30/08/2026
МУГЖ Т.БАЯСГАЛАН: УРД ХӨРШӨӨС ТЭЭЖ ИРСЭН БОДОЛ
---------------------------------
Аагим халуун Бээжинд буусан даруйдаа нэг бодол өөрийн эрхгүй төрөв. Бид ямар сайхан эх оронтой хүмүүс вэ. Амьсгалах агаар, уух ус, уул тал, мал сүрэг, ан амьтан, газрын хэвлий дэх баялаг гээд байгаль дэлхий бидэнд харамгүй ихийг өгчээ. Харин бид өөрсдийн гараар юу бүтээж байна вэ? Байгалийн баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгож чадаж байна уу? “Монголд үйлдвэрлэв” гэсэн бүтээгдэхүүнээ хэр ихийг дэлхийн зах зээлд гаргаж чадаж байгаа билээ? гэх мэт
Энэ удаагийн явалтаар барилгын материал, тэр дундаа плита, байгалийн чулууны үйлдвэрлэлтэй танилцахаар хэд хэдэн үйлдвэр, үйлдвэрлэлийн бүсээр явлаа.
Өглөө нар мандахтай зэрэгцэн үйлдвэрүүд хөдөлгөөнд орж, үдшийн бүрий хүртэл хүн бүр борви бохисхийлгүй хөдөлмөрлөх юм. Түүхий эд орж ирнэ, машин механизм тасралтгүй ажиллана, бэлэн бүтээгдэхүүн гарч, дараагийн зах зээл рүү ачигдана.
Урд хөршид цаг нартай уралдан явсан хэдэн өдөр надад олон л зүйл бодууллаа. Хамгийн чухал нь бидэнд баялаг дутаагүй, боломж дутаагүй. Гагцхүү баялгаа бүтээгдэхүүн, боломжоо үйлдвэрлэл болгох хэрэгтэй байна.
Хэдүүлээ эрт босч, хүн бүр өөрт оногдсон ажлаа чин сэтгэлээсээ хийж, бүтээмж өндөр амьдарвал тэгээд болчихно доо 🙂
Гэхдээ л үйлдвэрлэгч оронд “атаархаж” явснаа нуух юун. Өөрсдөө үйлдвэрлэдэг бол тээврийн зардал, цаг хугацаа гээд мөн ч их хэмнэлт гарна даа.
Хорвоо дэлхий уужим, хийх ажил даанч их байнаа.