Davka Davka

Davka Davka What is your WHY�

17/09/2024

Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадаас манай улсын баг алт, хүрэл медаль хүртжээ

17/09/2024

Нөгөө байр Азарга адуу lexus600 г.м энэ хүнд л өгмөөр байх юмаа 90 насандаа шүү дээ.
Бид хэдтэй билээ дээ😜

МУГТамирчин ЦЭРЭНГИЙН РАДНАА гуай

100m 🥇 200m 🥇, 400m 🥇,800m 🥇
Гурвын харайлт 🥇 1500m 🥇
Дэлхийн аваргын тэмцээнээ амжилттай дуусгалаа.🇲🇳🇲🇳 Зургаан🥇алтан мeдаль авчээ.

Нутгийн зөвлөлд нь хүртэл ШЭЙРЛЭЭД ӨГӨӨЧ
НУТАГ УСНЫХ НЬ БАЙНА УУ?. аль нутаг вэ?.

Бүр 6 шүү дэлхий гайхаж байхад манайхан таг юмаа хөгшин гээд тэгээд байгаа юм уу хаашаа юм?

Бүгд дэмжээд өөр дээрээ ШЭЙРЛЭЭД ӨГӨӨЧ
ТӨР ЗАСГАА ОДОО Л ХАРЖ БАЙЯ ДАА ЯАХНУУ

МОНГОЛЧУУД БИД ЭНЭ ХҮНЭЭР НЭГ БАХАРХАЧИХААР БАЙНА ТАЛБАЙ ДЭЭРЭЭ ТОСОЖ АВАХ ЮМСАН ❤️❤️❤️❤️💯💯💯

Улсын шигшээд орж 4 жил тэжээлгэсэн цалинтай гахайнуудаас л хавь илүү юмаа
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ч багадана дөө
🇲🇳 6 удаа мандуулсан гээд боддоо. 💯💯❤️

Халаасны Ухаалаг Орчуулагч
Гандан Бөөний Төв
Тусч Тоос Сорогч Угаагч
Ачааны тэрэг бөөний төв 99556050
Таяг худалдаа бөөний төв tayag hudaldaa zarna 99556050

15/09/2024

Сонин содон түүх байхаар нь чирээд ирлээ.

Гайхалтай юмаа!!
"Шомбороо гөрөөчин" хэмээх эрийн түүх. Үхвэл үхэг гээд Хэнтийн нуруу, Минжийн хангайд цор ганцаараа 2 сар гаруй амьдарчээ...
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт амьдран суудаг "Шомбороо гөрөөчин" хочит Г.Мягмарсүрэн 58 настай. Одоогоос 2 жилийн өмнө уушгины бөглөрөл гэж хүнд өвчинд нэрвэгджээ. Нэг уушги нь ажиллагаа байхгүй, нөгөөх нь хагас амьсгалдаг. Шөнөдөө унтаж чаддаггүй, бие нь бүхэлдээ хөлөрч, эцэж ядран ихэд туржээ. Нэг өдөр эмч нар гэр бүлд нь танай хүнд сарын л нас үлдлээ. Ямар ч арга алга гээд хэлж байхыг санаандгүй сонссон байна. Хотод амьдарч байсан "Шомбороо гөрөөчин" ер нь нутаг буцсан нь дээр, өсөж төрсөн газраа хараад үхмээр байна гэж хэлээд 12 сарын дундуур гэрээ Завханы Тосонцэнгэл сум руу нүүлгэжээ. Эхнэр хүүхдүүдээ гэр орон бүх юмаа ачсан том машинтайгаа түрүүлж хөдөлгөөд, би араас чинь зарим юмаа ачаад явна гэж үлджээ. Гэхдээ дотроо тэс өөр юм төлөвлөсөн байжээ. Уушгины өвчинд Бадаан цэцгийн үндэс, шатар шаазгайн мах сайн гэдгийг эртнээс сонсож өссөн тэрбээр эцсийн сумаа тавихаар шийдэж. Ингээд Бадаан цэцэг, шаазгай хамгийн элбэг байдаг Хангайн нуруу буюу Минжийн хангайн хүн явахын эцэсгүй ой тайгыг зорихоор сэтгэл шулууджээ. Нэгэнт үхэхээс хойш хаана ч үхсэн яахав, Минжийн хангайд очоод үхвэл тэр л биз, баавгай чонын хоол болсон ч яахав гээд хөдөлсөн гэнэ. Ингээд Төв аймгийн Мөнгөнморьт суманд байх найзындаа очиж учир байдлаа хэлээд мориор цааш зүтгэжээ. Үхэл амьдралаа шийдэх гэж байгаа "шомбороо"-г харсан найз нь хэдэн гамбир хайрч уутанд хийгээд хамт хөдөлсөн байна. Хоёр хоног явсны эцэст хилээс 18 кмын зайд Бадаан цэцэгтэй газар ирцгээжээ. Шомбороогийн найз хамт нэг хоноод, ямар газар ирснээ сайн тэмдэглэж тогтоож аваад яг нэг сарын дараа ирж авахаар тохироод буцжээ. Насаараа ан гөрөө хийсэн "Шомбороо" 50 сум, винтов буутай. Хэдэн уут боорцог, найзын өгсөн гамбир, хоёр хүний эвхэгддэг майхан, зузаан хөнжил гудастай үлдсэн гэнэ. 12 сарын дунд учраас цас их, хүйтэн агаар тачигнана. Бадаан гэдэг цэцэг дөрвөн улирал ногоон, том навчтай танихад амар учраас төвөггүй олжээ. Ингээд цэцгийн үндэс цуглуулж цай чанаж ууж эхэлжээ. Царвангаас ч гашуун амттай цэцгийн үндэс уусаар, өглөө оройдоо Шатар Шаазгай агнаж идээд л байж. Ингэж амьдарсаар нэг сар 7 хоног өнгөрсөн байна. Хоол хүнс ч мууджээ. Найз нь ирэхгүй байсан тул хамаг юмаа үүрээд урд зүгийг чиглээд хөдөлсөн байна. Хоёр хоног явсны эцэст аз болж самарчид таарчээ. Ах хүү хөвчийн энэ эзэнгүй тайгын хаанаас нь гараад ирэв гээд самранд явсан залуус мэл гайхаж. Насаараа өн гөрөө хийсэн "Шомбороо" ямар учиртай яваагаа тайлбарлаад тэдэнтэй хамт 3 хоножээ. Энэ хооронд "Шомбороо"-гийн найз очиж авах ёстой газраа тохирсон хугацаанаас 8 хоногийн дараа ирээд тэр хавиар хайж эхэлжээ. Хайж явсаар самарчидтай нийлээд явсан мөрийг нь олж дагаад л байж. Ингээд найзыгаа 4 дэх хоног дээр олж аваад хоёулаа морио унаад буцсан байна. Сонирхолтой нь турж эцсэн байдалтай, нэг сарын л настай үлдсэн найз нь таргалаж, хацар нь түнтийж бяр чадалтай болсон байгааг анзаарчээ. Хоёр найз Мөнгөнморьт суманд хоёр хоног амраад Шомбороо ч гэрийн зүг хөдөлжээ. Хэзээнээс нэг гараад явахдаа хэдэн сараар алга болдог байсан гөрөөчинг үр хүүхэд нь энд тэндэхийн уул хадаар хайгаад бөөн юм болох нь тодорхой. Шомбороо ч аав нь анд яваад ирлээ. Одоо эмнэлгээр ороод яваад очно. Санаа амар байжээ гэж хэл дуулгажээ. Ингээд өөрийг нь хянадаг байсан эмч дээрээ очоод биеэ үзүүлэхэд эмчийн нүд ёстой орой дээрээ гарсан байна. Сарын л нас үлдсэн байсан өвчтөн нь цоо эрүүл болсон, хоёр уушги нь дөнгөж төрсөн хүүхдийнх шиг байгааг хараад эмч нь "энэ ид шид үү" гэж уулга алджээ. Хоёрхон жилийн өмнө үхэл амьдралын зааг дээр байсан "Шомбороо гөрөөчин" өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт адуу малтай, амар жимэр амьдарч байна. Одоо дахиад Минжийн тэр сайхан баян хангайг зорих сонирхол байгаа ч үр хүүхэд нь ганцаараа явж болохгүй гээд хориглоод байгаа талаараа дурсан сууна.

13-р зуун өвч бүрэн зэвсэглэсэн Монгол цэрэг байвал ямархуу байх болоо хэмээн сониучхан бодол хааяа төрдөг байлаа. Миний...
11/06/2023

13-р зуун өвч бүрэн зэвсэглэсэн Монгол цэрэг байвал ямархуу байх болоо хэмээн сониучхан бодол хааяа төрдөг байлаа. Миний тэр л бодлыг минь амилуулж өгсөнд баярлалаа Mongol Ai
/нээрээ л иймэрхүү хүн байх байждээ 😂/

Хүн аль болох залуу насандаа үзэх юмаа үзээд амьдралын хуулийг ойлгоод, төлөвшчихвөл зүгээр юм.Хайрлаж үз, хаягдаж үз, г...
20/03/2023

Хүн аль болох залуу насандаа үзэх юмаа үзээд амьдралын хуулийг ойлгоод, төлөвшчихвөл зүгээр юм.
Хайрлаж үз, хаягдаж үз, гүтгүүлж доромжлуулж үз, итгэж үз, хамгийн их итгэж явсан хүнээ яаж урвахыг харж үз, араасаа хутгалуулж үз, хүн өөрөө л амьд гарахын тулд өрөөлийн амьдралыг яаж үгүй хийж болохыг харж үз, өөрөө мэдэрч үз, мандаж үз, өндрөөс унаж үз.
Нулимснаас өөр найзгүй үхлээс өөр сонголтгүй буланд шахагдаж үз.
Бурхан буруу харсан мэт гомдох ч хүнгүй ганцаардаж үз!
Яг энэ бүх мэдрэмжийн дараа та хэн болж төлөвшсөн бэ гэдэг тань их чухал.
Атаархагч үзэн ядагч, гомдоллогч өшөө авагч болох уу?
Алдаагаа өөрөө олж харсан амьдралд талархагч аз жаргалыг түгээгч болох уу?
Бүх зүйл таны сонголтоос хамаардаг.
Хүчирхэг хүн гэж хүчтэй сэтгэл зүйтэй хүнийг хэлдэг байх.
Тэр бүдэрсэн ч босож ирээд бүхнийг эхлүүлэх сэтгэлийн дархлаа суусан байдаг…

28/11/2022
26/11/2022

26/11/2022

Баяртай мэдээ: Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх төрдөө үнэлүүлнэ 🇲🇳
Тодруулбал, ирвэс хамгаалагч байсан талийгаач Лхагвасүмбэрэлийн аав Төмөрсүхийг Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдэгээр шагнахаар болжээ.
Насаараа байгаль хамгаалагч хийж, талийгаач хүүгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж яваа аавд баяр хүргэе 👏👏👏

Address

Ulaanbaatar

Telephone

94589654

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Davka Davka posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Davka Davka:

Share

Category