Бямбадашийн Зоригтбаяр

Бямбадашийн Зоригтбаяр Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч

27/12/2025

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгааны төв нээлтээ хийлээ.

“Гэгээн үйлс” төв нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан Ахмадын амралтыг шинэчлэн, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өөрчилж зохион байгуулсан, орон нутгийн бодлогын дэмжлэг, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодит жишээ юм.

Асаргаа сувилгааны төвийн үйл ажиллагааг амжилттай, тогтвортой хэрэгжихэд аймаг, орон нутгийн зүгээс байр, тоног төхөөрөмжөөр ханган, зорилтод бүлгийн иргэдийг үйлчилгээ авахад нь хөнгөлөлт үзүүлэх зардлын дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.

Уг төв үйл ажиллагаагаа эхлүүлснээр...
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон үйлчилгээ үзүүлэх,
• Мэргэжлийн асран хамгаалагч, сувилагчид үйлчилгээ үзүүлэх, ажлын байртай болох,
• Орон нутгийн нийгмийн хамгааллын тогтолцоо бэхжих зэрэг бодит боломж бүрдэж байна.
• Ахмад настнууд аюулгүй, тав тухтай орчинд асаргаа сувилгаа авах боломж бүрдэж байна.

ОРХОН АЙМГИЙН 2025 ОНЫ САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУД ТОДОРЛОО ✅Төр, захиргааны байгууллагын оны тэргүүний ажилтнаар Баян-...
26/12/2025

ОРХОН АЙМГИЙН 2025 ОНЫ САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУД ТОДОРЛОО

✅Төр, захиргааны байгууллагын оны тэргүүний ажилтнаар Баян-Өндөр сумын ЗДТГ-ын мэргэжилтэн С.Сэрээтэрдорж,
✅Хүчний байгууллагын оны тэргүүний ажилтнаар Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга Г.Нэргүйбаатар,
✅Эдийн засаг, банк, санхүүгийн салбарын оны тэргүүний ажилтнаар Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг,
✅Эдийн засаг, банк, санхүүгийн салбарын оны тэргүүний ажилтнаар Татварын газрын татварын улсын байцаагч Д.Буяндэлгэр,
✅Эрүүл мэндийн салбарын оны тэргүүний ажилтнаар Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч, мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Д.Баярхүү,
✅Боловсрол, шинжлэх ухааны салбарын оны тэргүүний ажилтнаар “Эрдмийн сан” сургуулийн математикийн багш М.Бямбадорж,
✅Соёл, урлагийн салбарын оны тэргүүний ажилтнаар Нийтийн номын сангийн уншлага, үйлчилгээний албаны дарга, фондоч Н.Отгонцагаан,
✅Биеийн тамир, спортын салбарын оны тэргүүний ажилтнаар Биеийн тамир, спортын газрын Спортын хэлтсийн дарга Э.Лхамсүрэнбаатар,
✅Шуудан, харилцаа холбооны салбарын оны тэргүүний ажилтнаар Холбооны газрын ахлах инженер Б.Наранчулуун,
✅Уул уурхайн салбарын оны тэргүүний ажилтнаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн ерөнхий геологич
Д.Алтанхуяг,
✅Түлш, эрчим хүчний салбарын оны тэргүүний ажилттнаар “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ашиглалтын инженер Түгээмэлийн Чулуунхүү,
✅Барилга, хот байгуулалтын салбарын оны тэргүүний ажилтнаар Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны Хот дахин хөгжүүлэх орон сууцны хэлтсийн дарга Ө.Должинжав,
✅Зам, тээврийн салбарын оны тэргүүний ажилтнаар Авто тээврийн төвийн техник хяналтын инженер Б.Золбоо,
✅Хөнгөн аж үйлдвэрийн салбарын оны тэргүүний ажилтнаар “Эрдэнэт хивс” ХХК-ийн бригадын дарга, сантехникч Б.Бямба-Очир,
✅Үйлчилгээний салбарын оны тэргүүний ажилтнаар “Анунгоо” салоны үсчин А.Хүрэлбаяр,
✅Хүнс, хөдөө аж ахуйн салбарын оны тэргүүний ажилтаар Үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэгч Д.Ядамсүрэн,
✅Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын оны тэргүүний ажилтнаар Хот тохижуулах газрын жолооч Р.Бадамбат,
✅Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын оны тэргүүний ажилтнаар Байгаль орчны газрын байгаль хамгаалагч Ц.Чинбат,
✅Хэвлэл, мэдээллийн салбарын оны тэргүүний ажилтнаар “Frame media” студын зураглаач, эвлүүлэгч А.Даваасүрэн,
✅Иргэний нийгмийн байгууллагын оны тэргүүний ажилтнаар “Эрдэнэтийн ээжүүдийн чадавхижуулах” холбооны тэргүүн Н.Баярмаа нар тус тус шалгарлаа.

Та бүгдэд 2026 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөе.

25/12/2025

Долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдээ хүлээн авч уулздаг уламжлалтай. Нэг жилийн хугацаанд 320 гаруй иргэдтэй уулзан аймаг, орон нутгийн хөгжил, тулгамдаж буй асуудлын талаарх санал, хүсэлтийг нь сонсжээ.

Өнөөдөр 2025 оны сүүлийн пүрэв гараг. Нийт 19 иргэн хүлээн авч уулзлаа.

Иргэд, ААН-үүдэд тулгамдаж буй, гарц шийдэл хайж байгаа олон олон асуудал бий.

Түүнд нь холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагуудыг байлцуулж хариулт, зөвлөгөө мэдээлэл өгч зарим асуудалд газар дээр нь шийдвэр гаргаж ажилладаг билээ.

#ИргэдээСонсъё
#ИргэдийнУулзалт
#ЭрдэнэтХот

Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталлаа Аймгийн ИТХ-ын Ээлжит бус 9 дүгээр хуралдаа...
24/12/2025

Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталлаа

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус 9 дүгээр хуралдаанаар “Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцүүлж, батлууллаа.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д нийцүүлэн
✅“Хүний хөгжил”,
✅“Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”,
✅“Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”,
✅“Байгаль орчин, ногоон эдийн засаг”,
✅“Засаглал, дижитал шилжилт”,
✅“Бүсийн хөгжил”,
✅“Үндэсний өрсөлдөх чадвар”,
✅“Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлийн хүрээнд зорилтуудаа тодорхойллоо.

“Орхон аймгийн 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төсөлд төсөвт өртөг тодорхой, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон боловсрол, эрчим хүч, авто зам, дэд бүтцийн салбарт хийгдэх 284 тэрбум төгрөгийн томоохон 6 багц төслийг хэрэгжүүлэхээр тусгасан.

Төслийн 25 хувийг улсын төсвөөс, 75 хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр тусгаад байна.

Өглөөний мэнд хүргэе. Энэ онд баг хамт олны хамтаар хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг цахим сэтгүүл болгон танил...
23/12/2025

Өглөөний мэнд хүргэе. Энэ онд баг хамт олны хамтаар хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг цахим сэтгүүл болгон танилцуулж байна.

Орхон аймаг 2026 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 224.1 тэрбум төгрөгийн 174 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэ...
22/12/2025

Орхон аймаг 2026 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 224.1 тэрбум төгрөгийн 174 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг 2026 оны 5 дугаар сарын 31-ний дотор бүрэн дуусгах ёстой тул зураг төсөв, техникийн тодорхойлолт
ажлын даалгаврыг хугацаанд нь ирүүлэхийг холбогдох хэлтэс, агентлагуудад үүрэг болголоо.

Хуулийн хугацаанд багтаах зорилгоор энэ сарын 15-наас 2026 оны тендерүүдийг зарлаж эхэлсэн, өнөөдрийн байдлаар бичиг баримтын бүрдэл хангасан 3 ажлын тендер зарлагдсан байна.

Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, чанаргүй ажил гүйцэтгэсэн компаниудыг 2026 онд сонгон шалгаруулахгүй гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлсэн. Хариуцлагагүй компаниудын мэдээллийг Худалдан авах ажиллагааны газраас Үнэлгээний хороодын дарга, нарийн бичгүүдэд ч хүргүүлсэн.

Үүнтэй холбоотой өмнөх гэрээний захиалагч ашиглагчийн тодорхойлолтыг үнэн зөв гаргаж өгөхийг төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудад үүрэг болголоо.

Тендерийн сонгон шалгаруулалтыг ил тод, хараат бусаар явуулах үнэлгээний хорооны хурлын танхимд камер, дуу, дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулсан нь 21 аймгаас анхдагч ажил боллоо.

Иргэн Та бүхэн орон нутагт зарлагдаж буй худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл, урилга, сонгон шалгаруулалт, шалгарсан ААНБ-ын мэдээлэл, сар,улирал, жилээр гаргасан тайлан зэргийг www.khaag.erdenet.mn, www.shilendans.gov.mn, www.tender.gov.mn, вэб сайтаас авах боломжтой.

22/12/2025

📍📍Аймгийн тэргүүний 7-р цэцэрлэгт бүрэн засвар шинэчлэл хийж цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжрууллаа.
📍📍36 жилийн насжилттай барилга дулаан алдагдал ихтэй бөгөөд дээврээс ус гоожиж, шугам сүлжээ элэгдэлд орж халаалт муудах зэрэг асуудлууд сүүлийн жилүүдэд нэмэгджээ.
📍📍Үүнээс үүдэж хүүхдүүд тав тухгүй, хүйтэн сэрүүн нөхцөлд хүмүүжиж ханиад томуу тусах эрсдэл үүсдэг байжээ.
📍📍Энэ онд Болзошгүй аваарын зардлын 1,4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээвэр, дотор засал хийж, 90 хаалгыг шинэчилж, 192 цонхыг 3 давхар ганжуулсан вакум цонхоор сольж, сантехникийн шугам хоолойг бүрэн засварлав.

16/12/2025

📍📍Уулзалт бүрээсээ үр дүн гаргахыг зорин ажиллаж байна. Өнгөрсөн жил 14-р сургуулийн сурагчид захидал бичиж сургуулийнхаа нөхцөл байдалтай танилцахыг хүссэн.
📍📍Хүсэлтийн дагуу биечлэн ажиллаж, нэн түрүүнд гадна пасадны дулаалгыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр спорт заал болон хүйтний улмаас хичээл хийх боломжгүй байдаг анги танхимуудын халаалт сайжирч тав тухтай болсон байна.
📍📍Үүний дараа өнгөрсөн намар болзошгүй аваарын зардлын 457 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дотор сантехникийн шугамыг шинэчилж халаалтыг сайжруулсан.
📍📍Мөн сургуулийн 9 ариун цэврийн өрөөг засварлаж, 30 гаруй ангийн гар угаах хэсгийн тосгуурыг шинэчиллээ.
📍📍Ойрын хугацаанд модон цонхнуудыг вакум цонхоор шинэчлэхээр болж зураг төсөв хийх үүргийг албаныханд өглөө.

Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр тодорсон ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Мөнх-Оргилдоо баяр хүр...
15/12/2025

Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр тодорсон ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Мөнх-Оргилдоо баяр хүргэе.

Сурлага, манлайлал, идэвх оролцоогоороо үе тэнгийнхнээ манлайлж Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагын төрөлд шалгарчээ.

Дүүдээ цаашдын ирээдүйд нь амжилт хүсье.

15/12/2025

Бидэнд цахилгаан дамжуулах агаарын шугамаа өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлага байлаа.

2025 онд орон нутгийн төсвөөс 40 орчим тэрбум төгрөгийг цахилгаан эрчим хүчийг сайжруулахад зарцуулж, 70 гаруй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Үүний нэг томоохон ажил нь Даваат дэд станц түүнээс салбарласан 18,5 километр цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажил байв.

Даваат дэд станц ашиглалтад орсноор гэр хорооллын айл өрхийн 70 хувийг тэжээж байсан Хороолол дэд станцын ачааллыг бууруулж, эрчим хүчний найдвартай байдлыг бий болгоод байна.

13/12/2025

Орхон аймаг 50 жилийн ойн хүрээнд 50 бяцхан зүрхийг эмчлэх зорилгоор "Эрдэнэт - 50 зүрх" төслийг “Бундан” ТББ болон “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-тай хамтран хэрэгжүүлнэ.

Ирэх долоо хоногт эхний хагалгаа хийгдэх бөгөөд төсөл маань жилийн турш үргэлжилнэ.

Бяцхан зүрх бүрт амьдрал бэлэглэхээр зорин яваа зүрхний мэс засалч, Монгол Улсын Гавъяат эмч Б.Болдсайханд талархал илэрхийлье!

13/12/2025

Яг жилийн өмнө үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа багш, эцэг эхчүүдээс ирсэн санал хүсэлтийн дагуу сургууль, цэцэрлэгүүдэд биечлэн ажилласан.

V сургуулийн хувьд бага ангийн сурагчид хичээллэдэг "Б" блок дулаан алдагдалтай, халаалт муу, хүүхдүүд удаан сууж хичээл хийх боломжгүй нөхцөл байдалтай байсан юм.

Энэ жил 921 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээвэр засвар, дотор сантехникийн шинэчлэл, хэрэглээний халуун хүйтэн усны шугам болон бохирын шугамын засвар шинэчлэлт хийлээ.

Ингэснээр хүүхэд багачууд, багш сурагчид тав тухтай орчинд ажиллаж, хичээллэх боломж бүрдэж байна.

Address

Orkhon Province Governor's Office, Khurenbulag , Amar Squаre
Erdenet
61027

Alerts

Be the first to know and let us send you an email when Бямбадашийн Зоригтбаяр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share