Bronews.mn

Bronews.mn Сэлэнгэ аймгийн мэдээ мэдээллийн нэгдсэн сайт Bronews.mn

🇲🇳   👉Хүйтний эрч чангарч өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан сумын малчин түмнийхээ өвөлжилтийн байдалтай ...
26/01/2023

🇲🇳
👉Хүйтний эрч чангарч өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан сумын малчин түмнийхээ өвөлжилтийн байдалтай танилцаж, төрийн үйлчилгээг үзүүлэх, мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Сүхбаатар сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ХХҮГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Мал эмнэлгийн газар, өрхийн эмнэлэгүүдээс төлөөлөл бүхий 18 хүний баг бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг томилогдон 2023 оны 01 дүгээр сарын 24-25 өдрүүдэд Хужир нуга, номт, хөдөө нуур, баян хан 4-р багийн нутгуудаар өвөлжиж малчин өрхүүдээр зочилж төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.
👉Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн төрөөс малчдын талаар баримталж буй бодлого, шийдвэр сумын хэмжээнд мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл ажил, өвс тэжээлийн нөөц, 2023 онд хийж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний талаар мэдээллийг хүргэсэн бол сумын ИТХ-ын дарга Г.Амарбаясгалан болон тухайн тойргийн хурлын Төлөөлөгчид Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоосон байдал, хэрэгжилт, татварын төсөв бүрдүүлэлтийн зарцуулалт, сумын төсөв бүрдэлт, зарцуулалт, хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаар мэдээлэл хүргэж малчин иргэдийн санал хүсэлтийг сонсож цаашид бодлого чиглэл, үйл ажиллагаандаа тусган ажиллахаа илэрхийлж байлаа. Засаг даргын мэдээллээс онцлоход:
👉Сүхбаатар сумын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн хүн, мал тооллогоор малчин болон мал бүхий 335 өрх, 19785 мал тоологдсон байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр малчдын түвшинд өвс 2095 тонн, сүрэл 1.2 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 582 тонн, дарш 1.1 тонн, давс, хужир, шүү 62 тонныг тус тус бэлтгэсэн байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 96.9 хувийг эзэлж байна.
Харин сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 60 тонн, тэжээл 10 тонныг бэлтгэсэн бөгөөд өвөлжилт хүндэрсэн, онцгой нөхцөл байдал үүссэн үед шаардлагатай бэлтгэл ажил хангах чиглэлээр Засаг даргын нөөцөд 30 сая төгрөгийг тусгасан талаар Засаг дарга Т.Пүрэвсүрэн мэдээлж байлаа.
👉Мөн сумын өрхийн эмнэлгийн эмч нараар малчдынхаа эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж, хүйтрэлээр осгож бээрсэн, турж эцсэн малыг малын эмчээр үзүүлж тариа тарилга хийж малчдад зөвлөмж өгүүлэн ажиллахын зэрэгцээ малчин түмнээ урамшуулан сайшааж малын тэжээл, гурил, будаа, сахар, ургамлын тос, хүнсний бүтээгдэхүүнийг гардуулж өнтэй өвөлжихийг бэлгэдлээ.
Малчдын зүгээс тулгамдсан асуудлаа тавьж, малаа эрчимжүүлэх, тоонд биш чанарт анхаарч байгаа талаар бодлого, санал санаачилгыг илэрхийлэн төрийн үйлчилгээг бидэнд ойртуулж өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа явдалд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
– үйлчилгээний талаар товч дурдвал:
# САЙН ДУРЫН ДААТГАЛ, МАЛЧДЫН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ, МАЛЧДЫН НИЙГМИЙН ДААТГАЛ-ын талаар Нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэврийн байцаагч И.Уянга, Сайн дурын даатгалын байцаагч ДХонгорзул:
-Төрөөс малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд бодлогоор анхаарч, хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь 2018 оноос эхлэн хуулийн болзол нөхцөлийг хангасан малчин даатгуулагч таван жилийн өмнө тэтгэврээ тогтоолгох боломжийг бүрдүүлсэн явдал юм. Нийгмийн даатгалын байгууллага нь өндөр насны тэтгэврийг эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тогтоож олгодог. Харин малчдын тухайд нийтдээ 20-оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил нь малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрээд, нийтдээ 20-оос доошгүй жил, үүний 12 жил 6 сараас доошгүй хугацаанд нь малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 насанд хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой талаар мэдээлж нөхөн даатгалын мэдээлэл, даатгалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөмж өгөн малчдын асуусан асуултад хариулж санал хүсэлтийг сонсон ажиллалаа.
#МАЛЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР-ИЙН талаар аймгийн ХХҮГ-ын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн З.Ууганцэцэг:
📌Жижиг зээлийг ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх, зорилгоор малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад дараах байдлаар олгож байна.
зээлийн хугацаа: 36 сар
зээлийн хэмжээ:
✅Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10 сая хүртэл төгрөг,
✅Нөхөрлөл хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25 сая хүртэл төгрөг,
✅Бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад 50 сая хүртэл төгрөгийн хэмжээтэй
Орон нутагт Төрийн банкаар жилийн 4,4 хувийн хүүтэйгээр олгож байгаа мэдээлэл хүргэлээ.
#ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН-гийн зээлийн талаар сумын ЗДТГ-ын ХАА-н Тасгийн дарга Бат-Оргил:
👉Сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор тус сангаар зээл олгодог. Сумын хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгө үндсэн хөрөнгө 900 сая төгрөг 2011 оноос хойш тус сангаар нийт 189 хүн зээл авч ажлын байр бий болгон, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэн ажилласан. Одоогоор зээлийн эргэн төлөлт 15 хувьтай байна.
Сангаас хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болон иргэнд олгох хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна:
1.Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн хэмжээ жилийн 3 хувь;
2.Зээлийн хугацаа нь 60 хүртэл сар байна;
3.Зээлийн эргэн төлөлтийн эхний 12 хүртэлх сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж болно;
Сумын ИТХ-д зээлийн чиглэл тогтоох хүсэлтийг өгсөн бөгөөд хурлаар шийдвэр гарсны дараагаар зээл олгох боломжтой талаар мэдээлэл өглөө.
#МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ талаар аймгийн Цагдаагийн газрын Шаамар сумын хэсгийн Төлөөлөгч дэслэгч Н.Наранбат,
#ҮЕР УС, ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ талаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 036-р ангийн Салааны Захирагч Б.Лхагвадорж,
#ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААНЫ ГАЗАР, ХАДЛАН БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН АСУУДАЛ-ын талаар сумын Газрын даамал Э.Болор-Эрдэнэ,
# СУМЫН МАЛ ЭМНЭЛГИЙН НЭГЖИЙН 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮЙЛЧИЛГЭЭ-ний талаар сумын Мал эмнэлгийн эмч О.Эрдэнэсувд нар тус тус чиглэл чиглэлийн төрийн үйлчилгээний мэдээлэл хүргэн ажиллалаа.
Хамтран ажилласан байгууллага, хамт олонд гүн талархал илэрхийлье.👏👏🤗
СҮХБААТАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Цэмцгэр сүхбаатарчуудНогоон хотын төлөө хамтдаа
13/05/2022

Цэмцгэр сүхбаатарчууд
Ногоон хотын төлөө хамтдаа

Address

Selenge
Sühbaatar
43000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bronews.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bronews.mn:

Share