Dornogovi.mn Дорноговь

Dornogovi.mn Дорноговь ДОРНОГОВЬ АЙМГИЙН МЭДЭЭЛЛИЙН САЙТ

09/12/2025

Сангийн сайд асан С.Баярцогт: Би Оюу Толгойтой холбоотой нийт 13 гэрээ, УИХ-ын хэлэлцүүлгийн бүтэн протокол гээд бүгд бий. 15, 16 жилийн дараа учраас манай дарга нар санахгүй байж магадгүй. Би бол энэ асуудлаар шалгагдаж байсан хүн учраас сайн санаж байна. Онтрэ компанийн асуудлыг УИХ-аар оруулаад хэлэлцэж байсан юм. Би шинжээчтэй санал нэг байгаа. 34 хувиа тусгай роаялтигаар солиад, хөрөнгө оруулалтын гэрээ ч хийх шаардлагагүй юм. АМНАТ-аа аваад л явахад болохоор. Тухайн үед нэг рояалти орлогын албан татварын 4 хувьтай тэнцдэг. Цаашид хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсээр байх учраас үүн дээрээ хяналт тавих шаардлагатай. Бидний алдаа юу вэ гэвэл өөрсдөө ажлаа хариуцахгүй урд тал руугаа чихээд байдаг. 2009 онд гэрээг байгуулж, 2011 онд сайжруулсан. 2015 онд Дубайн гэрээгээр муужруулаад 2019 онд сайжруулсан. Өнөөдрийн түр хорооны сонсголоор дахиад сайжруулах байх. Монголчууд нэг тал болж ажиллах ёстой. Тэгэхгүй өөр дотроосоо буруутан хайгаад хүний идэш болдог. Би өнөөдөр маш олон зүйлийг ярьж чадахгүй байгаа. Яагаад гэхээр Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал байгаа учраас. Гэхдээ үр өгөөжийн асуудлыг ярих үед би санал бодлоо ярина. Энэ сонсголыг хаалттай хийвэл би юу болсон, өмнөх хоёр гэрээ яагаад унасан юм яримаар байна. Үнэхээр үүлэн чөлөөний нар шиг юман дундуур явж байж гэрээг хийж чадсаныг, хаанаас ямар шахалт ирснийг ярина. Яагаад бид цаг алдаад, цаг алдах тусам зардал нь өсөөд байсан юм. Эс үйлдэл, үйлдэл хоёр хоёулаа үр дагавартай. Өнөөдөр маш олон хүн ирсэн байгаад би баярлаж байна

09/12/2025
04/12/2025

Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

03/12/2025
25/11/2025

Dulguun Enkhbat: Ochir Ub нэвтрүүлгийн төгсгөлд хийсэн үйлдэл тань ийм л нөлөө үзүүлж байнадаа. Influencer гэдэг үг одоо л биеллээ олох шиг.
Монгол төрийн далбаа жижигддэггүй гэдгийг харуулсанд баярлалаа 🇲🇳

25/11/2025

Address

Sain-Shand

Website

http://nutag.mn/

Alerts

Be the first to know and let us send you an email when Dornogovi.mn Дорноговь posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dornogovi.mn Дорноговь:

Share