Төв Телевиз

Төв Телевиз TV broadcast. postprodaction

Малчид, тээвэрчид, тариаланчидад зориулсан мэдээ:Өнөөдөр Төв аймгийн нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас...
06/10/2025

Малчид, тээвэрчид, тариаланчидад зориулсан мэдээ:

Өнөөдөр Төв аймгийн нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар салхи шуургатай байх тул иргэд та бүхэн цаг агаарын мэдээ мэдээллийг тогтмол авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан СЭРГИЙЛНЭ үү!!!
Төв Онцгой Байдлын Газар

06/10/2025

Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Зуунмод сумын ахмадын хороо, Монгол туургатан театр хамтран “ТӨВ НУТГИЙН АЧТАНГУУД” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

06/10/2025

Төв аймгийн Аварга шалгаруулах Ахмад Волейболчдын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

АЙМГУУД ӨВӨЛЖИЛТ ХАВАРЖИЛТЫН ХҮНДРЭЛИЙГ  ЭРСДЭЛ БАГАТАЙ ДАВАН ТУУЛАХАД ЗОРИУЛСАН ТӨСӨВ БАТЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА Гангийн...
06/10/2025

АЙМГУУД ӨВӨЛЖИЛТ ХАВАРЖИЛТЫН ХҮНДРЭЛИЙГ ЭРСДЭЛ БАГАТАЙ ДАВАН ТУУЛАХАД ЗОРИУЛСАН ТӨСӨВ БАТЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Гангийн эрсдэлийн үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум, дунд эрсдэлтэй 130 сум, бага эрсдэлтэй 129 сум, маш бага эрсдэлтэй 2 сум байна гэж гарсан.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй баруун аймгуудад өнгөрөгч долоо хоногт ажлын хэсэг томилон ажиллууллаа. Өнөөдөр ажлын хэсгийн ахлагч УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудад ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцан, шаардлагатай зарим арга хэмжээг авч ажилласан тухайгаа Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд танилцууллаа.

Баруун аймгууд өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, мал мах бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллаж байна.Тодруулбал;
📌Увс аймагт 2,7 орчим сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гараад байгаагаас нийт малынхаа 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 160 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэсэн байна.
📌Ховд аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр хонин толгойд шилжүүлснээр 6,3 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна. Тус аймаг 60,8 мянган тн өвс, 3270 тн гар тэжээл, 6790 тн хужир шүү бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа. Аймгийн хэмжээнд нийт 500,0 мянган толгой малыг зах зээлд борлуулах төлөвлөгөөтэй байна.
📌Завхан аймагт хонин толгойд шилжүүлснээр 6.0 сая тоо толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарчээ. Аймгийн хэмжээнд 207.5 мянган толгой мал хүнсэнд хэрэгцээлэх, 493.5 мянган толгой мал зах зээлд нийлүүлэх урьдчилсан судалгаа гараад байна. Завхан аймаг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 450 тн өвс, 45 тн хивэг, 5 тн хорголжин тэжээл авах захиалгаа хүргүүлжээ.
📌Баян-Өлгий аймагт энэ жил хонин толгойд шилжүүлснээр 3.6сая толгой мал өвөлжих тооцоо судалгаа гарсан. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 190 тн өвс 235 тн тэжээл, сумдын нөөцөд 306 тн өвс, 407,3 тн тэжээл нөөцлөөд байгаа бөгөөд аймгийн ИТХ-аар 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр баталсан орон нутгийн төсвийн тодотголоор аймгийн өвс, тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэхэд зориулан 1 тэрбум төгрөг батлуулж худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
📌Говь-Алтай аймагт хонин толгойд шилжүүлснээр 4.3 сая толгой мал өвөлжих урьдчилсан мэдээтэй байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 50 тн тэжээл, сумдын нөөцөд нийт 100 тн өвс, 133,2 тн тэжээл бэлтгэжээ. Дотоодын хэрэгцээнд 306,7 мянган толгой мал, зах зээлд борлуулах 610,1 мянган толгой мал, нийт 916,8 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэл зохион байгуулалт хийж байна.
📌Баянхонгор аймаг бүдүүн тэжээл 1024,5 тн, хүчит тэжээл 364.7 тн, Эрдэс 0.4 тн бэлтгэж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 23.6 хувьтай байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мах бэлтгэлийн 3 үйлдвэр байгаа ба энэ онд богийн мах 670 тн, бод малын мах 330 тонныг нөөцлөхөөр, худалдан борлуулахаар 3500 тонн мах авахаар бэлтгэл ажлаа хангажээ.
📌Өвөрхангай аймгийн нийт нутгийн 40 гаруй хувь нь дунд зэрэг буюу гандуу байсан. Тус аймагт энэ өвөл 5.3 сая орчим тоо толгой мал өвөлжихөөр байгаа бөгөөд нийт 1.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо гарсан. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 104.9 тн ногоон өвс, 68 тн тэжээл, сумдын аюулгүй нөөцөд 416.7 тн өвс, 142.6 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна.

2025-2026 онд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг УОК-оос эртнээс анхааруулж, аймаг орон нутаг, малчин өрх бүр өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангахыг анхааруулсаар байгаа. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд;

📍Төсөв хэлэлцэж буй энэ цаг үед орон нутгууд өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад шаардлагатай төсөв хөрөнгийг төсөвтөө тусгаж батлах нь чухал байна.
📍УОК, ХХААХҮЯ, аймаг, сум, багийн түвшинд бүх мэдээллээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах, малчид ард иргэдэд ган, зудын эрсдэлийн үнэлгээ, цаг агаарын мэдээллийг тогтмол өгч, өвөлдөө сайтар бэлдэхийг анхааруулж, зөвлөмж зөвлөгөөг цаг тухайд нь өгөх,
📍УОК, ОБЕГ, Хил Гааль гээд холбогдох бүх шатны байгууллагууд хамтран ажиллаж импортын өвс тэжээлийг хил гаалиар оруулж ирэх зохицуулалтыг хийх, малчид, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;
📍Өвс, тэжээлийн үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж, шаардлагатай зохион байгуулалтыг хийх;
📍Цаг хүндрэх эрсдэлтэй бүс, аймаг, сумдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах;
📍Отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байх тал дээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах, отроор яваа малчдад эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг даалгалаа.

Сүүлийн өдрүүдэд иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй, санамсаргүй байдлаас болж "Шар өвсний түймэр" ихсэх хандлагатай байг...
03/10/2025

Сүүлийн өдрүүдэд иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй, санамсаргүй байдлаас болж "Шар өвсний түймэр" ихсэх хандлагатай байгаа тул иргэд та бүхэн өөрийн амь нас, эд хөрөнгөө болзошгүй гал түймрийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлнэ үү!!!

🌾 Иргэдэд өгөх зөвлөмж:
- Галтай ил задгай харьцахгүй байх
- Тамхи татахдаа галаа бүрэн унтраах.
- Шүдэнз, асаагуур зэргийг хүүхдэд өгч тоглуулахгүй.
- Зуслан, хашаандаа ил задгай гал түлэхээс зайлсхийх.
- Хог, өвс шатаахгүй байх
- Шар өвс, хог шатаах үед түймэр гарах хамгийн том эрсдэл бий болдог.
Үүний оронд хаягдал өвс, хогийг түүж цуглуулан зориулалтын цэгт хаяж хэвшээрэй!!!

🚜 Малчид, тариаланчдад өгөх зөвлөмж:

- Бэлчээрийн шар өвсийг шатаахгүй байх.
- Машин, техникээ шар өвсөн дунд удаан асаалттай орхихгүй.
- Галаа унтраалгүй орхих, үнс нурмаа хайхрамжгүй асгах нь маш их аюултай.

“Шар өвс шатвал – амьдрал шатна!”
“Галаа мартвал – гамшиг дуудна!”
Төв Онцгой Байдлын Газар

02/10/2025

Төв аймгийн Цагдаагийн газрын 7 хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд малчдын амьдралын чанар сайжирч, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж байнаМонгол Улсын ...
01/10/2025

"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд малчдын амьдралын чанар сайжирч, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж байна

Монгол Улсын Засгийн газраас малчдын амьжиргааг сайжруулах, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү хөдөлгөөн нь малчдын санхүүгийн ачааллыг бууруулах, орлогыг тогтвортой байлгах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн бөгөөд хөдөө орон нутагт жижиг, дунд бизнесүүдийн хөгжилд чухал түлхэц үзүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус хөдөлгөөнд 99 мянга гаруй иргэн нэгдэж, 10 мянга гаруй шинэ хоршоо байгуулагдаад байна. Түүнчлэн, нийт 844 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсоноос 58.5 тэрбум төгрөг нь эргэн төлөгджээ. Малчид өмнө нь арилжааны банкнаас жилийн 20-22 хувийн хүүтэй зээл авч байсан бол "Шинэ хоршоо" хөдөлгөөн 6 хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болж, санхүүгийн дарамтаа бууруулан, амьдралын чанараа сайжруулах нөхцөл бүрдэж байна.

Хөнгөлөлттэй зээлийг 14 төрлийн чиглэлээр олгож байгаа бөгөөд үүнийг дөрвөн үндсэн бүлэгт хуваан авч үзвэл: 69.4 хувь нь тэжээвэр амьтны аж ахуй, бойжуулалт, бордоо, мал үржүүлгийн чиглэлд, 17.7 хувь нь хүнс, түүхий эд боловсруулах үйлдвэр, цех байгуулах болон тоног төхөөрөмжийн шинэчлэлд, 7.7 хувь нь дэд бүтэц, агуулах, техник, барилга байгууламжид, 5.5 хувь нь малын тэжээл, тэжээлийн ургамал, үйлдвэрлэлийн чиглэлд тус тус олгогдсон байна.

Хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр малын үүлдэр угсаа 57.7–63.9 хувь болж сайжирч, өвс тэжээл бэлтгэлийн хүрэлцээ 34.6–37.9 хувь хүртэл өссөн байна. Мөн малын хашаа саравчийн хүртээмж 31.3–34.5 хувь, тоног төхөөрөмжийн хангалт 19.6–23.2 хувь, мал аж ахуйн үйлдвэрлэлийн мэдлэг 15.3–19.7 хувь болж нэмэгдсэн нь хөдөө аж ахуйн салбарт чанарын ахиц гарсны илрэл болж байна. Үүнээс гадна ажиллах хүчний хангамж 9.8–11.6 хувь, тэжээл тариалах газрын хүртээмж 9.7–9.9 хувиар тус тус өсөж, орон нутгийн хөгжил, малчдын аж амьдралд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлж байна.

01/10/2025

“Дасан зохицъё, даван туулъя!” мэдээллийн аяны хүрээнд мэргэжилтэн,
албан хаагч, малчин иргэдээс гадна энгийн иргэдийн уур амьсгалын
өөрчлөлтийн талаарх мэдлэг, үзэл бодлыг бид сонирхсон юм.
Хүн бүр зөв мэдлэг мэдээлэлтэй байх уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг
нөлөөллийг бууруулахад үр дүнтэй.
IOM Mongolia Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага

30/09/2025

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаан /үргэлжлэл/

30/09/2025

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаан (үргэлжлэл)

30/09/2025

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаан

29/09/2025

Address

Nomt
Dzuunmod
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Төв Телевиз posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Төв Телевиз:

Share

ТӨВ ТЕЛЕВИЗ

Манай телевиз хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр таны реклам, сурталчилгаа, зар, мэдээ мэдээллийг бэлтгэн иргэдэд түргэн шуурхай хүргэн үйлчилж байна.

Төв аймгийн “Төв” ТВ нь анх 2017 оны 4 дүгээр сард байгуулагдсан. Нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй. ДиДиШ ТВ, Юнивишн ТВ, Аймгийнхаа КаТВ-ийн сувгуудаар аймгийн бүх сум, малчид нийт 20,000 өрхдөө өдөр бүр 16 цагийн хөтөлбөр бэлтгэн тогтмол хүргэж байна.

Манай ТВ нь өдөр тутмын мэдээ мэдээлэл бэлтгэхээс гадна 2018 онд “Гэр бүлийн цаг”, “Төлөөлөгчийн нэг өдөр”, “Хөдөөгийн хөгжлийн шийдэл”, Төв түмний өв соёл”, Монголоороо л үлдэх юмсан”, “Нэгэн жарны эзэд” зэрэг тогтмолжсон цуврал нэвтрүүлгүүд, “Төв аймгийн танилцуулга”, “Жаргалант 90 жил” “МДСХ 10 жил” баримтат кино, 4 клип зэрэг төсөл нэвтрүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Эдгээрээс онцолбол: