Toxic Trend

Toxic Trend Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Toxic Trend, Media/News Company, tsogttsetsii, Tsogttsetsiï.

Одсүрэнгийн НОМИНЧИМЭГ гишүүний өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуулийг эцэслэн баталчих боломж байсан ч хэлэлцүүлэ...
02/07/2026

Одсүрэнгийн НОМИНЧИМЭГ гишүүний өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуулийг эцэслэн баталчих боломж байсан ч хэлэлцүүлэг хоорондын өдөр 5 хоногоос дээш байх ёстой гэсэн шалтгаанаар намрын чуулган руу шидэж байна. Анхны чуулганаа удирдсан спикер С.Бямбацогт тун хариуцлагагүй ажиллалаа.
Харин О.Номинчимэг гишүүн хэлсэн шиг хэллээ. Браво О.Номинчимэг.
Хэчнээн ихээр гүтгүүлсэн ч Монголын хойч үеийнхээ төлөө хийсэн бүхэн түүхэнд үлдэнэ.

02/07/2026

Ө.Шижир: Монголын төр тамхичдын халаасны мөнгөнд багтах дээрээ тулаагүй шүү! Арай доромжлоод байгаа юм бишүү?

02/07/2026

О.АЛТАНГЭРЭЛ: Үр хүүхдээ тамхинаас хамгаалъя гэж хууль баталж болохоо больчихсон юм уу. О.Номинчимэг гишүүн рүү ямар их дайрцгаадаг юм‼️
Гадаадынхан гарын үсэг зурж байгаад, анхаарлын тэмдэг тавиад Ерөнхийлөгч, УИХ руу "Тамхины зах зээлийг хууль бус наймаанд бүү алдаарай" гэж хандсан байх юм. Даварч байгаа юм биш үү‼️
Бизнес хийж болно. Эрх зүйн орчинд нь нийцүүлээд ажил л даа

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг: Бараг 30 жил тамхины бизнесийг Казакстанаас базаж ирсэн. Хууль оруулах болохоор их хэм...
01/07/2026

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг: Бараг 30 жил тамхины бизнесийг Казакстанаас базаж ирсэн. Хууль оруулах болохоор их хэмжээний мөнгө лобби, хар PR-т зарцуулдаг. Дээр нь Солонгос бас нэмэгджээ

ЭЛЕКТРОН ТАМХИ ХОР БАГАТАЙ ГЭДЭГ НЬ ТӨӨРӨГДӨЛ📌ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг
01/07/2026

ЭЛЕКТРОН ТАМХИ ХОР БАГАТАЙ ГЭДЭГ НЬ ТӨӨРӨГДӨЛ

📌ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг

Тамхины хяналтын тухай хуулийг боловсронгуй болгож, хэрэгжилтийг сайжруулах нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд,...
30/06/2026

Тамхины хяналтын тухай хуулийг боловсронгуй болгож, хэрэгжилтийг сайжруулах нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд, залуучуудыг тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, эрүүл орчныг бүрдүүлэх чухал алхам юм.

💚 Эрүүл иргэн – Эрүүл гэр бүл – Эрүүл Монголын төлөө
🚭Тамхины хяналтын тухай хуулийг батлуулахыг дэмжицгээе!

#ТамхиныХяналтынТухайХууль #ЭрүүлМонгол #ТамхигүйИрээдүй #НийгмийнЭрүүлМэнд #ТамхиныЭсрэг

Биологийн ухааны доктор Д.Орхонсэлэнгэ: АНУ-д бүртгэгдсэн, уушгины хүнд хэлбэрийн, шинэ төрлийн EVALI өвчний шалтгааныг ...
30/06/2026

Биологийн ухааны доктор Д.Орхонсэлэнгэ: АНУ-д бүртгэгдсэн, уушгины хүнд хэлбэрийн, шинэ төрлийн EVALI өвчний шалтгааныг судлахад электрон тамхинаас үүдэлтэй гэж тогтоосон байдаг.

30/06/2026

ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү: Электрон тамхийг үйлдвэрлэгч хүмүүс нь "Хоргүй" гэж рекламдаж байсан. Одоо "Хортой" гэдэг нь батлагдчихлаа. Төр гэж байдаг бол үүнийг хуулиар зохицуулах хэрэгтэй

Тамхины хууль гацаах тактик буюу дижитал ул мөрУИХ-аар Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэ...
29/06/2026

Тамхины хууль гацаах тактик буюу дижитал ул мөр

УИХ-аар Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй зэрэгцээд цахим орчинд хууль санаачлагч гишүүдийг зохион байгуулалттайгаар харлуулах, хуулийн үзэл санааг гуйвуулах давалгаа эрчээ аваад байна.

Factcheck.mn сайт Шүгэлчин, Эсэргүүцэж байна, Үнэнг илчилье, Цахим сонин, Цахим мэдээ, Бид Монголчууд, Зуршлаа Өөрчилье Хөтөлбөр, Хор хөнөөлийг бууруулах хөтөлбөр, FactCheck Review Mongolia гэсэн пэйжүүдийг нягталж, шинжилгээ хийлээ.

Эдгээр пэйж нь 2026.06.14–20-ны хооронд ижил мессежийг ижил цаг хугацаанд төлбөртэй түгээгээд буй. Энэ нь УИХ-ын байнгын хороо, Ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байгаа үетэй давхцаж байна.

Төлбөртэй түгээж байгаа постууд нь өнгөц харахад олон улсын нэр хүндтэй томоохон байгууллагуудыг эш татсан, тоо баримттай, судалгаанд суурилсан мэт итгэл үнэмшил төрөхүйц, эсвэл айдаст автуулах шинж чанартай байна. Пэйжүүдийн давхардсан агуулгуудыг харвал:

Вэйп нь янжуураас 95% буюу 20 дахин бага хортой, татвар нэмбэл үнэ 3–4 дахин өснө, 100 тэрбумын хар зах зээл үүснэ, вэйпийн 15%-ийн зах зээлийг зориуд онилж байна, хуулийг гадаадын лобби хөдөлгөж байна гэжээ. Улмаар WHO, CDC, FDA, Cochrane, Их Британийн байгууллагууд, Health Canada-гийн логог нэг зурагт байршуулж, энэ бүх байгууллага вэйпийг дэмждэг мэт ойлголт төрүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, Х.Булгантуяа нарын эмэгтэй гишүүдийг “хууль ярих эрхгүй”, “гадаадын гар хөл” гэх байдлаар онилсон постууд нийтэлсэн байна. Пэйжүүдийн нэр нь мөн “Хөтөлбөр”, “FactCheck Review” гэх мэтээр итгэл төрүүлэхүйц үг, лого ашиглажээ.

Харин мэдээллүүдийг нягталбал төөрөгдүүлсэн, баримт дутуу, баталгаа, нотолгоогүй мэдээллүүд байна. Хамгийн гол агуулга нь насанд хүрсэн тамхичин бүрэн шилжихэд гарах харьцангуй эрсдэлийн нотолгоог хүүхэд, тамхи татдаггүй хүн, амт үнэр, татвар, сурталчилгаа, зах зээлийн зохицуулалтын бүх асуудлыг шийдэх цогц үндэслэл мэтээр ашиглаж байгааг төөрөгдүүлэх гол хэрэгсэл гэж үзэж болохоор байна.

Ийнхүү ижил агуулгаар, ижил хугацаанд төлбөртэй түгж байгаа мэдээллийн давлагаа нь сэтгэл хөдлөлдөө автан үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн постоос үүсээгүй. Харин аль нэгэн эрх ашгийн нөлөөгөөр, эсвэл тодорхой санхүүжилттэйгээр удирдан зохион байгуулж буй “Astroturfing” буюу олон нийтийн давалгааг зохиомлоор үүсгэдэг технологи гэж үзэж болохоор байна.

Үүнийг дараах байдлаар мөн Factcheck хийж, цахим орчинд тамгалагдаад байгаа ул мөрүүдийг шинжилсний үр дүнд тайлбарлаж байгааг дурдах хэрэгтэй.

Тамхины талаар цахим орчинд явуулж байгаа төлбөртэй мэдээллүүд ба пэйжүүд

Тамхины талаар гэдгийг хоёр агуулгаар ойлгож болно. Янжуур татуулах бодлого, цахилгаан тамхи нийгмийн дайн гэж үү, хүүхдийн төлөө нэрээр заль хийж байна гэхчлэн хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийг болон санаачлагч гишүүдийг шүүмжилсэн, харлуулсан ба электрон тамхи хор багатай гэсэн агуулгатай постуудыг төлбөртэй түгээж байна.

Илүү тодруулбал,

Улс төрийн гүтгэлэг ба харлуулалт

“Үнэнг илчилье”, “Шүгэлчин” зэрэг пэйжүүд хуулийн заалтыг огт ярихгүйгээр хууль санаачлагч О.Номинчимэг, хамт өргөн барьсан Х.Булгантуяа, Х.Баасанжаргал нарын эмэгтэй гишүүдийн зурагтай, “Дэлхийн тэрбумтны Монгол дахь гар хөлүүд”, “Үндсэн хууль зөрчиж засаг булаах оролдлого хийсэн том хулгайч нар” хэмээн гэх мэтээр хамааралгүй сэдвээр санаатайгаар харлуулан олон нийтэд үзэн ядалт төрүүлэх сэдлийг дэвэргэж байна.

Айдас төрүүлэх буюу далд зах зээлээр сүрдүүлэх

“Цахим сонин”, “Эсэргүүцэж байна” зэрэг хуудсууд нь О.Номинчимэг гишүүний зураг дээр “Democracy Dies in Darkness” гэсэн үг тавьж, “900,000 хүний хэрэглээг хориглож татвараар 4 дахин өсгөвөл… нийлүүлэлтийг хараар хийнэ… сардаа 100 тэрбумын тамхийг хууль бусаар зөөнө” гэх мэтээр иргэдийг болон төр засгийн түвшинд тамхины хууль бус зах зээл бий болох мэтээр айдас төрүүлэх аргыг ашиглаж байна.

Хуурамч FactCheck ба олон улсын нэр барих

Бүр илүү зальжин тактик ч орж ирж байна. FactCheck Review Mongolia гэх ердөө 242 дагагчтай хуурамч баримт шалгах хуудас нээж, “Зуршлаа Өөрчилнө Хөтөлбөр”, Бид Монголчууд пэйжүүдээр ДЭМБ, FDA, CDC, Их Британийн Эрүүл мэндийн яамны логог ашиглан “Вэйп бол янжуураас 95% хор багатай, татвар нь 10 дахин бага байх ёстой” гэх псевдо-судалгаа буюу шинжлэх ухааны судалгаа шиг харагддаг ч үнэндээ судалгааны үндсэн шаардлага хангаагүй, дүгнэлт нь найдвартай биш мэдээллүүдийг иргэдэд хүчээр тулгаж байна.

Тэд фэйсбүүкийн алгоритмоос зугтах ямар технологиудыг ашиглаж байна вэ?

Meta өөрийн Зар сурталчилгааны бодлоготой. Уг бодлогодоо уламжлалт тамхи болон вэйп, халаадаг тамхины сурталчилгааг БҮР МӨСӨН ХОРИГЛОДОГ.

Систем ийм зарыг илрүүлбэл шууд устгаж, пэйжийг хаах дүрэмтэй. Тийм ч учраас дээрх пэйжүүд үүнийг тойрч, зарын алгоритмыг хуурахдаа дараах нарийн аргуудыг ашиглаж байгааг нягтлав.

Текст дотор тусгай тэмдэгт хавчуулах

Постуудыг ажиглахад “Утаат я.нжуур т.амхины…”, “Номинчимэг т.амхины хяналтыг…” гэхчлэн үгийн дунд зориуд цэг тавьсан байна. Фэйсбүүкийн хяналтын робот “тамхи”, “янжуур” гэдэг түлхүүр үгийг шүүч чадна. Харин нэг үгийг дунд нь цэгтэй бичсэнээр тухайн үгийг бүрэн таньж чадахгүй өнгөрөөдөг учраас энэ аргыг хайлтад илрүүлэхгүй байхын тулд санаатайгаар ашигладаг гэсэн үг.

Зураг дээрх үсгийг таних системийг хуурах

Эсэргүүцэж байна гэсэн постерууд дээр ВЭЙП ХОР БАГА гэх мэт үгсийг том үсгээр бичихдээ доод талд нь өнгө уусгалттай, хар дэвсгэр тавих, үсгийн фонтыг робот уншихад төвөгтэй хэлбэрээр сунгаж дизайн хийжээ. Энэ нь зургийн доторх үсэг, тэмдэгтийг таних Optical Character Recognition(OCR) алгоритмын нарийвчлалыг бууруулдаг энэхүү аргыг ихээр ашиглаж буй ажээ.

Бизнесийн зорилгоо далдлах буюу үзэл бодлын мэтгэлцээнээр халхлах

Фэйсбүүк тамхи худалдах, үнэ хаяг тавихыг шууд хаадаг ч нийгмийн мэтгэлцээн, хуулийн шүүмжлэлд үг хэлэх эрх чөлөөний хүрээнд уян хатан ханддаг. Үүнийг ашиглан “Манай вэйпийг ав” гэж хэзээ ч бичихгүй, харин “Хууль батлагдвал хомсдол үүснэ, вэйпний татвар бага байх ёстой” гэсэн үзэл санааг сэтгүүл зүйн мэдээ мэтээр бичсэн постуудыг түгээж байна.

Төлбөртэй гэдгээ яаж нууж, олон сая хүнд хүрч байна вэ?

Эдгээр постуудын миний, таны фэйсбүүк хуудаст Ad буюу төлбөртэй постоор гарч ирж байгааг та анзаарсан уу? Харин пост руу дараад орохоор Ad гэсэн сурталчигаа нь харагдахгүй. Төлбөртэй постуудыг идэвхтэй түгээж байгаа уг пэйжүүдийн Зар сурталчилгааны сан буюу Ad Library-д орж үзэхээр мөн л мэдээлэл нь ил тод байхгүй тохиолдлууд гарна. Нэг ёсондоо тархи угаалтыг маш цэвэрхнээр хийж байгаа гэсэн үг. Үүний цаана ямар технологи ашиглаж байгааг нягталбал:

News & Media Website нэрээр халхавчлах

Сөрөг мэдээлэл цацаж буй пэйжүүд өөрсдийгөө “Мэдээллийн сайт” буюу News & Media ангиллаар голдуу нээсэн байна. Фэйсбүүк улс төрийн заруудыг Ad Library буюу сурталчилгааны санд 7 жил хадгалдаг хатуу дүрэмтэй. Харин хэвлэл мэдээллийн сайтуудын мэдээллийг “Мэдээ түгээж байна” гэж үзээд дээрх сурталчилгааны сангаас хасдаг ажээ. Ингэснээр төлбөр төлж түгээсэн тухай мэдээлэл ил харгдахгүй болдог гэсэн үг.

Мөн “Энтертайнмент/Бизнес” гэсэн ангиллыг ашигладаг байна. Ийм пэйжүүдэд зарууд нь идэвхгүй болсон даруйдаа эсвэл зарын хугацаа дуусмагц Ad Library-аас устдаг. Эдгээр нь санхүүжилтийг хянах боломжийг хязгаарлах, ил тод харагдуулахаас зайлсхийх нэг арга юм.

Үнэн, худал нь үл мэдэгдэх олон сая үзэлт

“Бид Монголчууд” гэх ганцхан пэйжийн вэйпийг дэмжсэн сүүлийн 14 рийлийг сошиал орчинд нийт 3.2 сая гаруй үзсэн байна.

Дижитал маркетингийн дэлхийн жишиг датаг нэгтгэдэг WordStream болон Hootsuite агентлагуудын албан ёсны тайланд фэйсбүүкийн нэг видео үзэлтийн дэлхийн дундаж үнэ 1-5 цент буюу 35-175 төгрөг байдгийг тэмдэглэжээ. Монголын хувьд хямд бүс нутагт тооцогддог тул 15-30 төгрөгт хэлбэлздэг ба энэ нь зах зээлийн том, жижгээс хамаардаг буюу нийт үзэх боломжтой хэрэглэгчийн багтаамжаар дундажлагдаж гардаг гэнэ.

Дээр дурдсанчлан 14 рийлийн нийт үзэлт 3.2 сая боловч үүнийг түгээж буй “Бид Монголчууд” пэйж нь ердөө 299 дагагчтай тул органикаар тийм их хэмжээний хүн үзсэн байх магадлал туйлын бага. Яг хэдэн доллар зарцуулж ийм их хүнд үзүүлснийг тодорхой хэлэх боломжгүй ч багагүй мөнгө төлж байж 3.2 сая хүнд хүргэх боломжтой. Эсвэл “Click Farms” буюу автомат бот ферм ашиглаж, үзэлтийн тоог зориудаар өсгөн, хуурамч давалгаа үүсгэсэн байх мөн боломжтой.

Нэгтгэвэл

Тамхины хяналтын тухай хуулийн төслийг гацаахын тулд сошиал орчинд хуурамч пэйжүүд олон улсын байгууллагуудын логог ашиглан вэйпийг хор багатай мэтээр харуулсан төлбөртэй мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгааг ийнхүү нягталлаа. Энэхүү кампанит ажил нь хууль санаачлагч эмэгтэй гишүүдийг зориудаар харлуулах, татварын нэмэгдлээс үүдэлтэй далд зах зээл гэх айдас төрүүлэх тактикийг зэрэг ашиглаж “Astroturfing” буюу зохиомол давалгаа үүсгэж байна. Түүнчлэн тэд Мета-гийн хориглосон зарын бодлогыг зөрчихгүйн тулд нэг үгийн үсэг хооронд цэг тавих зэрэг тусгай тэмдэгт хавчуулах, зургийн текстийг хувиргах, пэйжээ хэвлэл мэдээллийн ангилалд бүртгүүлж санхүүжилтээ нуух зэрэг нарийн технологиудыг ашиглаж байгааг анхааруулж байна.

Одоо цагт, ялангуяа сошиал сувгаар мэдээлэл авахдаа дээрх арга, технологиудыг мэдэж байх нь мэдээлэлтэй харилцах суурь боловсролын нэг хэсэг бөгөөд залуусын заавал эзэмших чадвар гэдгийг төгсгөлд нь дахин нэг сануулъя.

Эх сурвалж: https://factcheck.mn/post/10233

Энэ талаар нягталсан бусад мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү.

https://factcheck.mn/post/10161
https://factcheck.mn/post/10143
https://factcheck.mn/post/10070
https://factcheck.mn/post/10054

Address

Tsogttsetsii
Tsogttsetsiï

Telephone

+97690001159

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Toxic Trend posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share