Saturn writing

Saturn writing enjoy yourself...

05/12/2026

Ш.Гүрбазар "Хоршоо Дэрэм"

🐷Twelve voices shouting in anger, and they were all alike. No question, now, what had happened to the faces of the pigs....
05/09/2026

🐷Twelve voices shouting in anger, and they were all alike. No question, now, what had happened to the faces of the pigs. The creatures outside looked from pig to man, and from man to pig, and from pig to man again: but already it was impossible to say which was which.

🐽Арван хоёр хоолой зэрэг дуу хадаан, бие биеэсээ давах гэж өөр өөрсдийнхөөрөө бахирна. Одоо гахайнуудын юу чухам өөрчлөгдсөн нь асуултгүй харагдаж байв. Гайхаж ангайсан амьтад гахайнаас хүн рүү, хүнээс гахай руу, тэгснээ сүүлдээ хэн ч байсан хамаагүй, нүүрнээс нүүр лүү харц шилжүүлсээр байсан ч хэн нь хэн бэ гэдэг нь ялгагдахаас нэгэнт өнгөрсөн байлаа.

https://borgotsoi.coo.mn/117121/amtny-fyerm.html

"I'll say so", said Mrs. Brogan. "She bought her husband. He might be miserable as a starving dog now- he couldn't show ...
04/24/2026

"I'll say so", said Mrs. Brogan. "She bought her husband. He might be miserable as a starving dog now- he couldn't show it!"
I suffered my handkerchief into my mount. I knew, now...
I went home alone, on foot. I bought my husband. I bought my husband!... So this was the mystery........

"Айрин чинь үндсэндээ нөхрөө худалдаж авсан юм шүү дээ. Хэнри одоо өлбөрч үхэх гэж байгаа нохой шиг л зовлонгоо эдэлж байгаа байх. Даанч дэлгээд харуулж чадахгүй л дээ" гэж хатагтай Броган нэмэрлэх нь тэр...
Би атгаж явсан алчуураа амандаа чихлээ. Би одоо л учрыг нь ойлголоо... Тэгээд ганцаараа гэр лүү гээ алхав. Би нөхрөө худалдаж авсан... Эр нөхрөө эд бараа шиг худалдаж авчээ. Үүнд л хэргийн учир байж.

"THE HUSBAND I BOUGHT" Ayn Rand
"МИНИЙ ХУДАЛДАЖ АВСАН НӨХӨР" Айн Рэнд

Сэвэлзүүр салхитай, нар ээсэн намуухан өглөө эхэлж байна. Үүрээр орсон борооны чийг хатаж амжаагүй өглөөний нартай золго...
04/22/2026

Сэвэлзүүр салхитай, нар ээсэн намуухан өглөө эхэлж байна. Үүрээр орсон борооны чийг хатаж амжаагүй өглөөний нартай золгож, зүлэг ногооны үзүүрт бөнжигнөн тогтсон дусал нь наранд гялбана. Чийг даасан хөрсний цэнгэг үнэр агаарт шингэж сэтгэл татам мэдрэмж төрүүлнэ. Энэ үнэрийг удаанаар сорж, мэдрэх нь бодол цэлмээх шидтэй.

Моддын мөчирт дэлбээлж анхилсан бяцхан навчис салхинд зөөлөн намирах нь ямархан нэг бүжгийн хэмнэл мэт. Шувууд шулганалдан жиргэж, нэгээс нөгөө рүү нисэн буух агшинд тагтны дэргэдэх том моддын ёроолд хоёр хэрэм хөөцөлдөн тоглоно. Хавар иржээ. Ногоон, ягаан, шар, улбар тэгээд цэнхэр. Цэцэгс, модод, зүлэг тэртээх тэнгэр...

Тагтны сандал дээр өглөөний тэнгэр, моддыг ажингаа кофе балган суух энэ хормыг дурсамжиндаа зураглан үлдээх гэж мэдрэмжээ өнгөлж сууна. Хүний амьдрал тэр чигтээ дурсамжийн цуглуулгаас бүрэлдэн тогтдог. Ирээдүй рүү тэмүүлэх хүсэл зорилго ч дурсамжийн шатаар өгсөж урагшилдаг. Иймийн учир эргэн санахад үргэлж таатай мэдрэмж төрүүлэх дурсамж илүү олныг бүтээхийг би хүснэ.

Гишгэх мөрөө зөв тавьж, уулзан учирсан бүхэнд талархах сэтгэлтэй үлдэх л чухал юм байна. Үлдэх гэдэг нь тэр чигтээ дурсамж болно гэсэн үг. Тэр дурсамжийг санах ойдоо хадгалах уу, эсвэл баллуурдах уу гэдэг нь миний л сонголт. Яг л номын шүүгээгээ ангилан ялгаж, ахин уншихгүй гэсэн номнуудаа буулгаж, уншаад ч уйдамгүй үнэ цэнтэйг нь ахин өрж тавихтай адил. Дараа нь шинэчлэн өрсөн тавиураа хараад л суух нь ч жаргалтай байдаг шиг дурсамж яг тийм мэдрэмжийг төрүүлдэг.

Дурсамжийг ч бас өрж тавьж, өнгөлөн зүлгэж, бүр өөр дурсамжуудтай холбон нэгтгэж, хооронд нь уялуулан шинэ дурсамж бүтээж болдог нь гайхмаар. Тиймээс хожмын нэгэн өдөр эндэхийн хаврыг үзээд сэтгэлээ баясган сууснаа дурсахдаа цэнгэг агаараар нь дахин амьсгалж, цэлмэг тэнгэрээс нь адис авна даа гэж сүсэглэн сууна. Энэ мэдрэмжээ мартахгүйн тулд энд ч бас эрээчээд үлдээе.

2026/04/21
Glenview, IL

Бичвэрийг бүрэн эхээр нь 👉 https://borgotsoi.coo.mn/117237/ergeh-havar.html

I've got a dream📚💖
04/17/2026

I've got a dream📚💖

My April 📚📖☘️
04/12/2026

My April 📚📖☘️

Address

Chicago, IL

Alerts

Be the first to know and let us send you an email when Saturn writing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Saturn writing:

Share