Murunduu Saikhan Amidartsgaay Мөрөндөө Сайхан Амьдарцгаая

  • Home
  • Mongolia
  • Mörön
  • Murunduu Saikhan Amidartsgaay Мөрөндөө Сайхан Амьдарцгаая

Murunduu Saikhan Amidartsgaay Мөрөндөө Сайхан Амьдарцгаая Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Murunduu Saikhan Amidartsgaay Мөрөндөө Сайхан Амьдарцгаая, Publisher, Mörön.

Үүнээс л иргэдээ хамгаалах гэж эх орны хөрсөнд сайн спортын төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих ёстой гээд байгаа юм...
06/09/2025

Үүнээс л иргэдээ хамгаалах гэж эх орны хөрсөнд сайн спортын төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих ёстой гээд байгаа юм шүү дээ.

06/09/2025
06/09/2025
06/09/2025
06/09/2025
Ногоочдод нэг санаа өгөх  гээд...Энд Германд ингэдэг юмаа. Ногоочид ургац болоод ирэхээр, жишээ нь төмсний талбайгаа нээ...
06/09/2025

Ногоочдод нэг санаа өгөх гээд...
Энд Германд ингэдэг юмаа. Ногоочид ургац болоод ирэхээр, жишээ нь төмсний талбайгаа нээгээд, хувь хүмүүcт метр метрээр нь зарна.
Хувь хүмүүc хүүхдүүдтэйгээ очоод, тэдэн метр төмсний мөр хурааж авья гэнэ.
Метрээрээ үнэлгээтэй.
Өөрсдөө хүрзээрээ ухаад авч болно. Эсвэл ногоочин трактороороо яваад төмсийг нь ил гаргаад өгнө. Тэгээд хүмүүc, хүүхдүүд түүгээд, шуудайлж аваад явна. Ингэж жилийнхээ төмсийг бэлддэг айл зөндөө байна.
Тэдний нэг нь манайх.
Энэ нь олон давуу талтай.

1. Ногоочин ногоо цагаагаа сурталчилаад, энд би өөрөө тарьж, орон нутгийн хүнс бий болгодог шүү гээд хүмүүcт үзүүлээд авна. Метрийн хөлсөө алдагдалгүй бодоод авчихвал ногоогоо зараад авчихна. Хэн хэндээ зугаатай.

2. Хүүхдүүдэд хүнс ногоо яаж бий болдогийг харуулж, өөрийнхөө хүнсийг бэлдэлцэхэд нь идэвхитэй оролцуулж байна. Хүүхдэд цагаа сайхан, үр бүтээлтэй өнгөрөөх боломж болно.

3. Ингэвэл хужаа ногоо авахаас сэргийлж, дотоодын ногоочдоо дэмжинэ. Ногоочин ногоогоо зарах гэж явах нь багасна гэх мэт.

Хотын ойр ногоо таридаг улс ийм юм хийж болох юм. Төмс, чацаргана түүлгэж болно.

Малчид үнээгээ саахаа болисон гээд шүүмжлэл бас их явж байна билээ. Энэ бол зөвхөн малчдын буруу биш. Харин 2 талтай.
Ихэнх хүмүүc хотод шавсан учраас мал маллаж, сүү саалийг нь бэлдэх хүмүүc, хүчин чадал маш бага болсон, мөн тэр их ажлаар бий болсон цагаан идээг үнэлж мэддэггүй, авдаггүйд байгаа юм.

Малчид ингэж болно.
Сүү сааль элбэг болсон үеэс эхлээд хүмүүcт 7 хоногоор ч юмуу өөрсдөө үнээ саагаад, цагаан идээгээ бэлдээд ав. Тэгээд 7 хоногийнхоо сүү, цагаан идээ бэлдэж авсан мөнгөө төл гэж болно.
Тэр хүмүүc нь өөрсдөө гал тогоо, гэр сууц, аргал түлшээ бэлдэх хэрэгтэй. Байгаль орчин бузарлаж болохгүй.
Сүү, цагааг нь авч байгаа малаа энэ хугацаанд дээд зэргээр арчилна. Дэлэн хөх, баас бууц, тугал төлийг нь гэх мэт.
Малчин харин эрүүл малыг сүү цагаа бэлдүүлэх гэж бэлэн байлгах хэрэгтэй.
Ингэвэл хэн хэндээ ашигтай, өгөөжтэй, буянтай.

Манайхан тэгээд замбараатай, эрээ цээртэй байвал ийм гоё ажил хийх боломжтой болно.
Тэгэхгүй тэгээд л өлөн золбин царайлаад, монжчих шулчих гээд ийш тийш өлөв долов хийгээд, гишгэчээд, туучаад, эвдлээд сүйтгээд байвал мэдээж бүтэхгүй.

2025 он copy

05/09/2025
05/09/2025
05/09/2025

Address

Mörön

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Murunduu Saikhan Amidartsgaay Мөрөндөө Сайхан Амьдарцгаая posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category

Мөрөндөө сайхан амьдарцгаая


  • Амины орон сууц, тохилог хашаа, инженерийн шугам сүлжээнд холбогдсон ЖИШИГ ГУДАМЖ-ийг байгуулах зорилготой #Мөрөндөө_Сайхан_Амьдарцгаая хөтөлбөр албан ёсоор эхэллээ. МӨРӨН ХОТ-ын гэр хорооллын бүх өрхүүдийг шат дараатай хамруулж, айл бүр хашаандаа тохилог, гэртээ тав тухтай амьдрах боломжийг “МӨРӨНДӨӨ САЙХАН АМЬДАРЦГААЯ” төсөл бодитоор хийж хэрэгжүүлнэ.