтогийнхноор заалгаж байгаад, өөрсдөө аймагтаа цэцэрлэгт хүрээлэн байгуулж сур.
Одоо хоёр жил дараалж, хоёр сонгууль дараалан ард иргэдээ “хорлож”, “сул доройжуулах” ажлаа эхэлцгээж байна. Үнэ төлбөргүй эм горьдсон, сул дорой ахмадуудыг бүү төрүүл! Эрүүл мэндийн боловсролдоо анхаарсан, сэргэлэн цовоо ахмадуудыг бий болго!

Улс төрчид, дарга сайд нар гадна дотноос авч ирж байгаа компьютер, ай пад, үзэг харандаа ширээ сандлаа өгөх юм бол зүгээр чимээгүй өг, битгий сүр бадруулж рекламдаад бай! Хүний гар хардаггүй, хүчирхэг ард түмэн болгох бодлого явуул, чаддаг юм бол! Иргэд ч гэсэн зүгээр орж ирсэн юмнаас татгалзаж сур, өөрт байгаа юмаараа амьдарч сур!

Товчхондоо, муу сайн ч гэсэн, өөрсдөө юмаа хийдэг бүтээдэг, эрүүл мэнддээ өөрсдөө анхаардаг, хүнээс мөнгө зээлж найр наадам хийдэггүй, дэлхийн бренд мөрөөддөг ядуу монгол хүнийг биш өөртөө байгаа хувцсаа угааж цэвэрлээд өмсчихдөг, өөрөөрөө бахархдаг, эгэл жирийн хүчирхэг монгол хүнийг төрүүлж бий болгох бодлого явуул, дарга нар аа!!!
Гуйлгачин сэтгэлгээтэй, сул доройчуудыг төрүүлэх бодлогоо зогсоо!!!

03/09/2026

Алдаанаас биш, Залхууралаас ай. #гэнэ

 #Төв аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд: Зүүн Азийн Бүс Нутгуудийн Аялал Жуулчлалын Холбооны (EATOF) 1...
03/09/2026

#Төв аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд:
Зүүн Азийн Бүс Нутгуудийн Аялал Жуулчлалын Холбооны (EATOF) 19 дэх удаагийн Ерөнхий чуулган 9 дүгээр сарын 2-оос 5-ны өдрүүдэд Филипин улсын Сэбү мужийн Лапу-Лапу хотод болж байна.
EATOF-ийн чуулга уулзалтын эхний өдөр Тогтвортой хөгжил, дижитал шилжилт, залуучуудын оролцоогоор дамжуулан аялал жуулчлалын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох; мөн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, дижитал технологийг нэвтрүүлэх, хүртээмжтэй бөгөөд тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг дэмжих чиглэлээр хэлэлцүүлгүүд өрнөлөө.
Чуулганд Төв аймгийн Аялал жуулчлалын холбооны 8 аж, ахуй нэгж оролцож байгаа бөгөөд аймгийн харилцаат муж, улсуудтай хоёр талт уулзалт хийж, монгол өв соёлыг аялал жуулчлалтай хослуулан сурталчилж байна.

Хамуутай даага торнихоороо Хүлгийн хаан болдогХавчаахай нумтай хүү өсөхөөрөөГүрний хаан болдог.        Б.Ренчин
03/09/2026

Хамуутай даага торнихоороо
Хүлгийн хаан болдог
Хавчаахай нумтай хүү өсөхөөрөө
Гүрний хаан болдог. Б.Ренчин

02/09/2026

#Ааштай гээд байдаг хүмүүс нь уншаарай, ккк

Хамгийн сайнаараа хичээгээрэй. Амжилт 🥰
01/09/2026

Хамгийн сайнаараа хичээгээрэй.
Амжилт 🥰

31/08/2026

Маргааш буюу 2026.09.01-ээс ажлын цаг 09:00 цагаас эхэлж, 18:00 цагт дуусна. Мэдээж 13:00-14:00 цаг бол үдийн завсарлагатай.
Амжилт ☺️⏳👍

31/08/2026

... Төв аймаг Монгол Улсын төмс, хүнсний ногооны 70 хувийг, үүнээс Жаргалант сум улсын нийт төмсний хэрэгцээний 60 хувийн дангаараа хангадаг. Тухайлбал 2026 онд улсын хэмжээнд 12.8 мянган га-д төмс тариалснаас Жаргалант суманд 7 мянга орчим га талбайд төмс тариалжээ.

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн

Address

Dzuunmod
41100

Telephone

+97670272030

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gerlee's posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Gerlee's:

Shortcuts

Share