15/01/2022
Таны покерын тухай мэдлэгт.....
Покер стратегид оюунлаг тоглох нь хамгийн сүүлийн хязгаар нь юм. Үүгээрээ бид юу хэлэх гээд байна вэ гэвэл покерт мэргэжлийн хэмжээний гаргууд болоход эхний алхамууд нь техникийн тал дээр төвлөрөх юм.
- Стратегийн хувьд хэрхэн сайн тоглох вэ? Хэрхэн сайжирсаар байх вэ ? Банкролл менежмент гэх мэт. Та энэ талбар дээр асуудалгүй бол үргэлж сайн тоглох нь таны хийх ажил. Учир нь та тилтэнд орохгүй, таны хамгийн том зорилгын хувьд өөрт буй хүлээлтээ үргэлж хязгаарт нь хүртэл өсгөнө, таныг покер тоглоод амжилт муутай байх үед таны хожих магадлалыг ихээр нэмэгдүүлэх тийм стратегийг эрж хайхгүй болно. Тийм стратеги ч гэж байдаггүй. Тэгэхээр покерт тантай тулгарах хамгийн том сорилт бол тогтвортой байдал буюу тууштай байдал юм.
Покерт хамгийн хэцүү зүйлүүдийн нэг нь та өрсөлдөгчөө юутайг мэдэхгүй тиймээс түрэмгий, хааш яааш тоглолттой тоглогчид над руу хийх байх гэсэн айдас. Эдгээр нөхцөл байдлын аль нэг нь тохиолдоход доорхи зүйлийг санаж яв.
1. Хэсэг бүлэг тоглогчид хайр найргүй тань руу хийгээд байгаа мэт санагдахад магадгүй тийм биш байж болно.
2. Тэдэнд зүгээр л хэсэгхэн хугацаанд хэд хэдэн удаа том мод ирсэн, азтай байсан байх илүү өндөр магадлалтай
Өөрөөр хэлбэл тоглогчид удаан хугацаанд тоглолт нь болж өгөхгүй азгүйтээд ирэхээр иймэрхүү зүйлүүдийг хэлдэг. Энэ залуу дахиад л над дээр өсгөчихөө! Нөгөө залуу! Тэр хааяа блаффдаж байгаа байх! Энэ нь үнэн байж болох юм, таны мэдэх зөв стратегаас хазайх бол аюултай тоглоом юм. Гэсэн хэдий ч бид үүнийг ихэнхидээ сул, түрэмгий тоглогч гэж тэмдэглээд бага зэрэг тохирсон тоглолтыг төлөвлөдөг.
Дээр бид “бага зэрэг” гэдэг үг хэрэглэсний анзаарна уу. Хэтэрхий нөгөө хүндээ тохируулж тоглох нь өөрөө бидний хувьд аюултай тоглоом болж хувирдаг. Яагаад энийг хэрэг болгон авч үзнэ вэ ? Хэрвээ бидний өрсөлдөгч биднийг өөрт нь тохируулж тоглоод байгаа мэдэх юм бол, бид тэдний тоглолтонд нь орж тэднийг ашиглах биш бид өөрсдөө ашиглуулж болох юм. Та бухимдалтай байх үедээ эсвэл эсрэг тоглогч тань руу дайралт хийгээд байна гэж бодсон үедээ тайван байж өөрийнхөө хамгийн шилдэг тоглолтоо гаргахыг хичээх хэрэгтэй. Бага зэргийн л нөгөө тоглогчдоо зориулж тохируулга хийхэд болно.
Хүлээлт ба богино хугацаанд тохиох аз түүний хүчин зүйл
Бидний бодож байгаагаар покер тоглох сэтгэл зүйн асуудлууд гурван зүйлээс эхтэй:
Магадлал дээр тулгуурладаг покер гэх тоглоом заримдаа эсрэгээрээ байх үе бий. Амжилттай покерчин болохын тулд сайн тоглох хэрэгтэй. Богино хугацаан дахь аз ба түүний хүчин зүйлс ихэнхи тоглогчдод хамгийн их асуудлыг учруулдаг.
Хэрвээ та сайн тоглогч бол ялна гэсэн хүлээлттэй бай. Харин богино хугацаан дахь аз түүний хүчин зүйлс байгаа тоглоомонд бол ялах хүлээлттэй бай гэсэн нь та покер ширээнээс босохдоо эсвэл компьютерээ унтраах бүртээ амжилттай байна гэсэн үг биш. Та амжилттай байх хэрэгтэй гэхдээ та мэргэжлийн тоглогч байсан ч заримдаа урт хугацаанд дундаж хэмжээнд байдаг. Хэрвээ та үүнийг ойлгоогүй бол цаашдаа бүтэлгүйтэх магадлалтай. Жишээ нь гарын хос ноён дөрвөлжингийн АK тай all-in хийлээ гэж бодьё, энэ тохиолдолд та ялагдаж болно тэгээд бухимдаж эхлэнэ учир нь та ялна гэсэн хүлээлттэй байсан. Тийм учраас бид богино хугацаан дахь аз түүний хүчин зүйлсийн талаархи ойлголтоо сайжруулах хэрэгтэй байгаа юм.
Бид бас өөрсдийн хувийн хүлээлтүүдтэй байдаг. Тэднийг хянахад эхэн үедээ амархан байдаг. Хэрвээ та анхан суралцагч бол гэнэт амжилт гаргана гэдэг нь үндэслэлгүй. Харин та дундаж түвшинд хүрч ирэхээр таны хүлээлт өөрчлөгдөж болно. Яагаад гэвэл хэрхэн дээд хэмжээнд тоглохыг ойлгосноор та хэд хэдэн удаа цуврал хожил авсан байж болно. Мөн яагаад бусдаас арай илүү тоглоод байгаагаа олж харах болно тэгээд магадгүй таны хожлын мөнгө чухам хаанаас ирээд байгааг харж ойлгож эхлэх болно. Та эхлээд хэр их мөнгө хожих тэгээд тэр нь амархан байсан мэт тийм бодит биш хүлээлтүүдийг байгааг анзаар. Энэ бол богино хугацаан дахь аз түүний хүчин зүйлс таныг хуурч байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бидний үндсэн зорилго бол бид стратегаа сайжруулахдаа маш шаргуу ажиллах ёстой мөн энэ стратегаа хэрэгжүүлэх хамгийн таатай нөхцөлд л тоглох хэрэгтэй юм.
Покер бол Өндөр ур чадварын гэхдээ богино хугацаанд маш их аз шаардсан тоглоом.
Покер бол өндөр ур чадварын тоглоом гэхдээ онцолж хэлсэнчлэн богино хугацаанд маш их хэмжээний аз шаардсан тоглоом. Тиймээс бид энд математик талаас нь авч үзэхгүй. Цаг хугацааны явцад аз байхгүй болно, харин таны ур чадвар алга болохгүй. Тэгэхээр та өөрийн үр дүнг харахад аль аль нь чухал ялангуяа нийт үзүүлэлт тийм ч сайн биш байхад ур чадварыг орлох зүйл байхгүй. Тоглоомын савалгаанд тэсч гарч үлдэхэд хангалттай банктай бол таны ур чадвар таны хамгийн том давуу тал байна. Богино хугцаанд аз таны үр дүнг тодорхойлж болох юм, харин урт хугацаанд бол таны чадварын түвшин таны үр дүнг тодорхойлдог.
Покерын төвөгтэй найдваргүй шинж байдал нь хүмүүст богино хугацааны тоглолтууд ихэвчлэн урт хугацаа юм шиг хүмүүст санагддаг.