DSB TV

DSB TV Дорноговь аймгийн DSB телевиз мэдээллийг цаг алдалгүй иргэдэд хүргэнэ.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАРИЛГЫН САЛБАРЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР, ТЭРГҮҮЛЭХ ТӨСӨВЧИН ХӨХИЙН ОЮУНЧИМЭГ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН...
04/09/2026

ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАРИЛГЫН САЛБАРЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР, ТЭРГҮҮЛЭХ ТӨСӨВЧИН ХӨХИЙН ОЮУНЧИМЭГ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн босгон дээр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын ахмад ажилтан, зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин Хөхийн Оюунчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Гавьяат барилгачин" цол тэмдгээр шагнууллаа.

Олон жилийн уйгагүй хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, хүнлэг энэрэнгүй сэтгэлийг нь үнэлж “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН” цолоор шагнагдсанд халуун баяр хүргэе!

Таны хөдөлмөрийн арвин туршлага, мэргэжлийн ур чадвар, бүтээн байгуулалтын салбарт оруулсан хувь нэмэр үеийн үед үнэлэгдэж, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болсоор байх болтугай!

03/09/2026

ДОРНОГОВЬ АЙМАГТ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 6 УГАЛЗ АГНАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ОЛГОЛОО — БОСГО ҮНЭ 22.220.000

03/09/2026

“АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

03/09/2026
✅Түрээслээд өмчлөх орон сууцны 1 м² талбайн үнэ 2,890,000 төгрөг байна.№ Өрөө Талбай1. 2 өрөө  43.07 м²2. 2 өрөө  46.02 ...
03/09/2026

✅Түрээслээд өмчлөх орон сууцны 1 м² талбайн үнэ 2,890,000 төгрөг байна.

№ Өрөө Талбай
1. 2 өрөө 43.07 м²
2. 2 өрөө 46.02 м²
3. 2 өрөө 51.34 м²
4. 2 өрөө 54.41 м²
5. 3 өрөө 64.6 м²

Хүсэлт гаргагч нь сонгосон орон сууцны нийт үнийн 25 хувийн урьдчилгаа төлбөрийг төлөх боломжтой байх бөгөөд уг төлбөрийн эх үүсвэрээ холбогдох баримт бичгээр нотолно.
Үүнд:
-Цалингийн тодорхойлолт;
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
-Тэтгэвэр, тэтгэмжийн лавлагаа;
-Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол татварын тайлан, лавлагаа;
-Орлого хүлээн авдаг банкны дансны хуулга;
-Гэрээт ажил, үйлчилгээ болон түрээсийн орлогыг нотлох гэрээ, төлбөрийн баримт;
-Тогтмол орлого олж байгааг нотлох бусад баримт бичиг.

Урьдчилгаа төлбөрийн эх үүсвэрийг хадгаламжийн болон харилцах дансны хуулга, хуримтлал болон хууль ёсны бусад орлогыг нотлох баримтаар баталгаажуулж болно.

Төлбөр төлөх нөхцөл
Орон сууцны нийт үнийн 25 хувийг урьдчилгаа төлбөрт төлж, үлдэгдэл төлбөрийг дараах нөхцөлөөр төлнө:
-Эхний 5 жилийн хугацаанд батлагдсан төлбөрийн хуваарийн дагуу түрээсийн төлбөрийг сар бүр тогтмол төлөх;
-Сүүлийн 5 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлөх бөгөөд хугацаанаас өмнө хэсэгчлэн эсхүл бүрэн төлж барагдуулах эрхтэй.

Хүсэлт гаргагч нь түрээсийн төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу тогтмол төлөх өрхийн орлого, төлбөрийн чадвараа холбогдох баримт бичгээр нотолно.

Хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх
Сумдын иргэд түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах хүсэлт, холбогдох баримт бичгээ харьяа сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт гаргана.
Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шийдвэрлэнэ.

Сайншанд сумын иргэдийн материалыг Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын 116 тоот өрөөнд хүлээн авна.

Материал хүлээн авах хугацаа:
Хүсэлт, холбогдох материалыг бүх суманд 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 08:00 цагаас 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Анхаарах: Тогтоосон хугацаанаас хойш ирүүлсэн хүсэлт, материалыг хүлээн авахгүй.

Улсын хэмжээнд хамгийн бага үнэ тарифаар  Дорноговь аймаг Чандмань-Илч ОНӨХХК үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна./Орон ну...
03/09/2026

Улсын хэмжээнд хамгийн бага үнэ тарифаар Дорноговь аймаг Чандмань-Илч ОНӨХХК үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.
/Орон нутгийн дулааны үнэ тарифийн өнөөгийн байдал/

03/09/2026

1072 ХУВЬЦААНЫ ТАЛААР...

02/09/2026

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2026-2027 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛЖЭЭ

Төрийн албаны 2026 оны III улирлын ерөнхий шалгалтад хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх иргэний нийгмийн байгууллагыг урьж б...
02/09/2026

Төрийн албаны 2026 оны III улирлын ерөнхий шалгалтад хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх иргэний нийгмийн байгууллагыг урьж байна.

Хөндлөнгийн хяналтад оролцох сонирхолтой байгууллага Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 88954115 утсаар холбогдож мэдээлэл авна уу.

Шалгалтын хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр

02/09/2026

ДУЛААН ХАНГАМЖИД ХОЛБОГДСОН ХЭРЭГЛЭГЧДИЙН ДУЛААНЫ ТАРИФЫН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Address

Ulaanbaaatar, M
Sain-Shand
44100

Opening Hours

Monday 09:30 - 19:30
Tuesday 09:30 - 19:30
Wednesday 09:30 - 19:30
Thursday 09:30 - 19:30
Friday 09:30 - 19:30
Saturday 10:00 - 18:30
Sunday 10:30 - 18:30

Telephone

+97695288408

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when DSB TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to DSB TV:

Shortcuts

Share