Нээлттэй Сэлэнгэ

Нээлттэй Сэлэнгэ Мэдэх эрх зөрчигдвөл бүх эрх хөндөгдөнө.

МАРГААШ ОРОН ДАЯАР ГАШУУДАЛ ЗАРЛАНАМонголын Улсын Анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэр...
23/01/2025

МАРГААШ ОРОН ДАЯАР ГАШУУДАЛ ЗАРЛАНА

Монголын Улсын Анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07:00 цагаас 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Гашуудал зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Зарлиг гаргав.

Гашуудлын хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөж буулгах, Аймаг, Нийслэлийн Нутгийн Удирдлагын ордонд хөрөг зургийг байрлуулан П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.

Зарлигтай холбогдуулан Гашуудлын үеийн дэгийн тухай Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаар тогтоол гарсан бөгөөд 12:00 цагт улс орон даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиоллыг өгч, төрийн нийт албан хаагчид 1 минут зогсож хүндэтгэл үзүүлэх юм.

Энэ хугацаанд олон нийтийг хамарсан баяр ёслолын үйл ажиллагааг хориглосон байна.❗️

ЭМГЭНЭЛ ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ(1942-2025)  Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, ний...
23/01/2025

ЭМГЭНЭЛ

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ
(1942-2025)

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1942 оны 1 дүгээр сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлж, 1951-1960 онд Улаанбаатар хотын 8 болон 14 дүгээр дунд сургуульд суралцан, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж, 1975 онд техникийн ухааны дэд эрдэмтэн, 1999 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
П.Очирбат 1966 онд Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдын албыг хашиж байв.

Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 21-нээс есдүгээр сар хүртэл БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сарын 3-наас 1992 оны 2 дугаар сар хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992 оны 2 дугаар сарын 12-ноос Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээснээр 1997 оны 6 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм.

П.Очирбат 1999-2001 онд Техникийн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Экологи-тогтвортой хөгжлийн профессорын багийн тэргүүлэх профессор, 2004-2016 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, 2010 оноос Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессороор тус тус ажиллаж байв.

Тэрбээр Монгол Улсын ШУА-ын гишүүн, академич бөгөөд Монгол Улсын Техникийн их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Данкукийн их сургууль, Оросын Холбооны Улсын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Везляены их сургуулийн Хүндэт хуульч, Казахстан Улсын Л.Н.Гумилевын нэрэмжит Евразийн үндэсний их сургуулийн Хүндэт профессор, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн юм.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, профессор П.Очирбат нь Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон “Монгол Улсын эрдэс баялгийн хөгжлийн стратеги ба экологи”, “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс, уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть, “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” 4 боть тэргүүтэй геологи, уул уурхайн мэргэжлийн асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бие даасан болон хамтын томоохон бүтээлүүд, “Монгол Улсын Үндсэн хууль, хэрэгжилт, хяналт, судалгаа”, “Монголын Ардчиллын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг нийгэм-улс төрийн судалгаа, эрдэм шинжилгээний олон арван ном, товхимол, өгүүлэл, нийтлэл бичиж, уншигч түмний хүртээл болгожээ.

П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, засаглалыг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

П.Очирбатын эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж 1972 онд Алтан гадас одон, 2005 онд Монгол Улсын төрийн дээд шагнал "Чингис хаан" тэргүүн зэргийн одон, 2022 онд “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть хамтын бүтээлд нь Монгол Улсын Төрийн шагналыг тус тус хүртээсэн юм.

Тэрбээр ЗСБНХУ-ын хүндэт уурхайчин, Зөвлөлтийн “Уурхайчны алдар” I, II, III зэргийн одон, Эрчим хүчний хүндэт тэмдэг, Унгар Улсын хөдөлмөрийн гавьяаны одон, БНСУ-ын “Мү Гүн Хва” одон, АНУ-ын сайн дурынхны нийгэмлэгийн “Эрх чөлөөний бамбар” одон болон бусад шагналыг хүртжээ.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай дүр төрх, зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.

Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан Таны хувь нэмэр, үйл хэргийг Монголчууд бид үеийн үед хүндэтгэн дурсах болно.

У.ХҮРЭЛСҮХ,
Д.АМАРБАЯСГАЛАН,
Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Г.БАЯСГАЛАН,
Н.УЧРАЛ,
Б.САНЖСҮРЭН,
Г.ӨНӨРБАЯР,
Ж.ГОМБОЖАВ

27/12/2024

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд манай аймаг 20,0 сая ширхэг тарьц суулгац тарихаар гэрээ байгуулан “Тарьц, суулгац нийлүүлэгч аймаг” болох эрхэм зорилтыг дэвшүүлэн дүйцүүлэн болон бодитоор 17 сая орчим мод тарьж ургуулан амлалтын 84 хувийг бэлтгэл шатандаа хэрэгжүүлсэн байна.

🇲🇳Монгол Улсад Статистикийн байгууллага үүсэн, байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе👏👏👏
22/11/2024

🇲🇳Монгол Улсад Статистикийн байгууллага үүсэн, байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе👏👏👏

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарлаж, Улсын Их Хурлын чуулганаар "МОНГОЛ...
26/10/2024

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарлаж, Улсын Их Хурлын чуулганаар "МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ" батлагдсан.

Мөн Монгол Улсын ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР болон "ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ" хамтарсан Засгийн газрын гэрээнд “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхээр тусгагдсан.

Эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй орон зайн хүчин зүйлсийг шуурхай шийдвэрлэх, харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутаг, иргэний төлөөллийг оролцуулсан "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨВИЙН БҮСЭД Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгууд хамрах бөгөөд 307 мянган хүн амтай манай улсын газар тариалангийн голлох бүс нутаг, эдийн засаг бүрдүүлэлтийн гол бүс нутаг.

Бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь эрчимжсэн хөдөө аж ахуй болон аж үйлдвэрлэл юм.

“Шинэ стандарт” сэдэвт тус чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид оролцож нэгдсэн болон салбар хуралдааныг зохион байгууллаа.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД СОНГУУЛИЙН ИРЦ 19:00 ЦАГИЙН БАЙДЛААР 56.3 ХУВЬТАЙ БАЙНА.
11/10/2024

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД СОНГУУЛИЙН ИРЦ 19:00 ЦАГИЙН БАЙДЛААР 56.3 ХУВЬТАЙ БАЙНА.

11/10/2024

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД СОНГУУЛИЙН ИРЦ 11.30 МИНУТЫН БАЙДЛААР 18.5 ХУВЬТАЙ БАЙНА.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн "Зөөврийн битүүмжилсэн саналын ха...
10/10/2024

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн "Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар" авах санал хураалт өнөөдөр буюу 2024.10.10-ны 09.00 цагт эхэллээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 63 хэсгийн хороонд санал хураалтын ажиллагааг зохион байгуулна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 509 иргэн саналаа өгөхөөр Сонгуулийн хороонд хүсэлтээ өгч бүртгүүлсэн байна.
Зөөврийн хайрцгаар санал хураах ажиллагаа оройн 20.00 цагт өндөрлөнө.
.

17/08/2024

✅️ Сүхбаатар сум доторх төв замын асфальтан хучилтын ажил явагдаж байна

МЭНДЧИЛГЭЭ ТӨМӨР ЗАМААР ОВОГЛОСОН НИЙТ ГАН ЗАМЧИДДАА УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-ИЙН 75 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. Эх ...
01/08/2024

МЭНДЧИЛГЭЭ
ТӨМӨР ЗАМААР ОВОГЛОСОН НИЙТ ГАН ЗАМЧИДДАА УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-ИЙН 75 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулж буй үе үеийн төмөр замчид та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Нацагдоржийн ЛХАГВАДОРЖ

18/03/2024

Address

Selenge
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нээлттэй Сэлэнгэ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share