EBS News

EBS News Эрдэнэт хот, Орхон аймгийн цаг үеийн мэдээ мэдээлэл, Эрдэнэт хотын мэдээ, мэдээллийг таньд...

11/06/2026

Сэтгэл гутралаар өвчилсөн хүнийг ер нь залхуу, арчаагүй гэж их өөлдөг юм байна. Зүв зүгээр, эрүүл саруул хүн мэдээж бохир муухай гэрт суухыг хүсэхгүй, ус цасанд орохгүй, өөрийгөө арчлахаа болино гэж байхгүй. Сэтгэл санаа нь хэвийн хүн огцом жин нэмтлээ хоол идэхгүй. Ийм үйлдлийн ихэнх нь сэтгэл гутралтай холбоотой байдаг.

Сэтгэл гутрал бол гэдэс, зүрх, толгой өвддөгтэй яг адилхан өвчин. Биеийн өвчнийг зүгээр гэж бод, маяглаад бай гээд эдгээдэггүйтэй адилхан сэтгэлийн өвчнийг хүчээр алга болгож болохгүй гэдгийг ойлгох уг нь хэцүү биш. Сэтгэл гутралын үед тархинд аз жаргал, таашаалын гормон ялгаруулдаг окситоцин, допамин гэх мэт бодис бараг үгүй болно. Энэ бодисгүй бол гормоны тэнцвэрт байдал алдагдана, бие ядарч сульдана, юу ч хийх чадалгүй, эрч хүчгүй болно.

Бид сэтгэл санаагаар унахаараа яагаад ихэвчлэн орон дээрээ хэвтэж, унтдаг гэж бодож байна? Аз жаргалын гормон чинь байхгүй болохоор бие ядраад байгаа хэрэг. Тэгвэл сэтгэл гутралтай хүний хувьд өдөр бүр, байнга яг тийм байдаг. Юу ч хийх хүсэлгүй, сонирхолгүй, чадал ч байхгүй, бие нь байнга ядрана. Юун гэр цэвэрлэх, хоол хийх, үсээ угаах, дасгал хийх. Тэр бүхэн сонин биш. Яг ийм байдалд байхад нь хүмүүс урам, дэм өгөхийн оронд арчаагүй, залхуу, тэнэг, тэвчээргүй, сэтгэлийн хатгүй гэж өөлөөд байвал сэтгэл гутралыг нь улам дордуулна уу гэхээс яагаад ч тус болохгүй.

Хатуу ч гэсэн үнэн үг, зөв шүүмжлэл сонсож сурах хэрэгтэй, шалчгар малчгар гэсэн нэг тийм бүдүүлэгдүү, сэтгэлзүйн мэдлэггүй байдлаараа түрий барьдаг үе одоо ард хоцорсон шүү дээ. Бусдыг ойлгодог, ядаж ойлгох гэж хичээдэг, өөрөөсөө өөр хүний өнцгөөр сэтгэж чаддаг байх амьдралын зайлшгүй шаардлага, чадвар болоод байна.

Тиймээс дараагийн удаа хэн нэгнийг хиртэй үсээ овоолоод боочихсон явж байгааг, гэр орон бүх юм нь ундуй сундуй байхыг, огцом жин нэмээд нүүрээр нь юм туурчихсан байхыг харвал юун түрүүнд өөртөө арчаагүй юм бэ, энийгээ тэрийгээ янзлаач гэхийн оронд яг юу туулаад, юу мэдрээд байгаа юм бэ гэдгийг нь асуухыг хичээгээрэй. Яг ийм үед сайн санасан ч буруу илэрхийлсэн үг хүртэл зовлон нэмдэг юм шүү!

26/05/2026

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. АНУ-ын Virtue Foundation-ий санаачлагаар жил бүрийн 5-6-р сард явагддаг хүмүүнлэгийн тусламж үйлчилгээний хүрээнд Монгол улсад Мэдрэлийн мэс засал, Толгой хүзүү, Нүд, Чих Хамар Хоолойн мэс заслын эмч нарын баг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний Төвд жил бүр ирж нэн шаардлагатай хүнд тохиолдлуудад мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж мөн монгол эмч нарт ажлын байрны сургалт хийдэг билээ.

Уг ажлын хүрээнд үзүүлэх зөвхөн энэ удаа Орхон аймгын Бүсийн оношлогоо эмчилгээний төвд
Чихны хүнд эсвэл төвөгтэй тохиолдлуудыг /урьдчилсан үзлэгийг зохион байгуулах гэж байна.

Хаана: Орхон БОЭТ -Амбулатори Чих хамар хоолойн кабинетэд 05сарын 28ны өдөр 09:00 цагт

Хэн: Чихны мэс заслын хавсарсан хүнд болон төвөгтэй онош бүхий хэн бүхэнд нээлттэй.

🚨 МЭДЭГДЭЛ 🚨Дэнж багийн хэрэглэгчдийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг “Сэнгүн Констракшн” ХХК гүйцэтгэж...
26/05/2026

🚨 МЭДЭГДЭЛ 🚨
Дэнж багийн хэрэглэгчдийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг “Сэнгүн Констракшн” ХХК гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд шугамын холболтын ажил хийгдэх тул 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09:00–23:00 цагийн хооронд дараах байршлуудын халуун, хүйтэн усны хангамжийг түр хугацаагаар хязгаарлаж холболтын ажил гүйцэтгэх болсныг мэдэгдэж байна.

📍 Хамрах байршил:
▪️ Худалдааны гудамж
▪️ Баян худалдааны төв
▪️ Төгөл их дэлгүүр
▪️ 3–45 дугаар байр
▪️ Төрийн банк
▪️ 6-р хороолол
▪️ 7-р хороолол
▪️ Эко хороолол
▪️ Танил захын орчим
▪️ 260 айлын орон сууцны хороолол

💧 Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн хэрэглээний усаа урьдчилан нөөцлөн авч, түр хугацааны хүндрэлд хүлээцтэй хандахыг хүсье.
“Сэнгүн Констракшн” ХХК
📅 2026.05.27

Үнэгүй визэнд ороорой!
10/12/2025

Үнэгүй визэнд ороорой!

🎉 DECEMBER GIVEAWAY! 🎉

12-р сардаа багтаан манайхаар дамжуулан ирэх оны элсэлтдээ бүртгүүлсэн бүх оюутнууд та бүхнийг:
👉 Оюутны визний ҮНЭГҮЙ үйлчилгээ
👉 iPad хожих боломж
хоёр давхар бэлэг хүлээж байна!
Оюутнаар элсэх шаардлагагүй ч манай giveaway-д оролцох боломжтой. Эдгээр оролцогчдоосоо бид ВИЗНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭГҮЙ авах эрхийн эзнийг мөн тодруулах болно.

🎁 Giveaway-д хэрхэн оролцох вэ?
• Манай JTA - Journey to Australia Journey to Australia - Mongolia page дээр лайк дарж, фоллов хийх
• Энэ пост дээр лайк дарах
• Comment хэсэгт 3 найзаа меншион хийх
• Share хийх

1️⃣ 12-р сард элсэлтээ баталгаажуулсан оюутнууд автоматоор iPad-ийн сугалаанд орно.
2️⃣ Элсэлт хийгээгүй үйлчлүүлэгчид маань манай постыг Like + Comment + Share хийснээр Service Fee Voucher хожих сугалаанд орно.
3️⃣ Giveaway 12 сарыг дуустал үргэлжилнэ.

Та амжиж оролцож, ҮНЭГҮЙ үйлчилгээ авч, IPad хожоорой🤩🥳

2026 ОНЫ 1 САРЫН 1-ЭЭС ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ ХУУЛЬ, ТОГТООМЖООС БАГЦЛАН ХҮРГЭЖ БАЙНА. 1. Монгол Улсын 2025 оны ...
10/12/2025

2026 ОНЫ 1 САРЫН 1-ЭЭС ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ ХУУЛЬ, ТОГТООМЖООС БАГЦЛАН ХҮРГЭЖ БАЙНА.

1. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434225418322

2. Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434227259782

3. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17432520199262

4. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434227025052

5. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434227143132

6. Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоол "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам" https://legalinfo.mn/mn/detail?lawId=17433086877162

7. Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоол "Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо тогтоох тухай" https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141914622781

8. Засгийн газрын 2025 оны 69 дугаар тогтоол "Сүү бэлтгэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт" https://legalinfo.mn/mn/detail?lawId=17356246681231

9. Засгийн газрын 2025 оны 65 дугаар тогтоол "Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход 2026 онд хэрэглэх итгэлцүүр" https://legalinfo.mn/mn/detail?lawId=17432860571372

10. ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН 2025 ОНЫ 237 ДУГААР ТУШААЛ "ГАДАРГЫН УСНЫ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОДОРХОЙЛОХ" /БНбД 33-10-25/ БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ" https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434330832262

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

30/11/2025


Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт нөлөөллийн ажлын хүрээнд 9-12 ангийн ахлах бүлгийн сурагчдад Орхон аймгийн Дотоодын цэргийн 816 дугаар ангийн хамт олон Монгол Улсын Тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, тамирчин сурагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Цэрэг-эх оронч үзэл” арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээний хүрээнд:
✅ Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Э.Ганзориг Дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагааг сурагчдад сурталчлан таниулан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр харилцан яриа өрнүүлсэн.
✅ Зөрчил шалгах, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, ахмад Г.Ганцоож “Үе тэнгийн дээрэлхэлт түүнээс урьдчилан сэргийлэх”, Зөрчил шалгах, мэдээлэл судалгаа хариуцсан ахлах байцаагч дэслэгч Ц.Даваахүү “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулсан.
✅ Тушаал, шийдвэрийн биелэлт, нууц хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Баттулга Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллахыг хүссэн сурагчдад сонгон шалгаруулалтын талаар мэдээ мэдээлэл хийж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, алба хаагчдын эрх зүйн баталгааг танилцуулан ажиллав.
✅ Цэргийн албаны зохион байгуулалт, тоо бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Энхбаяр албанд ашиглагдаж байгаа цэргийн дүрэмт хувцас, галт хэрэглэл техник, тусгай хэрэгсэл болон үзүүлэн тараах материалыг сурталчилан таниуллаа.
✅ Цэрэг, хүчний сургууль болон тухайн мэргэжлийг сонгон суралцахаар зорьж буй сурагчид сонирхсон асуултандаа хариулт авч хамтран ажиллалаа.

“УУРААР БУС УХААЛГААР" АЯНЫ ХҮРЭЭНД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОЛОО✅ Дотоодын цэргийн 816 дугаар анги, Эрдэнэт үйлдвэрийн ...
30/11/2025

“УУРААР БУС УХААЛГААР" АЯНЫ ХҮРЭЭНД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОЛОО

✅ Дотоодын цэргийн 816 дугаар анги, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Гамшгаас хамгаалах штаб, Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран энэ 2025 оны турш “Уураар бус ухаалгаар" сэдэвт аяныг үйлдвэрийн газрын хэмжээнд үргэлжлүүлэн зохион явуулж байгаа.
✅ Энэ ажлын хүрээнд Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тугийг аялуулан Эрдэнэт үйлдвэрийн 16 цех хэсгийн нийт 2865 ажилтныг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, тоо баримт, шалтгаан нөхцөл, хүлээлгэх хариуцлага” сэдвээр 18 удаагийн сургалтад оролцуулж, хууль эрх зүйн мэдлэг олголоо.
✅ Уг арга хэмжээгээр ажилтнуудад гарын авлага, танилцуулах материал тарааж, цех, хэсгийн байрны гадна болон дотор талд сэрэмжлүүлэг бүхий 800 гаруй зурагт хуудас байршуулан ажиллалаа.

30/11/2025

“Уураар биш ухаалгаар” аяныг 14 хоногийн хугацаанд өрнүүлж байна

Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргын ажлын алба Дотоодын цэргийн 816 дугаар ангитай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Уураар биш ухаалгаар” аяныг 14 хоногийн хугацаанд өрнүүлж байна.

Энэхүү аяны зорилго нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх бөгөөд аянд Говил багийн хэмжээн дэх сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн аж ахуйн нэгж, иргэд олон нийт хамрагдана.

4000 гаруй хүн амтай Говил багийн хэмжээнд энэ он гарснаас хойш 19 гэмт хэрэг, 94 зөрчил бүртгэгдсэн байна. Энэхүү тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар өссөн дүнтэй байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх хувийг гудамж талбайд үйлдэгдсэн хэргүүд эзэлж байна.

Иймд гудамж талбайд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа хүмүүс болон танхайрч байгаа иргэдийг тухай бүрд 7035102 дугаарт мэдэгдэхийг уриалж байна.

Address

Zest Bag, Ikh Mandal Tuv
Erdenet
61025

Telephone

+97670356677

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when EBS News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to EBS News:

Share

Category