17/03/2025
ӨРӨВДӨЖ ӨРӨВДӨЖ ӨРХИЙГ НЬ БҮТЭЭНЭ ГЭЖ ЭНЭ.
Би энгийн нэг 3 хүүхдийн аав. Хүүхдүүдээ нэг өдөр болтугай онц дайн болчоогүй бол хичээлд нь явуулж юм сураасай гэж сүүлийн 9 жил хүүхдүүдээ дэмжиж, зөөж, багш сургуультай нь үргэлж холбоотой байдаг. Хүүхдүүд маань ч сургууль, цэцэрлэгтэй явах их дуртай. Миний мэдэхийн сүүлийн 9 жил яг хичээлийн жилийн хуваарь, бүтцээрээ явж ирсэн, явуулж ирсэн сайд нэг ч байсангүй. Нэг жоохон юм бол бүгдийг нь хаана бооно, хорино, цахимд оруулна гэсээр тэр хоцрогдол болгоныг дараа нь нөхдөг ч юм уу гүй юм уу бүү мэд. Японд цунами болсон жил хорогдох байранд цаасаар хана босгоод хичээл орж байсныг харахлаар би их зүйлийг бодсон. Ямар ч гол асуудлаа оношилж засаж залруулж урьдчилан хамгаалж чадахгүй улс нь бүх нийтээр нь харанхуйгаар хаачихдаг юм байна. Голомт, учир шалтгаанд хурдтай дүгнэлт хийж чадахгүй, хурдтай таслаад хэвийн байдалд шилжүүлж чадахгүй ир хачин стандартгүй дарга нартай балай ч юм шиг улс юм. Энэ хичээлийн жилд миний хүүхдүүд харин нэг ч хоцрогдол, цахим гэсэнгүй ёстой амар байлаа. Тэр өвчлөл гараад байгаагаа сэргийлчихэлдээ зүгээр. Сэргийлэх зөвлөмжөө айл бүрд, хүүхэд бүрд, багш бүрд өгөөд захиулчихалдаа! Хүүхдүүдийн сурах эрхийг эдлүүлнэ, хамгаалах гэдэг чинь юм л боловол хаачихдаг, хорьж байгаад залхуу болгоод, хариуцлагагүй болгоод хаячихдаг асуудал биш баймаар юм. Дараа нь бөөн хоцрогдол. Сургуульдаа дурласан хүүхдүүдээ хичээлд нь харин ч ариун цэвэр сахиулж сургах, өвчлөлийн үед эцэг эхчүүдэд яаж хариуцлагатай байх сургалт, амьдрах ухаан юм бишүү таминээ. Жоохон зоригтой, хариуцлагатай, идэвхтэй байцгаалдаа.