Bumburtsug.mn

Bumburtsug.mn Бөмбөрцгийн мэдээ мэдээллийг хамтдаа түгээe

❗️Жавхлан овогтой Тэмүүжин гээд хүүхдийн материал олоод 13-р хороолол, Түмэнмолл дэлгүүрийн арын НОГООН ТӨГӨЛ ХОТХОНЫ 77...
18/06/2025

❗️Жавхлан овогтой Тэмүүжин гээд хүүхдийн материал олоод 13-р хороолол, Түмэнмолл дэлгүүрийн арын НОГООН ТӨГӨЛ ХОТХОНЫ 77-р байрны РЕСЕПШН-д үлдээлээ. Мэддэг хүн байвал шейрлээрэй. Өнөөдөр ЭЕШ-ТЭЙ ӨДӨР ШҮҮ!!!

Боломжтой нь очоод цагдаа сургууль руу нь холбогдоод өгөөрэй. Би үүрээр хөдөө хүүхдээ тэврээд ганцаараа явж байсан учраас ингээд л үлдээсэн шүү.

#гэнэ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: "Сайдын заяа" гэж тусдаа байдаг юм шиг байна. Гэхдээ намын даргаа бүрэн дэмжинэ
17/06/2025

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: "Сайдын заяа" гэж тусдаа байдаг юм шиг байна. Гэхдээ намын даргаа бүрэн дэмжинэ

МУГТ М.Уранцэцэг Дэлхийн жүдо бөхийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа Гиннесийн номд бичигджээ👏👏👏
17/06/2025

МУГТ М.Уранцэцэг Дэлхийн жүдо бөхийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа Гиннесийн номд бичигджээ👏👏👏

2025 оны 6-р сарын 16-ны шөнө. CS2-ийн дэлхийн тавцан дээр, MongolZ баг G2-ийг буулган авч, Austin Major-ийн плейоффт ша...
16/06/2025

2025 оны 6-р сарын 16-ны шөнө. CS2-ийн дэлхийн тавцан дээр, MongolZ баг G2-ийг буулган авч, Austin Major-ийн плейоффт шалгарлаа. Гэхдээ энэ ялалтын гол баатар бол нэг тоглолтод 56 килл хийж, түүхэнд нэрээ үлдээсэн “Senzu” М.Азбаяр байв.
Энэ бол зүгээр нэг амжилт биш.
Энэ бол олон мянган монгол залуусын мөрөөдөлтэй зэрэгцэн унаж, босож, амьсгалсан тоглолт.
______________________________________
Шийдсэн мөчид эргүүлсэн хүн
Dust2 дээр таван удаагийн нэмэлт цаг орсон. Олон тоглогчийн сэтгэлзүй нугардаг, гар чичирдэг, итгэл алдардаг тэр мөчид Senzu ганцаараа 2v5 нөхцлийг эргүүлж, хэд хэдэн удаа map point авчирсан.
Энэ тоглолтод:
• 36 килл (регуляцид)
• Нийт 56 килл
• CS2 Major-ийн шинэ түүх
Ганц тоглолтод ийм зүйл хийх гэдэг зөвхөн сайн тоглолт биш, цохилт бүртээ хариуцлага үүрч, зүрхээ гаргасан гэсэн үг.

Дуучин Г.Эрдэнэчимэг: Бид энэрэл хайр, ёс жудгаар ядуурсан.
14/06/2025

Дуучин Г.Эрдэнэчимэг: Бид энэрэл хайр, ёс жудгаар ядуурсан.

К.ЁОЛК ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛЛОО Жүдо бөхийн  насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапе...
13/06/2025

К.ЁОЛК ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛЛОО

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өнөөдөр эхэлсэн.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд хүч үзсэн үндэсний шигшээ багийн тамирчин К.Ёолк Бразилийн Мишел Аугустотог нэмэлт цагт ялж хүрэл медаль хүртлээ.

Өдгөө 24 настай тамирчин анх удаагаа орсон ДАШТ-дээ ийнхүү амжилттай барилдаж дэлхийн бөх боллоо🇲🇳

Сур харвааны морьдыг хулгайлж төхөөрсөн нь – Адуу дээдэлдэг ард түмний эмгэнэлМонголчуудын сэтгэл зүрхэнд адуу гэдэг амь...
13/06/2025

Сур харвааны морьдыг хулгайлж төхөөрсөн нь – Адуу дээдэлдэг ард түмний эмгэнэл
Монголчуудын сэтгэл зүрхэнд адуу гэдэг амьтан жирийн нэг мал биш, эрх чөлөөний бэлгэ тэмдэг, өв соёл, түүх шингэсэн бахархал юм. Тэгвэл сүүлийн өдрүүдэд олон нийтийг цочирдуулсан, нийгмийн ёс зүй, соёлын доройтол, хүн чанарын хомсдлыг илтгэсэн ноцтой хэрэг гарлаа — үндэсний сурын харвааны үзүүлбэрт оролцдог морьдыг хулгайлан, улмаар төхөөрсөн хэрэгт зарим этгээд холбогдсон байна.

Эдгээр адуу нь зүгээр нэг мал байсангүй. Тэд бол олон жилийн бэлтгэл, уяа сойлгын үр дүнд төлөвшсөн, ард түмний өмнө үндэсний спорт, уламжлалын утга учрыг илэрхийлдэг амьд өв соёлын нэг хэсэг байсан юм. Сурын харваа нь зөвхөн нум сум харвах төдий бус, морь, хүн хоёрын нэгдэл, бие бялдар, тэсвэр хатуужил, сэтгэл оюуны гүн ухааныг шингээсэн өвөрмөц спорт. Харин тэрхүү үзүүлбэрт оролцдог морьдыг ийм хэрцгий аргаар үгүй хийсэн нь монгол хүний ёс суртахуун, малчин уламжлал, соёлын доройтлын эмгэнэлт илрэл юм.

Энэ хэрэг нь зөвхөн нэгэн зөрчил биш, харин олон түвшний асуудлыг сөхөж байна. Үүнд:

Малын хулгай үргэлжилсээр байгаагийн нотолгоо

Үндэсний өв соёлыг үл ойшоох, үнэ цэнгүйд тооцох хандлага газар авч буйг харуулсан дохио

Нийгмийн ёс зүйн доройтол, амьдралын хүндрэлийн сүүдэр дор хүн чанар алдагдаж байгаагийн гэрч

Монголчууд “Адууны хишгийг дээдэлдэг, адуутай хүний буян тасардаггүй” хэмээн эртнээс хэлэлцдэг. Гэтэл түүх соёлын амьд өв болсон эдгээр амьтдыг ийн гашуун төгсгөлтэй болгосон нь зөвхөн тухайн эзэмшигчид бус, нийт монголчуудын оюун санаа, үнэт зүйлд цохилт болж байна.

02/06/2025

Амаргүй ерөнхий sad-ийн амрах цаг болсон уу?

Пүрэвбат ламын охин Анхаа Ханаа: Ээж аав 2 маань 1994 оны 4 сарын 11-нд гэрлэлтээ батлуулж байсан, тэгсэн 2024 оны 4 сар...
15/04/2025

Пүрэвбат ламын охин Анхаа Ханаа: Ээж аав 2 маань 1994 оны 4 сарын 11-нд гэрлэлтээ батлуулж байсан, тэгсэн 2024 оны 4 сарын 11-нд гэрлэлт нь дуусгавар болсон... яг 30 жил. Өдөр нь хүртэл тэгж таараад юм гэдэг их сонин.
Ээж нулимс дуслуулаад "Аав чинь намайг 3 жил Монголын өв соёлыг дахин сэргээхэд туслаад өг гэж яриад Монголд дагуулж ирээд 30 жил болчихжээ ээж нь" гэж хэлэхэд өөрийн мэдэлгүй дагаад уйлчихсан. Хүмүүс ээжийг минь сайн мэдэхгүй л дээ. Аавын ард ээж минь ямар их зүйлийг хийж бүтээж юу туулсныг сонсвол хүмүүс үнэхээр ангайгаад л дуусна.
Солонгост гэр бүлээ хаяад ганцхан аавд л итгэж, аавыг л хараад харь нутагт 1994 онд 8 сартай намайг тэврээд Монголд шөнө онгоцноос буугаад машинд явж байхдаа хав харанхуйд хаашаа явж байгаагаа мэдэхгүй, айдас дунд намайг чанга тэвэрч аавыг л цоо ширтээд Монголдоо гэртээ ирсэн гэдэг.
Ирснээсээ хойш аав ээж 2 хором ч амсхийлгүй хөдөлмөрлөж энэ их ажлын ард гарсан. Тэр их ажлынхаа хажуугаар
2 охиноо Монголоороо бахархдаг, Монгол хүмүүс болгож өсгөхдөө ээж минь: "Монгол миний эх орон болжээ, нөхөр минь Монгол, 2 охин минь Монгол, миний 2 зээ Монгол, би одоо Монголоос өөр газарт амьдарч дасаж чадахгүй байхаа" гэдэг. Аглагаас ирэхдээ ээж 2 зээдээ сүү, тараг, өрөм авчраад "Цагаан идээ идүүл" гээд л, хөргөгч дүүрэн сүү тараг.
Ээжийг хараад би юу ойлгосон бэ гэхээр эх орон гэдэг бичиг цаасандаа биш, цусандаа ч биш, үнэхээр дассан газар нутгаа зөв хайрлаж, тухтай гэсэн газар нь эх орон болдог юм байна гэдгийг. Ээжээсээ би Монголыг хайрлаж сурсан, ээжээсээ би Монголоороо бахархаж сурсан, ээж минь намайг Монгол хүн болгож хүмүүжүүлсэн.
Та минь биднийхээ дэргэд эрүүл энх, урт удаан жаргаарай. Хайртай шүү.

17 настай Өвөр Монгол Тогочог Тэмүлүн охин АНУ-ын Конгрессын Хятадын асуудлаарх Гүйцэтгэх комиссын (CECC) хуралд Өвөр Мо...
22/01/2025

17 настай Өвөр Монгол Тогочог Тэмүлүн охин АНУ-ын Конгрессын Хятадын асуудлаарх Гүйцэтгэх комиссын (CECC) хуралд Өвөр Монгол дахь хүний ​​эрхийн нөхцөл байдал улам бүр дордож байгаа талаар илтгэл тавьжээ. ‼️
Тэрбээр Монгол хэл, соёл, уламжлалаа хамгаалах шаардлагатай байгааг онцолж, Хятадын дарангуйлал, хэлмэгдүүлэлтийн эсрэг дэлхий нийтээс дэмжлэг хүслээ. ‼️

Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд.
22/01/2025

Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд.

Дэлхий нийтээрээ алга ташин хүлээж авсан шар айраг бол цайвар алтлаг өнгөтэй Snow шар айраг. Цасан ширхгийн шар айраг ч гэлцдэг. Нью Иорк, Лондон, Сидней, Парис гээд 30 ....

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилжээ
22/01/2025

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилжээ

Address

Улаанбаатар Хот

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bumburtsug.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share