Ховд аймгийн Боловсролын газар

Ховд аймгийн Боловсролын газар Боловсролын газар

30/10/2025
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХҮҮХҮҮДИЙН НАЙРАЛ  ДУУНЫ НААДМЫГ АМЖИЛТТАЙ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА🍀Ховд аймгийн  Жаргалант сумын...
29/10/2025

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХҮҮХҮҮДИЙН НАЙРАЛ ДУУНЫ НААДМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

🍀Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн 20 жилийн ойн хүрээнд Ховд аймгийн Боловсролын газартай хамтран цэцэрлэгийн насны хүүхдүүдийн “НАЙРАЛ ДУУ”-ны уралдааныг 2025 оны 10 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулан явууллаа.
☘️Найрал дууны уралдаанд 25 цэцэрлэгийн хөгжмийн багш нар 750 гаруй хүүхэд багачуудаа бэлтгэн заавал дуулах дуу, сонгосон дуу гэсэн 2 бүтээлээр оролцож аялгуу, хөгжмийн мэдрэмж, багаар дуулах чадваруудаа хөгжүүллээ.
☘️ Тэмцээнийг сумдын цэцэрлэгүүдийн 1-р шатыг бүтээлүүдийг нь бичлэг хийж ирүүлэн бүсээс гарсан 2 цэцэрлэг 2-р шатанд аймагт ирж оролцлоо. Аймгийн төвийн цэцэрлэгүүдийг Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газрын урлаг зааланд зохион байгуулан явуулж 2 дахь шатны шалгаруулалтаа мөн танхимаар зохион байгуулан явуулж шилдэгүүдээ шалгарууллаа.
☘️Найрал дууны уралдааныг Жаргалант сумын 1 дүгээр сургуулийн хөгжмийн багш найрал дууны улсын уралданы 2 удаагийн аймгийн аварга, улёын урлдааны шилдэг оролцогч, шилдэг удирдаач багш Ц.Баярхишиг, Хөгжимт драмын театрын хөгжмийн багш, удирдаач М.Батмөнх , Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Э. Мөнхчимэг нар шүүгчээр ажиллалаа.
🍀Найрал дууны “ ШИЛДЭГ УДИРДААЧ БАГШ”
Буянт сумын хөгжмийн багш Б.Оюунцэцэг
☘️Шүүгчийн нэрэмжит шагналаар:
Мөст сумын хөгжмийн багш Д.Сайнжаргал
🥇I байр:
Жаргалант сумын 2-р цэцэрлэгийн хөгжмийн багш Ц.Болормаагийн удирдсан баг
🥈II байр:
Жаргалант сумын 7-р цэцэрлэг багш Ж.Пүрэвдоржийн удирдсан баг
🥉III байр:
Жаргалант сумын 15-р цэцэрлэгийн хөгжмийн багш Д.Оюунгэрэлийн удирдсан баг
🏅Тусгай байр:
Жаргалант сумын 9-р цэцэрлэгтйн хөгжмийн багш С.Жаргалсүрэнийн удирдсан баг
Жаргалант сумын 13-р цэцэрлэг хөгжмийн багш Л.Тэнгэр-Охины удирдсан баг тус тус шалгарлаа.
Хөгжмийн багш нартаа болон авьяаслаг бяцхан хүүхдүүддээ, дэмжин оролцуулсан нийт эцэг эхчүүддээ талархал дэвшүүлье.
Уралдааны шагналыг Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн багш ажилтнууд, тэдний гэр бүл, эцэг эхчүүдээс хандивлан 5,5 сая төгрөгийн шагналаар шилдэг багш хүүхдүүдээ урамшууллаа.
Та бүхний ажил үйлсэд нь амжилт хүсье.

Урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.

ХОВД ЖАРГАЛАНТ 10 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

29/10/2025

Ажлын байрны зар:
Жаргалант сумын 17-р цэцэрлэг ашиглалтад орж байгаатай холбогдуулан нягтлан бодогч, эмч, тогооч болон аж ахуй, үйлчилгээний чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэдийг Боловсролын газрын 2 давхар 202 тоотод 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 16:00 цаг хүртэл бүртгэнэ.
Жич: Бүлгийн багш болон туслах багшаар ажиллах багш нарыг 2025 оны 08 дугаар сард шалгаруулалтад орж тэнцсэн боловсон хүчний нөөцөөс бүрдүүлнэ.

БАРУУН БҮСИЙН ХӨГЖИЛД ХОВД АЙМГИЙН ОРОЛЦОО АЙМГИЙН ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИЙН (2025–2040) ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ🗓 Баруун бүс...
29/10/2025

БАРУУН БҮСИЙН ХӨГЖИЛД ХОВД АЙМГИЙН ОРОЛЦОО АЙМГИЙН ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИЙН (2025–2040) ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

🗓 Баруун бүсийн хөгжилд Ховд аймгийн оролцоо 🗺аймгийн дунд хугацааны стратегийн (2025–2040) хэлэлцүүлэг 2025 оны 10-р сарын 28-аас 11-р сарын 5-ны хооронд 17 сумыг бүсчилсэн байдлаар зохион байгуулах юм.

✅Уг хэлэлцүүлэг Ховд аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, зорилт, бүс нутгийн хамтын ажиллагааг тодорхойлох, төр, хувийн хэвшил болон иргэдийн оролцоог хангаж, санал бодлыг бодлого боловсруулах үйл явцад тусгах зорилготой.

Хэлэлцүүлэгт СУАЖЗГ, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, МУИС-ийн Баруун бүсийн экологийн судалгааны төв, Ховд Хөгжил Политехник коллеж, Статистикийн хэлтэс, Боловсролын газар, Жаргалант сумын сургуулийн захирал, менежерүүд, Цэцэрлэгийн эрхлэгчид 70 гаруй хүний төлөөлөл оролцов.

🤝 Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн аймгийн хөгжлийн стратегийн эцсийн баримт бичигт тусгаж, аймгийн /2025- 2040/ он хүртэлх хөгжлийн бодлого, зорилтыг тодорхойлох үндэсний баримт бичгийн суурь болгон ашиглах юм.

28/10/2025
ENJOY AI STEAM-Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медалийн эзэн болсон💯🥇өхөөрдөм хөөрхөн шавь Тэм...
23/10/2025

ENJOY AI STEAM-Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медалийн эзэн болсон💯🥇өхөөрдөм хөөрхөн шавь Тэмүүлэн, Есөнжин нартаа удирдан чиглүүлж бэлдсэн багш В.Ариунжаргал багшдаа мөн
Амжилттай оролцсон шавь Билгүүнбадрах, Төгсбаяр нартаа удирдан чиглүүлсэн багш Н.Анхбаяр багшдаа 🥹❤️ халуун баяр хүргэе ээ👏👏
Уралдаанд оролцоход бүх талын боломжоор хангаж оролцуулсан
✍️ Боловсрол соёлын газар
✍️Булган сумын ЗДТГ
✍️Булган нэгдүгээр цэцэрлэгийн хамт олон
✍️Булган сумын STEAM төв-багш Чинсанаа, Чулуунжав нартаа
✍️ Эрхлэгч У.Уранчимэг багшдаа талархлаа👏Олон улсын хэмжээний Уралдаанд Шанхай хот руу явах эрхийн бичгийн эзэд боллоо та бүхэндээ халуун баяр хүргэж амжилтын дээдийг хүсэн ерөөе🫂

Address

Khovd
Hovd

Telephone

+97670435178

Website

http://khovdb.edu.mn/

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд аймгийн Боловсролын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ховд аймгийн Боловсролын газар:

Share