11/04/2023
АТААРХАЛ гэдэг өвчний талаар..
Өчигдөр нэг хуурай дүү маань хол явах гэж байгаа тул хэдэн найзуудаараа өдрийн хоол идэнгээ ойрд уулзаагүй жаал хөөрөлдөв. Би ер нь нас насны ангиллын найзуудтай хүн, үе мултарсан дүү найз ч байна, үе тэнгийн найзууд ч байна, мөн надаас эгчмэд хэд хэдэн сайхан найз эгч нар ч байдаг. Бүгдэнгийнх нь үзэл бодол ялгаатай ч нэг юмаараа нэгддэг нь: бид нар чин сэтгэлээсээ бие биенээ дэмждэг, гоё сайхан, амжилттай байвал бахархаж ярьдаг, бусдын амжилтанд алгаа ташиж чаддаг хүмүүс юм байна. 👏👏👏
Ингээд нэг мэдэхэд атаархал гэсэн сэдвээр бид баахан ярьваа. Найзуудын дунд хүртэл атаархал явагддаг байх нь. Атаархсан хүн гаднаа хэлдэггүй ч үйлдлээрээ, харцаараа, биеийн хэлэмжээрээ харагддаг, нэг ёсондоо тухайн хүнээс үнэртддэг гэж бүгдээрээ дуу нэгтэйгээр зөвшөөрлөө.
Атаархал гэдэг бол маш харьцангуй зүйл гэж би боддог. Чамаас үргэлж хэзээд илүү ухаантай, илүү залуухан, илүү халуухан, илүү хөөрхөн, илүү мэдлэг туршлагатай, илүү баян, илүү амжилттай нэгэн байсаар байх болно. Тэгээд яах вэ? Үргэлж атаархсаар байх уу? Энэ үнэхээр утгагүй зүйл, үүнийг л ойлгочих юм бол тэр хэрэггүй энергийг харин өөртөө хэрэгтэйгээр эргүүлэх боломжтой гэж бодож байна. 👇
Би илүү амжилттай яваа нэгнийг харахдаа энэ хүн юу хийсэн юм бол? Яаж өдий зэрэгт хүрсэн юм болоо гэж боддог, тэгээд тухайн хүний хийж байгаа зүйлс, юманд хандаж буй хандлага, амьдралын хэв маяг, дадал зуршлыг сонирхож эхэлдэг, улмаар суралцдаг. Энэ нь надад ашигтай шүү дээ яаж ч бодсон кк.
Нэг ийм хөгжилтэй пост уншиж байсан юм байна; БУСДЫН САЙН САЙХАН ЯВААГ ХАРААД САЙН ДУРААРАА ЗОВООД БАЙГААГ АТААРХАЛ гэнээ гэж. Бид нар энергийн хуулинд захирагдаж амьдардаг гэдэгт би итгэдэг, хүн юу тарина тэрийгээ л хураана гэдэг шиг, та өөрөөсөө юу гаргана буцаад түүнийгээ л авдаг.. 😉
Follow my instagram: 👉
https://instagram.com/sainaa_ider?igshid=YmMyMTA2M2Y=