Erdenetnews.mn

Erdenetnews.mn Эрдэнэт хотын портал сайт

🇲🇳"All IN HIT"  баяр наадмын шоу 2025.07.10-ны  20:00  цагт Цэнгэлдэх хүрээлэндээ уулзацгаая. ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ❗️❗️❗️ #Орхон...
09/07/2025

🇲🇳"All IN HIT" баяр наадмын шоу 2025.07.10-ны 20:00 цагт Цэнгэлдэх хүрээлэндээ уулзацгаая.
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ❗️❗️❗️
#ОрхонАймаг
#баярнаадам

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ🎹🎼🎹🎼"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дэргэдэх Соёл урлагийн цогцолб...
26/06/2025

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
🎹🎼🎹🎼
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дэргэдэх Соёл урлагийн цогцолборын төгөлдөр хуурын дугуйлангийн Л.Жигдэн (МУСТА) багшийн шавь нар АНУ-ын Массачусете мужийн Рокпорт хотод зохион байгуулагдсан олон улсын "Crescendo international competition Little Mozarts-2025" уралдаанд амжилттай оролцоод ирсэн байна. Тус уралдаанд 20 гаруй орны авьяаслаг хүүхдүүд оролцсон ба Монгол улсаа төлөөлөн оролцсон нь тэдний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй, багш шавийн олон жилийн хөдөлмөрийн том үнэлгээ юм. Эрдэнэбатын Гарьд-1-р байр Отгонбаатарын Мөнгөншагай-1-р байр Гансүхийн Болор-1-р байр Отгончулууны Анир-1-р байр Хишигжаргалын Жавхлан-2-р байр зэрэг бахдам амжилтыг үзүүлсэн байна. Сонгодог хөгжмөөр дамжуулан эх орныхоо соёлын үнэт зүйлийг таниулахын зэрэгцээ авьяаслаг хүүхдүүдийн урам зоригийг бадраахыг зорьж, Монгол хүүхдүүдийн хөгжимдөх ур чадварыг дэлхийд таниулж байгаад баяртай байна.
https://erdenetnews.mn/article/19150

“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН“Хотын төв дэх “Хүлэг” хүнсний захын орчимд авто замын тойрог хэсэгт...
19/06/2025

“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
“Хотын төв дэх “Хүлэг” хүнсний захын орчимд авто замын тойрог хэсэгт хүүхдүүд автын осолд орох эрсдэлтэй байгаа тул явган хүний зам тавьж өгнө үү” гэсэн санал ирүүлсэн. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Т.Ариунболд хариулахдаа: “Иргэнтэй утсаар холбогдож, аймаг орон нутгийн зүгээс хотын төвд байрлаж байгаа захыг нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн.
https://erdenetnews.mn/article/19149

Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНОЭрдэнэт хотод хүүхэд насаа өнгөрөөж, хор...
18/06/2025

Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
Эрдэнэт хотод хүүхэд насаа өнгөрөөж, хорооллын 3-р сургууль, 5-р сургуулийг төгсөж, энэ хотынхоо шороо бүрийг мэдэрч өссөн Дамбын Батлут Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдож, есөн хөлт цагаан туганд тангараг өргөлөө.
Үргэлжлэлийг
https://erdenetnews.mn/article/19146

ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНАОрхон аймаг, Эрдэнэт хот байгуулагдсан 50 жилийнхээ ойн өмнөхөн ерөнхий арх...
13/06/2025

ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Орхон аймаг, Эрдэнэт хот байгуулагдсан 50 жилийнхээ ойн өмнөхөн ерөнхий архитектортой болох гэж байна. Өмнө нь энэ албан тушаалд цөөнгүй хүмүүс ажиллаж байсан. Харин сүүлийн арваад жил нарийн мэргэжлийн хүн олдохгүй байгаа гэсэн шалтгаанаар суудал нь хоосон байсан аж.
https://erdenetnews.mn/article/19145

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНАҮндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Орхон аймаг дахь Ажлын хэсэ...
13/06/2025

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Орхон аймаг дахь Ажлын хэсэг 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Орон нутгийн түвшинд аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг өнгөрсөн онд батлуулсан байна. Уг хөтөлбөрийн тайланг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Хөтөлбөр Нийгэм, төрийн аюулгүй байдлыг хангах, Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдлыг хангах, Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах, Экологийн аюулгүй байдлыг хангах гэсэн зорилтуудтай.
https://erdenetnews.mn/article/19144

ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙОрон нутгийн өмчийн 2024 оны мэдээллийг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд Орон ...
12/06/2025

ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
Орон нутгийн өмчийн 2024 оны мэдээллийг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд Орон нутгийн өмчийн газраас хийлээ. Орхон аймаг орон нутгийн өмчдөө 2024 оны тооллогоор 786 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна. Хөрөнгийг ангиллаар авч үзэхэд, 34,9 тэрбум төгрөгийн газар, 337,1 тэрбум төгрөгийн барилга байгууламж, 26,8 тэрбум төгрөгийн тээврийн хэрэгсэл, 82 тэрбум төгрөгийн машин тоног төхөөрөмж, 16 тэрбум төгрөгийн тавилга эд хогшил, 702 сая төгрөгийн түүх соёлын дурсгалт зүйлс,148 тэрбум төгрөгийн дуусаагүй барилга, 8,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, 32,1 тэрбум төгрөгийн бусад нийтийн эзэмшлийн хөрөнгө байна.
https://erdenetnews.mn/article/19140

“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭОлон улсын байгууллага “Дэлхийн зөн” манай аймагт үйл ажиллагаа явуулж...
12/06/2025

“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
Олон улсын байгууллага “Дэлхийн зөн” манай аймагт үйл ажиллагаа явуулж байхдаа орон нутгийн өмчид бүртгэлтэй барилгад байрлаж байсан. Тус байгууллагын төслийн хугацаа нь дуусаад буцахдаа одоогийн 5-р микрт байршилтай “Хүний хөгжлийн төв”-ийн барилгыг худалджээ.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал дээр төлөөлөгч Э.Ариун-Эрдэнэ энэ байрны талаар асуулга тавьсан. “Уг байранд Бүрэнбүст багийн Ажлын алба байрлаж байсныг гаргасан. Баг өөрийн байргүй байгаа” гэсэн асуудлыг хөндсөн юм.
https://erdenetnews.mn/article/19141

ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮОрхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн бараг хорь гар...
12/06/2025

ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ

Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн бараг хорь гаруй жилийн хугацаанд даваа гаригт хуралдсаар ирсэн. Аймаг орон нутгийн хувьд гүйцэтгэх засаглалын буюу Засаг даргын аж ахуйн бүх асуудлыг долоо хоногийн эхний өдрөө ярилцаж, шийдвэр гаргадаг. Б.Зоригтбаяр дарга тогтсон уламжлалыг эвдэж, шуурхай зөвлөгөөнийг баасан гаригт хуралдуулан, Ажлын хэсгүүдийн мэдээллийг нэмэлтээр сонсож байхын тулд шинэ журам гаргасан.
https://erdenetnews.mn/article/19142

АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУГурван сарын өмнө Эрдэнэт хотын Захирагчийн орлогчоор томилогдож байсан Б.Мөнхдалайг э...
10/06/2025

АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Гурван сарын өмнө Эрдэнэт хотын Захирагчийн орлогчоор томилогдож байсан Б.Мөнхдалайг энэ сарын 1-нээс аймгийн Засаг даргын орлогчоор сольж, албыг нь сэлгэлээ. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн дагуу Дархан, Эрдэнэт хотууд Захирагчийн орлогчтой байхыг зөвшөөрсөн. Дархан хот нэгдүгээр сарын 1-нээс орлогчоо тавьсан. Харин бид гурван сарын дараа томилж байна. Тиймээс Д.Мөнхдалайг хотын Захирагчийн орлогчоор ажиллуулах болсон нь Хэмнэлтийн тухай хууль болон бусад хуулийг зөрчөөгүй” гэсэн тайлбарыг хийж байсан.
https://erdenetnews.mn/article/19139

“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНАОрхон аймгийн орон нутгийн өмчид хүүхдийн “Янзаг...
28/05/2025

“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Орхон аймгийн орон нутгийн өмчид хүүхдийн “Янзага” зуслан бүртгэлтэй. Сүүлийн жилүүдэд зуслангийн засварын ажил он дамжин удааширсан шалтгаанаар бүрэн хэмжээгээр үйл ажиллагаа явуулаагүй. Харин өнөө жил зуслан 6-р сарын 25-наас хүүхдээ хүлээн авах гэж байгаа талаар аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн М.Батжаргалаас тодрууллаа.
https://erdenetnews.mn/article/19138

Address

Erdenet

Alerts

Be the first to know and let us send you an email when Erdenetnews.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Erdenetnews.mn:

Share