
27/09/2025
Р.Эмүжин: Энэ хүн аль эрт санасандаа хүрсэн, МАН ялагдсан. Оюун-Эрдэнийн гараар тараан бутаргаж, Амарбаясгалангийн гараар самруулсан. Энэ хүний санаснаар болсон. Маргааш бүүр хагарна. 103 жилийн түүхтэй, улс төрийн ууган хүчин гэгддэг МАН хүрэн нүүрсэн дээр зодолдоод зогсоолдоо тулсан. Урд хөрш рүү салаалаад уруудах замдаа орсон. Үе үеэрээ хуваагдсан, хөгшин залуугаараа ялгарсан, Тавантолгойг тойрч тав талцсан, албан тушаал дагаж арав бүлэглэсэн, ийм л хэврэг нам байжээ. Одоо намын дарга дээрээ алалцаад, жинхэнэ амиа хорлож байна. Нийгмээрээ үнэгүй жүжиг үзээд, улсаараа трейлэрт тоглолоо. Жэнокийн өргөн ба нарийн цариг АН-ыг 10 жил талцуулаад, лидергүй, лойдоргүй болгож чөдөрлөөд, өдгөө МАН-ыг мангартуулж чадаж байна. МАН-ын залуусыг нүүрсний амтанд оруулж байгаад нүүрээр нь шал арчив, бүгд харлаа. Ард түмэн энэ хүний хорыг таньдаг болчихоод байхад арав таван цаас харсан Ардын намынхан таньсангүй, ай хөөрхий...АН харин ч дотоод ардчилалтай нам тулдаа цөвүүн үеийг цөстэй туулсан, МАН тэгж чадах уу, хулганын нүхэнд хавх зүүчихсэн юм шиг нэг, нэгээрээ намнуулаад дуусна. Маргааш энэ хүн сүүлийн мэхээ хийнэ, шаг мад, шанаа тас, шахаа пад суха. Түүний хавханд орж, мэхэнд бүдэрсэн Амарбаясгалан том утгаараа аль эрт ялагдчихлаа, тэгэхдээ бүр энхрий хайрт намаа чирлээ, эвгүй тоглолт байлаа! Эцэст нь Женко ба Хэро ба Оюук яллаа, хүлээн зөвшөөрөв.