Nutag.mn

Nutag.mn www.Nutag.mn Монголын 21 аймаг 9 дүүргийн мэдээллийн вэб сайт?

ТӨСӨВ=МӨНГӨ=ХҮНИЙ ЭРХ Улс орны эдийн засаг ямар ч түвшинд байсан гэсэн иргэдийнхээ эрхийг “наад захын түвшинд” хангах үү...
09/08/2025

ТӨСӨВ=МӨНГӨ=ХҮНИЙ ЭРХ

Улс орны эдийн засаг ямар ч түвшинд байсан гэсэн иргэдийнхээ эрхийг “наад захын түвшинд” хангах үүрэгтэй. Хүний эрх наад захын түвшинд хангагдсанаар амьжиргааны зохих түвшинд амьдрах эрх баталгаажих бөгөөд энэ нь эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, орон байраар хангагдах эрхүүдтэй нягт уялдаатай байдаг. Хэрэв засгийн газар ард
иргэдийнхээ эрхийг наад захын түвшинд хэрэгжүүлж чадахгүй бол Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пактаар хүлээн зөвшөөрсөн үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн үг.

09/08/2025
06/08/2025

Г.Занданшатар: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй http://www.bolod.mn/News/264210.html

"Нийгмийн даатгалын шимтгэл чинь татвар болж хувирчихаад байна. Ажилтны ирээдүйн баталгааг хангах бус үлдсэн 70 хувийг т...
05/08/2025

"Нийгмийн даатгалын шимтгэл чинь татвар болж хувирчихаад байна. Ажилтны ирээдүйн баталгааг хангах бус үлдсэн 70 хувийг тэжээх татаас болчихоод байна. Энэ тогтолцоог өөрчлөх ёстой"

СЭЗИС-ийн профессор С.Бямбахорлоо.

Erdenetkhot.mn: ЗӨВЛӨМЖ, СЭРЭМЖЛҮҮЛЭГОйрын өдрүүдэд суурьшлын бүс рүү хүрэн баавгай орж ирэх тохиолдол гарч буй тул иргэ...
05/08/2025

Erdenetkhot.mn: ЗӨВЛӨМЖ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Ойрын өдрүүдэд суурьшлын бүс рүү хүрэн баавгай орж ирэх тохиолдол гарч буй тул иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж ой хээрээр аюулгүй байдлаа хангаж зорчино уу.
🌲Баавгай нь хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд багийн Засаг дарга, Байгаль орчин хяналтын тасагт хандах;
🌲Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх;
🌲Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;
Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах;
🌲Машин, мотоцикль, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
🌲Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
🌲Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгай хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;
🌲Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор батлагдсан "Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-ээр Хүрэн баавгай нь 12.450.000 төгрөгийн үнэлгээтэй тул зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай болон Амьтны тухай хуульд заасны дагуу 24.900.000 төгрөг төлөх заалттайг анхаарна уу‼

Б.Дэлгэрсайхан засгийн бодлогыг сөрж, Монгол улс өдөрт 3-4 сая доллар алдаж байна гэв үү? Монгол Улсын Ерөнхий сайд Г.За...
05/08/2025

Б.Дэлгэрсайхан засгийн бодлогыг сөрж, Монгол улс өдөрт 3-4 сая доллар алдаж байна гэв үү?

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар унаад буй эдийн засгийг босгох, албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэх мэт тодорхой үндсэн зүйл дээр тулгуурлан ажиллана гэдгээ мэдэгдэж байв. Гэвч түүний танхимд нэгдмэл бодлого байхгүй, ЕС-ийн бодлогыг сөрж байгаа ганц хоёр хүн байж магадгүй дүр зураг сүүлийн өдрүүдэд тодров. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүн, тэр тусмаа нүүрсний экспортоос бид төсвөө голчлон бүрдүүлдэг улсын эзэд. Гэтэл Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Мандах сумын Засаг дарга н.Шижир нар шийдвэр гарган, Замын-Үүд болон Ханги Мандал боомтоор экспорт хийдэг уурхайнуудын шороон замын тээврийг зогсоогоод 2 гаран сар болжээ. Дөнгөж өнгөрсөн амралтын өдрүүдээр л Нэгүүн.Мн сайт энэ талаар анх мэдээлэв. Бодит байдлаас харахад уртын тээврийг зогсоож хаасан нь орон нутгийн дарга нараас бяраас давж харагдаад байна. Бүтэн хоёр сарын дотор хамаг орлогоо алдсан уурхайнууд ганц үг ганхийхгүй байна гэдэг бол асар их айдастай байна гэсэн үг. Ялангуяа Хангимандал боомтоор нүүрс экспортолдог 5 нүүрсний уурхай чив чимээгүй өдийг хүрчээ. Зөвхөн нүүрс ч бус тус боомтоор жонш тэргүүтэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 90% нь хасагджээ. Зөвхөн Б.Дэлгэрсайхан сайдын компаниас вагон авч чадсан уурхайнууд түүний автортой төмөр зам дээр цөөхөн тоогоор экспорт хийж байгаа аж. Ийнхүү эдийн засгийн асар хүнд үед муу дээр муу муухай дээр улцан гэгчээр зөвхөн Хангийн боомтоор Монгол улс өдөрт 3-4 сая долларын экспорт алдсаар байгаа тухай эх сурвалж мэдээлжээ. Өнгөрсөн 2 сарын хугацаанд 200 орчим сая долларын экспорт Дорноговь аймгийн дарга нарын шийдвэрээр үгүй болжээ. Хангийн Төмөр замын эзний захиалгаар энэ ажил хийгдсэн бөгөөд зөвхөн төмөр замаар тээврээ хий, үгүй бол тэг зогс гэсэн хатуу нөхцөл тавьсан сураг чих дэлсэж байна. Энэхүү шийдвэрийн ард ганц л хүн байх боломжтой гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.

Уг нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд бүх анхаарлаа чиглүүл гэдэг Засгийн газрын бодлого гарсан. Тэргүүн шадар сайд Эрдэнэ таван толгой дээр очиж хатуухан донгодсон. Ерөөсөө нүүрсний экспортоос төсвийн гол орлогоо бүрдүүлдэг улсын хувьд нүүрсээ автозамаар ч, төмөр замаараа ч тээвэрлэж байж сая боломжийн орлоготой байх учиртай. Ялангуяа энэ цаг үед. Төмөр замын нүүрс тээврийг дэмжих нэрээр ийнхүү олон хүний амьдрал ахуйг унагааж, эдийн засагт чамгүй хохирол учруулж, Занданшатарын засагт засаж болохгүй оноо алдах шалтгаан бүхий ямар нэгэн “том” бодлого дорнын говьд яваад байгаа юм биш биз.

Хэрвээ Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан шууд бусаар чимээгүйхэн дэмжиж байгаа гэх мэдээлэл үнэн бол үүний цаана Засгийн газар, Г.Занданшатарын бодлогыг сөрж байна гэж гарцаагүй дүгнэж болохоор. Тун удахгүй МАН-ын Их хурал болно. Үүгээр намын дотоод бүлэг фракцууд эрх ашгаа уралдуулна. Одоо ч далд тулаан эхэлчихсэн байна. Засгийн толгойд наяад оны төлөөллүүд сууж байсан бол өдгөө далаад оны төлөөлөл гарч ирсэн. Харин айсуй Их хурлаар засгийн бодлого сөрж байгаа Б.Дэлгэрсайхан зэрэг жараад онынхны амбици Занданшатарын засагт халтай байж болох уу. Ахиулж харвал Г.Занданшатарын танхимд өөрийнх нь бодлогын эсрэг яваад зогсохгүй, улс орныхоо эдийн засгийг улам сөхрүүлэх, иргэдийнхээ амьжиргаанд илтэд заналхийлсан бодлого явуулдаг сайд байвал яах юм бол. Суудал нь чамлагдсан олигархууд эргэж эзнээ ноцдог нь гэм биш зан. Ерөнхий сайд хэн нэгний албан тушаалыг багадуулсан юм биш биз!!

Ингэхэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням яагаад таг чимээгүй сууна вэ. Стратегийн гол салбарын сайд байж энэ мэт асуудалд анхаарал хандуулахгүй байгаа нь бас л хардлага төрүүлэм.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТСоёл, спорт, аялал жуулчлал, залу...
05/08/2025

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын орон нутаг дахь анхны томилолт Мянганы суут хүн - Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхэллээ.

🔹Монгол Улсын Засгийн газраас 2023–2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудыг Зүүн бүс буюу түүхэн аялал жуулчлалын бүс хэмээн тодорхойлсон. Энэ хүрээнд Хэнтий аймгийн байгаль, түүх, соёлд тулгуурласан эко болон түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, орон нутгийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжиж байна.

📌Томилолтын үеэр аймаг, сумдын болон салбарын байгууллагуудын удирдлагууд сайдыг хүлээн авч, хариуцсан байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй болон төлөвлөж буй төсөл, бүтээн байгуулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа. Зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, яамны зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, бодлогын түвшинд зохицуулалт хийх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр боллоо.

05/08/2025
05/08/2025

Address

Ulaanbaatar

Website

http://bayanzurkh.nutag.mn/, http://shd.nutag.mn/, http://tuv.nutag.mn/, http://chingeltei.nutag.m

Alerts

Be the first to know and let us send you an email when Nutag.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Nutag.mn:

Share