Хүмүүс

Хүмүүс ХҮМҮҮСИЙН ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ХҮҮРНЭЛ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ Х

⁉️⁉️⁉️
05/11/2025

⁉️⁉️⁉️

04/11/2025

Тэр хэн бэ? | Бүжгийн тайзнаас дэлгэцийн урлаг руу тэмүүлсэн залуу од Нархажид

Монголын кино, театрын урлагт шинэ өнгө нэмэн гарч ирж буй залуу жүжигчин Нархажидын нэр сүүлийн үед үзэгчдийн анхаарлын төвд байна. Тэрээр “Надад ирээгүй хайр” уран сайхны киноны Бүжингийн дүрээр үзэгчдийг талцуулж, сэтгэл хөдөлгөм тоглолтоороо олны ярианы сэдэв болжээ.

Нархажид бага наснаасаа урлагт дурлаж, 2016 онд Хөгжим бүжгийн коллежийг “бүжгийн жүжигчин” мэргэжлээр төгссөн. Тэр үеэс урлагийн тайзнаа өөрийгөө сорьж, олон төрлийн бүжгийн тоглолтод оролцож байв. Харин дараа нь СУИС-ийн кино драмын ангид элсэн орсноор жүжигчний замналаа эхлүүлсэн нь түүнд шинэ хаалга нээж өгсөн гэдэг. “Бүжигчин байх үеийн мэдрэмж, хөдөлгөөний уян хатан байдал жүжигчин хүний хувьд давуу тал... http://www.bolod.mn/News/265550.html

03/11/2025
03/11/2025

Ёс зүйн дэд хороо хоёр сайдын асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 3-ны 14:00 цагаас хуралдаж, ёc зүйн хариуцлага ногдуулах асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.

Хэлэлцэх асуудлын хүрээнд:

УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд,

Нэр бүхий сэтгүүлчдийн гомдлын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханд
ёc зүйн хариуцлага тооцох эсэхийг авч үзэх юм.

Тодруулбал, сайд Ж.Чинбүрэн нь гишүүн Д.Ганмаагийн үг хэлсний дараа дарамталсан гэх, харин сайд Б.Дэлгэрсайхан нь сэтгүүлчтэй ёс зүйгүй харилцсан гэх шалтгаанаар уг асуудлууд дэд хорооны хэлэлцэх жагсаалтад багтжээ.

Өмнө нь Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүн Х.Баттулгын зургаан сарын цалинг 20 хувиар хасах, М.Нарантуяа (Нара) гишүүнд анхааруулга өгөх шийдвэр гаргаж байсан юм.

01/11/2025
01/11/2025

Address

Nalayh

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүмүүс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share