20/10/2025
🎯 “МОНГОЛ АБИЛИМП–2025”
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын улсын уралдаан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар, хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих зорилгоор “Монгол Абилимп–2025” улсын уралдаан 2025 оны 11 сарын 6–7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана!
✨ Зорилго:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэх
Ур чадварыг хөгжүүлж, олон улсын түвшинд бэлтгэх
“Абилимп–2025” дэлхийн уралдаанд Монгол Улсаа төлөөлөх шилдэг оролцогчдыг тодруулах
🧩 Хамрах хүрээ:
21 аймаг, 9 дүүргээс 18–45 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд
💡 Мэргэжлийн төрөл:
Барилга ба технологи 🧱
Гар урлал 🎨
Бүтээлч урлаг ба загвар 👗
Хоол, хүнс 🍰
Мэдээллийн технологи 💻
Үйлчилгээ 💆♀️
🕓 Бүртгэл:
2025 оны 11 сарын 1-ний өдрийг хүртэл
📍 Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төв
📧 info.nrc.gov.mn
📞 96676095, 80044033, 99088169
🏆 Шагнал:
I, II, III байр – Мөнгөн шагнал, батламж, үнэ бүхий зүйл
🥇 Тэргүүн байр – 2025 онд Финлянд улсад болох Дэлхийн “Абилимп” уралдаанд оролцох эрх!
📢 Хөгжлийн бэрхшээл чинь бусдын адил оролцох, бүтээх, бахархах эрхийг чинь хязгаарлахгүй!
Өөрийн ур чадварын хүчээр Монгол Улсаа төлөөлөөрэй 🇲🇳✨