13/05/2026
Гэрэл зураг бол хүн төрөлхтний түүхийг “зогсоож” үлдээдэг гайхамшигтай урлаг, шинжлэх ухааны нэгдэл юм.
1826 онд Францын зохион бүтээгч Joseph Nicéphore Niépce дэлхийн хамгийн анхны гэрэл зургийг авч, гэрэл зургийн түүх эхэлсэн гэж үздэг. Үүний дараа 1839 онд Louis Daguerre дагерротип хэмээх аргыг танилцуулснаар гэрэл зураг дэлхий даяар хурдацтай хөгжиж эхэлжээ.
Хар цагаан зурагнаас эхэлсэн энэхүү урлаг цаг хугацааны явцад өнгөт гэрэл зураг, кино хальс, дижитал технологи, хиймэл оюун ухаан хүртэл хөгжсөн байна.
Гэрэл зураг бол зүгээр нэг дүрс биш.
Тэр бол:
• Түүх
• Баримт
• Дурсамж
• Соёл
• Үндэстний ой санамж юм.
Нэгэн цагт зөвхөн хаад ноёд, язгууртнуудын хөргийг үлдээдэг байсан бол өнөөдөр гэрэл зураг хүн бүрийн амьдралын салшгүй хэсэг болжээ.
“The Mongols” төсөл дэлхийн Монголчуудын түүхэн гэрэл зургуудыг цуглуулж, сэргээн засварлаж, олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. Учир нь хуучин зураг бүрийн ард бүтэн нэгэн үеийн дурсамж, түүх, үндэстний үнэт өв хадгалагдаж байдаг.
1911 оны 12 сарын 29-нд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээв. Анхны Засгийн газрыг таван яамтай байгуулсны нэг Сангийн яамны тэргүүн сайдаар Түшээт Засаг, ван Гадинбалын Чагдаржавыг (Одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул) томилсон байна. Хаант Орос Улсаас зарим тусламж авч Хятадуудын эсрэг Таван замын байлдаан хийж тулалдаж, улмаар Өвөр Монголыг нэгтгэх зорилт тавьж байсан боловч амжилтгүй болсон байна. Мөн Тагна Тува, Буриадыг нэгтгэх бодлого тавьж байжээ. ОӨМУ байгуулагдахад барга монголчууд, Шинжаан дахь Илийн хязгаарын 26 ойрад хошуу, Дээд монголчуудын 26 хошууны 24 нь, Өвөр Монголын 49 хошууны 35 нь өргөх бичиг илгээн дагаар оржээ. Харин Өмнөд Монголын хятадажсан зүүн өмнөд хошуунууд Монголд дагаар ороогүй байна. Таван замын байлдаанаар Өвөр Монголын ихэнх хэсгийг чөлөөлсөн ч 1915 оны Хиагтын гэрээгээр Монголын нутгийг Халх, Дарьганга, Тагнын Урианхайн хязгаар (Хөвсгөлийн Урианхай орно), Ховдын хязгаарыг оролцуулан тогтоожээ. Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед орчин үеийн олон шинэчлэлүүдийг хийсний дотор байнгын мэргэжлийн арми байгуулах, холбоо харилцааны газар, сургууль байгуулан, хэвлэлийн эхийг тавьсан байна