Mining Insight Magazine

Mining Insight Magazine MSight provides comprehensive analysis on Mongolian Mining Sector and it's broader community. MSight

Эрхэм уншигч, харилцагч, хамтран ажилладаг Та бүхэндээ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үнд...
09/07/2026

Эрхэм уншигч, харилцагч, хамтран ажилладаг Та бүхэндээ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.

Дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай

Нүүрсний экспортын биет хэмжээ 56%-иар өсжээ--------------------------Монгол Улс 2026 оны эхний зургаан сард 59 сая тонн...
08/07/2026

Нүүрсний экспортын биет хэмжээ 56%-иар өсжээ
--------------------------
Монгол Улс 2026 оны эхний зургаан сард 59 сая тонн нүүрсийг 4 тэрбум ам.доллароор экспортолсон байна. Нүүрсний экспортын тонн тутмын дундаж үнэ 67.8 ам.доллар болжээ.

2026 оны эхний хагаст экспортолсон нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 56 хувиар буюу 21 сая тонн, мөн орлогын хэмжээ 51 хувиар буюу 1.4 тэрбум ам.доллароор тус тус өссөн байна.

Харин тонн тутмын дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 гаруй ам.доллароор буурсан байна.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D), ШУТИС-ийн Хүндэт доктор, Уул уурхайн...
07/07/2026

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D), ШУТИС-ийн Хүндэт доктор, Уул уурхайн салбарын Зөвлөх инженер Гэлэнгийн Ёндонд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Тэрээр, 2020-2022 онд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж, энэ хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд нэн чухал ач холбогдолтой анхдагч хуулиудыг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан нь салбарын тогтвортой хөгжлийн бодлого, цаашдын зорилго, зорилтыг хангахад чухал алхам болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсга....

The Board of the Mongolian National Mining Association (MNMA) convened today (July 6, 2026). At the meeting, MNMA Board ...
06/07/2026

The Board of the Mongolian National Mining Association (MNMA) convened today (July 6, 2026). At the meeting, MNMA Board Chairman G. Battsengel stepped down at his own request, and Board member Z. Gan-Ochir was elected as the new Chairman of the Board.

Z. Gan-Ochir currently serves as Managing Director and CEO of Azzuro Resources PLC, a company engaged in copper, lithium and nickel exploration in Mongolia.

More👉

The Board of the Mongolian National Mining Association (MNMA) convened today (July 6, 2026). At the meeting, MNMA Board Chairman G. Battsengel stepped down at his own request, and Board member Z. Gan-Ochir was elected as the new Chairman of the Board. In addition, Z. Gan-Ochir will serve as Acting

Z. Gan-Ochir Elected Chairman of the Mongolian National Mining AssociationThe Board of the Mongolian National Mining Ass...
06/07/2026

Z. Gan-Ochir Elected Chairman of the Mongolian National Mining Association
The Board of the Mongolian National Mining Association (MNMA) convened today (July 6, 2026). At the meeting, MNMA Board Chairman G. Battsengel stepped down at his own request, and Board member Z. Gan-Ochir was elected as the new Chairman of the Board. In addition, Z. Gan-Ochir will serve as Acting Chief Executive Officer of the MNMA until further notice.

Z. Gan-Ochir currently serves as Managing Director and CEO of Azzuro Resources PLC, a company engaged in copper, lithium and nickel exploration in Mongolia.

He holds a degree in Mining Engineering from both the Haileybury School of Mines in Canada and the Mongolian University of Science and Technology, and a Master's degree in Finance from New York University, Stern School of Business. He is a mining engineer and finance professional.

Gan-Ochir began his career as a mine surveyor at Canada's Nanisivik underground zinc mine and has since held technical and senior management positions at both domestic and international mining companies, including Asia Gold, Khukh Tengeriin Minerals and Aspire Mining. He also previously served as a member of the Board of Directors of Oyu Tolgoi LLC, representing Erdenes Oyu Tolgoi LLC

З.Ган-Очир МУУҮА-ын Зөвлөлийн дарга боллоо. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн хурлаар Зөвлөлийн дарга ...
06/07/2026

З.Ган-Очир МУУҮА-ын Зөвлөлийн дарга боллоо. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн хурлаар Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Зөвлөлийн гишүүн З.Ган-Очир Зөвлөлийн даргаар сонгогджээ. Үүнээс гадна Зөвлөлийн дарга З.Ган-Очир нь МУУҮА-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэх юм.
З.Ган-Очир нь одоо Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд зэс, лити, никелийн чиглэлээр хайгуул явуулдаг Azzuro Resources компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрбээр Канадын "Хэйлибюри" коллежийн Уул уурхайн сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр, Нью-Йоркийн Их сургуулийг санхүүгийн магистр зэргээр төгссөн, уул уурхайн инженер, санхүүч мэргэжилтэй юм.

https://mininginsight.mn/index.php?newsid=1607

06/07/2026

МАК компани 1.5 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэртэй болно
----------------------------
"Монголын Алт (МАК)" ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир "Хөөтийн цахилгаан станц" төслийн шав тавих ёслолын үеэр тус станцын давуу тал, энэхүү төсөл компанийн бусад үйл ажиллагаатай хэрхэн уялдах болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

✅Нүүрсхүчлийн хийг бага ялгаруулах чиглэлийг бид эрхэмлэж нүүрсхүчлийн хийг бууруулах, хорт хийг зуухандаа шатаах хамгийн шилдэг технологийг цахилгаан станцад туссан.

✅300 МВт-ын цахилгаан станцын төсөлд 75 жилийн түүхтэй Харбин олон улсын корпорац зураг төсөл гаргах, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд хамтран ажиллаж байна.

✅1.5 сая тонн хүчин чадал бүхий нүүрс баяжуулах үйлдвэр 1-2 сарын дараа ашиглалтад орох гэж байна. Тэндээс гарах завсрын бүтээгдэхүүнээр эрчим хүч үйлдвэрлэнэ.

✅Цахилгаан станцаас гарах үнсний 99 хувийг цементийнхээ үйлдвэрт ашиглана.

Монголын Алт МАК

06/07/2026

МАК компани 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төслийг эхлүүллээ
-------------------------------------
"Монголын Алт (МАК)" ХХК Дундговь аймгийн Баянжаргалан суманд 300 МВт-ын хүчин чадал бүхий "Хөөтийн цахилгаан станц" төслийн шав тавих ёслолыг (2026.07.03) зохион байгууллаа. Энэхүү төслийг БНХАУ-ын Харбин Электрик компанитай хамтран хэрэгжүүлэх юм.

Уг бүтээн байгуулалт зэс-молидбенийн "Цагаан суварга" төслийн эрчим хүчний 38 хувийг хангаж, үлдсэн 62 хувийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Нэг жилд 2.2 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх тус станцын I блок 2028 оны 12 дугаар сард, II блок 2029 оны эхний улиралд ашиглалтад орно.

Хөөтийн цахилгаан станц Европын Холбооны PM тоосонцор 10 мг/м3, NOx 150/м3, SO2 200 мг/м3 шаардлага хангасан буюу Монгол Улсад мөрдөгддөг стандартын хэмжээнээс 2-5 дахин өндөр стандартыг нэвтрүүлэхээр болжээ.
Монголын Алт МАК

Нүүрс-пиролизын үйлдвэр нь нүүрсийг дулааны аргаар жигнэж боловсруулж хорт болон дэгдэмхий бодисыг ялгаж хагас кокс түлш...
06/07/2026

Нүүрс-пиролизын үйлдвэр нь нүүрсийг дулааны аргаар жигнэж боловсруулж хорт болон дэгдэмхий бодисыг ялгаж хагас кокс түлш болон нүүрс-химийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологид суурилсан байна.

Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төсөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал танилцсан (2026.07.04) байна. Уг ....

Баялгийн сангийн орлогыг хэрхэн төвлөрүүлэх нь зөв бэ?✅Шийдэл нь орлогын эх үүсвэрийг шууд төвлөрүүлэх✅Энэ нь зөвхөн сан...
03/07/2026

Баялгийн сангийн орлогыг хэрхэн төвлөрүүлэх нь зөв бэ?

✅Шийдэл нь орлогын эх үүсвэрийг шууд төвлөрүүлэх
✅Энэ нь зөвхөн сангийн асуудал биш
✅Шууд төвлөрүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?

✅Шийдэл
- АМНАТ-ын орлогыг 100 хувь Хуримтлалын санд, стратегийн ашигт малтмалтай холбоотой тусгай АМНАТ болон тусгай төлбөрийг Ирээдүйн өв санд шууд төвлөрүүлж, Баялгийн санг төсвийн богино хугацааны шийдвэрээс ангид ажиллуулах нь олон улсын сайн жишиг бөгөөд Монгол Улсад илүү тогтвортой, илүү шударга тогтолцоог бүрдүүлэх нөхцөл юм.

Address

11-04, Express Tower, Peace Ave-4, 1st Khoroo, Chingeltei District
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677104334

Alerts

Be the first to know and let us send you an email when Mining Insight Magazine posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mining Insight Magazine:

Share