KIDO Eat Play Learn

KIDO Eat Play Learn Хамгийн чухлыг хамгийн түрүүнд

16/11/2022

Сайн эхнэр гэж хэнийг хэлэх вэ?
Яг үнэндээ мөнгө их олдог эхнэрт л эрчүүд дуртай юм байна лээшд

Намайг энэ хорвоогоос явах үед чиний нулимс урсах болно, гэхдээ би түүнийг чинь мэдэж чадахгүй, тиймээс өнөөдөр миний тө...
16/11/2022

Намайг энэ хорвоогоос явах үед чиний нулимс урсах болно, гэхдээ би түүнийг чинь мэдэж чадахгүй, тиймээс өнөөдөр миний төлөө байгаач.

Чи миний бүхий л алдааг мартах байх, гэхдээ би уучилсан гэдгийг чинь мэдэж чадахгүй, тиймээс одоо намайг уучлаач.

Надруу цэцэг илгээсэн ч би харж чадахгүй, тиймээс одоо надад цэцэг өгөөч. Намайг магтсан сайхан үгс хэлэх боловч би түүнийг чинь сонсож чадахгүй, тиймээс одоо намайг магтаач.

Чи намайг санах болно, гэхдээ намайг санаж байгааг чинь би мэдэрч чадахгүй. Тиймээс одоо надад илүү их цагийг зориулаач.

Хайртай бол хайртайгаа, талархаж явдаг бол талархаж байгаагаа, уучилсан бол уучилсан гэдгийг хойш тавилгүй хэлж байгаарай. Эрүүл, хөгшин, залуу байхаас үл хамааран танд, түүнд маргааш гэдэг өдөр хэнд ч амлагдаагүй.

Боломж байгаа дээр нь хайрла

Сэтгэлзүйч Наранбаатар

🤱Саяхан төрсөн найздаа юу бэлэглэх вэ?Дуртай зүйлээ хийх ⏰💃ЦАГИЙГ бэлэглээрэй. ☝️Үнэндээ тэд маань их ядардаг. Шөнө нойр...
15/11/2022

🤱Саяхан төрсөн найздаа юу бэлэглэх вэ?
Дуртай зүйлээ хийх ⏰💃ЦАГИЙГ бэлэглээрэй.
☝️Үнэндээ тэд маань их ядардаг. Шөнө нойртой нойргүй хононо. Өглөө бусдынхаа адилаар босно. Хүүхдээ хөхүүлнэ, хуурайлна, бор хоолонд орсон бол хооллоно... тэгээд үргэлжилнэ. Мэдээж хүүхэд маань унтана аа. За ашгүй унтсан дээр нь гээд зөндөө ажил амжуулах гээд босно оо. Эхлээд энийгээ гялс цэвэрлээд, тэрийгээ гялс хураагаад, өө бас гялс хоол тавиад... за дууслаа, одоо л өөртөө цаг гаргая, нөгөө бодсон юмнуудаа хийе - ном уншъя, сайхан нуруугаа амраая, нөгөө онлайн сургалтаа явуулчихъя гэж бодоод л бостол жижигхэн маамаа нь сэрнэ ээ. За ингээд л дахиад л бүгд эхнээсээ ундарна даа.

👉Хэрвээ таны ойр дотны хүн саяхан төрсөн бол, жаахан хүүхэдтэйгээ гэртээ байдаг бол зорьж хааяа нэг очихдоо түүндээ дуртай зүйлээ хийж, дураараа жаргах ЦАГ ХУГАЦААГ бэлэглээрэй. Үүнд:
👍Хоолны зүйлсийг нь урьдчилаад бэлдээд өгөх. Гурил зуурч хэрчээд хөлдөөх, хоолны махыг нь жижиглэж хэрчээд хөлдөөх, лууван, манжин бусад ногоог нь мөн хэрчээд жижиглээд өгөөрэй. Хичнээн амар байдаг гээч бүх юм нь бэлэн байх. Найз чинь өмнө нь хоолоо багадаа 40 минут ихдээ цаг гаруй хийдэг байсан бол таны бэлдээд өгсөн зүйлсээр хоолыг хормын дотор өөрөө огт ядрахгүйгээр хийчихнэ. Зөндөө их чөлөөт цагтай болж дээрээс нь хүүхэд, гэр гээд ядарч байгаа найзыгаа мөн ч их ажлаас хөнгөвчилнө дөө.
👍Найз дээрээ 2,3-аараа ирж байгаа бол бас хэрвээ найзынх нь хэрэглэдэг бол хамтдаа өдөржин буу халангаа сайхан боорцог хайраад өгсөн ч болно. Жин барьдаг бол духовконд амархаан болдог овъёос, бүхэл үрийн жигнэмэг ч хийгээд бэлдээд өгч болно. Найз нь хийсэн печенийг нь идэх бүртээ найзуудынхаа сэтгэлийг мэдэрнэ дээ.
👍Гэрт байгаа хүмүүст гаднаас авъя гэвч гарч чадахгүй асуудал бий. Хаанаас юу авах хэрэгтэй байгаа, найз нь яваад аваад ирье, хайгаад өгье гээд бас нэг хэлээд үзээрэй. Үнэхээр баярлана даа.

Нэмж хэлэхэд юу ч хамаагүй тэдэнтэйгээ ярьж байгаарай🤙Аль болох харилцаатай байгаарай. Хүн хүнээр л дутдаг юм шүү. Ялангуяа гэртээ суугаа жаахнуудтай найзууд нь 😍

Админ KIDO Eat Play Learn
2022.11.15

Address

14
Ulaanbaatar
14200

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when KIDO Eat Play Learn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share