26/11/2025
🇲🇳Анхдугаар Үндсэн хуулиа баталж, даян дэлхийд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхт өдөр өнөөдөр билээ.
Өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаалан хайрлаж, эрх зүйт төр, бат түшигтэй улсыг бүтээх зориг, ухаан, эв нэгдлийн бахархалт түүхийг бид үргэлжлүүлэн бичих учиртай юм.
Эх оронч сэтгэл, эв эеийн үнэ цэн улам бэхжиж, Монгол Улсын хөгжил дэвшлийн зам мөр дардан байх болтугай.
Тусгаар тогтнолоо тунхагласан түүхт 101 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье! 🇲🇳✨