17/10/2025
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ УРЬДЧИЛАН ГАРГАСАН МЭДЭЭЛЭЛ
/2025.10.10-ны байдлаар/
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргалаа.
Зудын урьдчилсан төлөвийн зургаас үзвэл Ховд аймгийн нийт нутгийн 5 хувьд нэн их, 75 хувьд их, 16 хувьд дунд зэрэг, 4 хувьд бага хүндрэлтэй байхаар байна.
Тайлбар: 2025 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар ихэнх нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтоогүй байгаа тул зудын хүндрэлд цасны нөлөөлөл тооцогдохгүй байна. Уг үнэлгээнд орсон сарын цаг агаарын урьдчилсан мэдээний таарц нь 61.8-64.6 хувьтай байгаа болно.
Ховд Ус, Цаг уур орчны шинжилгээний төв