19/04/2025
Луувангийн хачир бэлтгэх
2-3ш лууванг нарийхан хэрчинэ. Сонгино нарийхан хэрчээд өөрийн хүссэн хэмжээгээр нэмнэ.
Лууван дээрээ давс, перец, хатаасан яншуй, гүнжидийн үр өөрийн амталгаагаар хийнэ.
1 хоолны халбага алимны цуу, гүнжидийн тос, ургамлын тос эсвэл оливын тос тус тус 1 х/х хэмжээгээ хийгээд сайтар базаж холиод тагтай саванд 30-50мин дараад идэхэд бэлэн болно. 4-5 хоногт хөргөгчинд хадгалаад идэж болно.