24/12/2025
Монгол Улсад анх удаа МонСертиф ТҮБ нь
ISO 37001 – Авлигын эсрэг менежментийн тогтолцооны олон улсын стандарт-ын дагуу
итгэмжлэлээ амжилттай авлаа.
Энэхүү итгэмжлэл нь:
Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, 2024 оны 46 дугаар тогтоолоор баталсан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний зорилго, хэрэгжилттэй бүрэн уялдсан, институцийн чадавх, ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх бодит үр дүн юм.
ISO 37001 стандарт нь байгууллагын үйл ажиллагаанд:
Авлигын эрсдэлийг тогтолцооны түвшинд тодорхойлох, бууруулах, Ёс зүй, хариуцлага, дотоод хяналтыг олон улсын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, Төр, хувийн хэвшил, иргэдийн итгэлцлийг нэмэгдүүлэх үндэс суурийг бүрдүүлдэг.
Мөн тус стандарт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн Зорилт 16 (Энх тайван, шударга ёс, хүчирхэг институц),
Зорилт 17 (Хамтын ажиллагаа),
Зорилт 8 (Хариуцлагатай эдийн засгийн өсөлт)-ийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдгаараа онцлог юм.
Цаашид МонСертиф ТҮБ нь:
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад Авлигын эсрэг менежментийн тогтолцоог мэргэжлийн түвшинд нэвтрүүлэх,
ISO 37001 стандартын итгэмжлэгдсэн баталгаажуулалтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлнэ.
Энэхүү амжилтад хувь нэмэр оруулсан
аудиторууд, техникийн шинжээчид, хамтран ажиллагч байгууллагууд болон сонирхогч бүх талд талархал илэрхийлье!
Ил тод байдал, шударга ёс, хариуцлага нь тогтвортой хөгжлийн үндэс юм.