MLive

MLive Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MLive, News & Media Website, Ulaanbaatar.

БАЯРЛАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨhttps://www.facebook.com/share/p/187BSij3CG/?mibextid=wwXIfr
11/02/2026

БАЯРЛАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

https://www.facebook.com/share/p/187BSij3CG/?mibextid=wwXIfr

БАЯРЛАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ
Тэнгэрийн хаяаны Алтай, тэлмэн цэнхэр Хөвсгөл, өмнийн шаргал Говь, өргөн Сэлэнгийн хөвөөнөөс ердийн малчин, тариачин ард түмний охид хөвгүүд дэлхийн дэвжээнд сурахаар Чингис хаан нисэх онгоцны буудлаас ээж аавдаа үнсүүлэн үдүүлж буй нь энэ.

Өдгөөгөөс 100 жилийн өмнө буюу 1926 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс 35 хүүхдийг Герман улсад сургахаар илгээж байв. Д.Нацагдорж ,Б.Ренчин, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн тэргүүтэй тэдгээр хүүхдүүд хожмоо эх орондоо соёлын үрийг тарьж нэгэн зууны түүхийг бүтээлцсэн тэргүүний дэвшилтэт сэхээтнүүд болсон.

Монгол Улсын 21 аймгийн сум, Улаанбатар хотын хороо бүрээс элсэлтийн ерөнхий шалгалтаар тэргүүлсэн сурагчдыг дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд алсыг зорьж буй эх орныхоо ирээдүй болсон залуусыг хараад 100 жилийн өмнөх түүхийн эргэн санаж буй учир энэ. Монгол төрийн уурга урт хуйв уужим гэдэг дээ хэмээн уярч сууна.

Баян ядуугийн ялгаа газар авч, нийгмийн тэгш бус байдал хэтийдсэн энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо өнцөг булан бүрээс 2100 оюутан дэлхийн шилдэг их дээд сургууль сургахаар илгээнэ гэдэг цаг үеэ олсон төрийн бодлого шиг санагдана. Жижиг улс төрч дараачийн сонгуульд бэлддэг, жинхэнэ удирдагч дараачийн үеийг бэлддэг гэдэгдээ. Дараагийн шинэ үеийн түүчээ залуусыг бэлдэж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд чин сэтгэлийн талархал илэрхийлье

Өрнийг зорьсон анхдагчдын нэг, их зохиолч Д.Нацагдорж жигүүртэн шувуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөж ирнэ хэмээн хэлсэнчлэн залуус минь хүсэл хэмээх гэрэлт шувуугаар хүлэг хийж, эх орон гэсэн гэгээн бахархлаа эрч хүч болгон ихийг сураад эргэн ирээрэй

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when MLive posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share